Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүд

2024-10-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж нутаг нугаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн баяр наадмын их шөвгийн дөрвөн бөхийн тухай танилцуулъя.

 

Жаргалант сумын 100 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтон оролцсон 128 бөх зодоглов. Тэднээс улсын залуу заан С.Сүхбат түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт аймгийн заан Б.Энх-Амгалан, аймгийн начин С.Пүрэвжанцан нар үлдсэн байна. Түрүү бөх С.Сүхбатын тухайд Арахнгай аймгийн Хашаат сумын харьяат маш түргэн хугацаанд амжилт нь өсч улсын заан болоод байгаа юм. Нэг сонин намтар нь 17 настайдаа сумынхаа наадмын түрүүг авч бас тэр жилээ чөлөөт бөхийн улсын өсвөр үеийнхний УАШТ-ээс мөнгөн медаль авч байсан юм.

"Аварга" дээд сургуульд суралцаж төгсгөсөн. Анх 2022 онд Архангайнхаа наадамд түрүүлж арслан болсон бол дараа нь Дундговь аймгийн 80 жилийн ойд очиж мөн түрүүлж хурц чимэг нэмсэн байдаг. Тэгээд 2023 оны улсын баяр наадмаар улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж начин цолыг алгасан улсын харцага болсон  бол түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсний учир түүнд улсын заан цол нөхөн олгожээ.

Харин 2024 оны баяр наадмаар түүнийг тун дээгүүр барилдана гэсэн таамагтай байсан бол тэр хоёрын даваанд хальтирч унасан. Тэгвэл үзүүрлэсэн бөх Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдааныг үзэж хараагүй хүн ховор байх. Хаана томоохон барилдаан болж байна арслан Пүрэвдагва зодоглосон нь харагдана. "Бөхийн өргөөний барилдааны үзүүр, түрүү нь тоолж барахааргүй олон. Үеийнхэн нь бараг барилдахгүй байхад Пүрэвдагва л шинэ залуучуудтай ач тач, хүч үзэж барилдсаар байгаа. "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 150 дугаар анги "Алтан Дорнод Монгол", "Херо холдинг" компани, "Бөх билэгт" дэвжээний нэр дээр барилддаг юм. Тэрбээр Улсын баяр наадамд нэг түрүүлсэн арслан. Бас нэг том амжилт нь "Даншиг" наадмыг сэргээн хийсэн эхний дөрвөн жилд арслан Р.Пүрэвдагва завсаргүй дөрөв түрүүлж Даншгийн дархан аварга болсон юм.

Улсын арслан болсон жил нь 2016 он. Тэр жилийн улсын баяр наадмаар Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарыг дараалж орхиж байжээ.  Сар шинийн томоохон барилдаанд түрүүлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 36 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин