Баянхонгор аймгийн Жинст сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөх Э.Батмагнай

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж нутаг нугаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Баянхонгор аймгийн Жинст сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын их шөвгийн дөрвөн бөхийн тухай танилцуулъя.

 

Жинст сумын түүхт 100 жилйн ойн барилдаанд улс, аймгийн алдар цолтнууд оролцсон 128 бөх зодогложээ. Тэднээс түрүү бөхөөр улсын залуу начин Энхтүвшингийн Батмагнай тодорч аймгийн арслан Т.Дүүрэнсаран үзүүрлэв. Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ, аймгийн начин Э.Бямбадорж нар их шөвөгт үлдсэн байна. Улсын начин Э.Батмагнай 11 настайгаасаа үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэсэн юм гэдэг.

Тиймдээ барилдааны арга барил нь түргэн хугацаанд өсч үзэгч түмний хайртай бөх болж амжаад байна.

2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадамд зодоглосон 1024 бөхийн нэг болж барилдаад дөрвийн даваан улсын гарьд М.Бадарчийг өвдөг шороодуулан, тавын даваанд Өвөрхангай аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан барилдаад давж 21 насандаа Монгол Улсын начин цолыг хүртсэн. Тэр наадмын хамгийн залуу начин болж даага хөтөлсөн билээ. Өмнө нь бол 2019, 2020 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадмаар аймгийн начин, заан цол авч байв.

Түүнийг улсын начин П.Нямжанцангийн удмын бөх гэдэг юм билээ. Түүний түрүүлж, үзүүрлэсэн барилдаан олоон. Дархан хот байгуулагдсаны 63 жил, аймгийн БТСГ-ын ойн барилдаан, Булган аймгийн Орхон сумын харьяат "Хонхор" хэмээх улсын заан М.Гомбодоржийн нэрэмжит барилдаан гээд л...

Э.Батмагнайг уран хурц, давхар хамахыг дархан мэх гэж үздэг. Тэрбээр "Алдар" спорт хороо, Эм Си групп, "Богд" банкны бөх гэж зарлуулдаг юм. Тэгвэл тус сумын 100 жилийн баяр наадмын үзүүр бөх аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн хувьд бас л богино хугацаанд амжилт нь ахиж яваа хүчтний нэг гэдэг.

Т.Дүүрэнсаран энд үзүүрлэхээсээ өмнө Бөмбөгөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан М.Еркебуланыг хаяад түрүүлж байсан. Улсын баяр наадамд нэг удаа гурав давсан бол улсын цолд ойрхон бөхийн нэг гэгддэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 56 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 28 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 29 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 49 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин