Ирээдүй өв сан болон хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулахгүй

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж,  2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.   Энэ үеэр гишүүд хууль санаачлагч ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авав.

 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Жороор олгох эмийн жагсаалтыг хэрхэн шинэчлэх вэ. Эмч дээр очихоос илүү эмийн сан ороод дураараа эм авчихдаг асуудал буруу гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Гэхдээ зарим эмүүд үйлдвэрлэгчээсээ хамаараад жороор олгох эсэхийг шийдэж байгаа нь шударга бус байдал, үл ойлголцлыг бий болгоод байна. Үүнийг засахын тулд ямар ажил хийж байна вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Манай улсад бүртгэлтэй 4000 гаруй төрлийн эм байна. Түүнээс 1100 орчим нь жоргүй олгогдох эмийн жагсаалтад ордог. Орц найрлага нь адилхан хэр нь жортой, жоргүй төрлөөр ялгаатай олгодог 160 орчим эм байна. Хүний эмийн зөвлөл хуралдаад энэ ялгааг арилгах, зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт өгсөн. Ирэх долоо хоногт Хүний эмийг зөвлөл дахин хуралдана. Хуралдаанаар эцсийн шийдвэрүүд гарч, эмийн бүртгэлд өөрчлөлт хийнэ. Ирэх долоо хоног гэхэд ижил найрлагатай эмүүд, зарим нь жортой, жоргүй олгодог ялгаатай байдал арилна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Е-Монголиад цахим жор системийг нээсэн. Түүнийг ашиглаж байгаа юу.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Цахим жорыг е-монголиагаар явуулж давхардал үүсгэх шаардлагагүй. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан эм олгож байгаа. Тэдгээрийн 1400 орчим нь эрүүл мэндийн даатгалаас, хөнгөлөлттэй эм олгодог. Тэдгээр эмийн сангууд руу цахим жор шууд холбогдох боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Ирээдүй өв сан болон хуримтлалын санг энэ онд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна. Эдгээр санд одоо үлдэгдэл хэд байгаа вэ, үүн дээр 2.3 их наядыг нэмээд хэд болох вэ.  Үүнд тооцох өгөөжийг хаана, яаж бүртгэж байна вэ. Энэ сангийн мөнгөнүүдээс хаана, ямар өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн талаар мэдээлэл өгөөч?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Мөнгө 100 хувь Төвбанканд байгаа гэж ойлгох нь зөв. Энд өгөөжгүй хадгалаад байна гэж ярьж байгаад өндөр өгөөж амласан банкнуудад аваачиж байршуулаад юун өгөөж манатай алдсан гашуун түүх бидэнд бий. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд эрсдэлтэй банкнуудад мөнгө байршуулах ажлыг бүрэн зогсоосон. Ингээд Төвбанканд байршуулж байна. Төсвийн мөнгөөр бүрдэж байгаа сангууд найдвартай бас хөрвөх чадвартай байх ёстой. Энэ хоёр биелж байвал дараа нь өгөөж хайж болно. Найдвартай л хадгалж байвал өгөөж хайхгүй ч байсан болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 58 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин