Альцхаймерын өвчлөлөөс сэргийлэх ахмадын клуб байгуулах мөрөөдөлтэй

2024-10-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УРТНАСАН

 

Хэрээсэн хатгамал, чулуун гоёл, дүрст эвлүүлэх тоглоомын “Бидний урлан-3” үзэсгэлэн худалдаа “Монголын театрын музей”-д гарч байна.  Үзэсгэлэн худалдаанд уран хатгамалч Ж.Амартайваны бүтээлүүд тавигджээ.  Түүний тухай онцлон хүргэж байна.

Наснаасаа хэд дахин залуу харагдах энэ эмэгтэйг Жавын Амартайван гэдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж ярих нь ямар чамбай, урласан бүтээлүүдээс нь хэчнээн нямбай хүн гэдгийг харж болно. Тэрээр “Би олон жил хүний нутагт амьдарсан хүн, эх оронч хүн. Миний урласан хөргүүдийг гаднаас хүмүүс их захиалдаг.  Харин би гадагшаа гаргах дургүй.  Эндээ үлдээж эздэд нь тодорхой үнээр өгөх зорилготой”  гэлээ.  Ж.Амартайван Монгол Улсдаа хөрөг зураг оёдог оюуны өмчийн эрх эзэмшдэг цорын ганц хүн юм байна. Олон хүний сэтгэл зүрхээ зориулж бүтээсэн оюуны үнэтэй бүтээлийг хав даран хадгалж эсвэл үнэгүйдүүлэхийг хүсэхгүй байгаа учраас өөртэй нь холбогдож урласан бүтээлүүдийг худалдан авч болно гэж ярилаа. Тэтгэврийн насанд хүрсэн ч тэрээр гэртээ зүгээр суухыг бодолгүй өөрийн том эгч Ж.Цолмон, ихэр эгч Ж.Амаржаргал мөн багш Х.Бурмаа нартайгаа хамтарсан үзэсгэлэнг гаргаж, түүний хажуугаар өөрийн үсчин гоо сайхны “Хар сарнай” салоноо ажиллуулж тэндээ ахмад настануудад зориулсан дүрс эвлүүлэх клубыг байгуулж байгаагаа сонирхууллаа. Зурагтын өмнө зүгээр л цаг өнгөрөөн уйдаж суугаа ахмадуудыг очдог газартай болгох нь сайхан санагдсан болохоор Улаанбаатар хотын есөн дүүргийн ахмадын хороонд энэ санаачилгаа хэрэгжүүлнэ” гэнэ. Хүүхэд залуучууд, нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран энэ талаар төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэр төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргээс гадна 21 аймгийн ахмадуудад клубээ байгуулбал эх орондоо хэрэгтэй юм хийж бүтээж байгаа мэт надад санагдана гэж ярих эмэгтэй, хүний нутагт хүссэн хүсээгүй янз бүрийн ажил хийж амьдралын стрессийг даван туулахын тулд өөрийнхөө сонирхлоор энэ их хатгамлыг бүтээсэн байлаа.  Ямар нэг зүйлийг дуурайлгаж хийх биш Монгол ахуй руугаа хандаж олон төрлөөр хийсэн энэ цогц бүтээлүүдээ үзэсгэлэн болгож байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь нүүрэнд тодорсон инээмсэглэлээс илт.

Миний хамгийн сүүлийн хүсэл мөрөөдөл дүрс эвлүүлэх тоглоомоо асрамжийн газар хандив болгож тохижуулах маягаар тавих байсан тэгснээ ахмад настангуудаа сонирхдог зүйлтэй болгож өөрийн гэсэн сонирхсон зүйлээ олж бүтээж өөрийгөө чаддаг гэдгээр мэдэрч урам аваасай гэж бодсон. Морь хүртэл эх нутгаа зорьдог гэдэг шиг би эх нутгаа зориод ирсэн.  Хийж бүтээсэн бүхнээ түмэн олондоо хүргэх гээд явж байна хүсэл мөрөөдөл гэдэг хэзээ ч дарж болохгүй зүйл гэж хэлэхэд түүний нүдэнд нулимс мэлтэлзэн байв. Манай үзэсгэлэнг оёж хатгах дуртай олон эмэгтэй хүмүүс ирж үзэж танилцаасай гэж би хүсэж байна гэлээ. Хүн өөрийн ухаанаар сэтгэж, өөрийн гараар урлаж цаг хугацааны урсгалаар туршлагажин сайжирч эргэн дурсахад би энэ бүхнээс эхэлсэн шүү дээ” гэж бодогдуулах олон зуун биет зүйлийг өөрт хадгална гэдэг нь урамшиж цааш үргэлжлүүлэхийн нэр болов уу. Үзэсгэлэнд жилийн дөрвөн улирлыг оёж шигтгэхээс гадна далайн дун, хясаа, шүр, сувд, мана тана, хаш, оюу ногоолин гэх мэт олон олон эрдэнийн чулуугаар урласан ээмэг зүүлт, энгэрийн зүү гоёл чимэглэлүүд нүд хужирлана.

Хүмүүний амьдрал гэдэг эдгээр эрдэнийн чулуунууд шиг үнэ цэнтэй гэдгийг энэхүү үзэсгэлэнг гаргаж буй эмэгтэйчүүдийн сонирхлоороо бусдад зориулан урласан дахин давтагдашгүй бүтээлүүдээс харж болно. Үзэсгэлэнд хэрээсэн хатгамлаар урласан олон бүтээл байх ба урлаг судлаачид энэхүү хатгамлын урлалыг олон төрөл зүйл дотроос хамгийн эртний бөгөөд бие даасан түүхэн урлал мөн гэж тодорхойлжээ. Түүхчид энэхүү урлалын үүссэн түүхийг МЭ V-VI зууны үетэй холбон үздэг. Үзэсгэлэнд тавигдсан хатгамлуудыг DMC-ын утсаар урлажээ. DMC нь Dollfus-Mieg et Compagnie гэсэн үгийн товчлол бөгөөд 1746 онд Францын Мулхаус хотод Жан- Анри Долфус үүсгэн байгуулсан Алзасын нэхмэлийн компани юм. ХХ зууны эхэн үед энэ нь Европын хамгийн том нэхмэл, аж ахуй үйлдвэрүүдийн нэг байжээ.

Мөн үзэсгэлэнг хамтран гаргаж буй Х.Бурмаа нь барилгын материалын технологич инженер мэргэжилтэй ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн чулуун бүтээлүүд урлаж өөрийн хувийн чулууны “Анар” дэлгүүртэй болсон ба далайн гаралтай хясаа од, дун, тана бүхий бэлэг дурсгал, ханын чимэг давхар хатгамлын багш хийдэг. 2008 онд анх өөрийн “Хэрээсэн хатгамал” номыг гаргасан бөгөөд түүнээс хойш 10 гаруй номыг гаргасан байна. Энэхүү үзэсгэлэн эдгээр дөрвөн эмэгтэйн гурав дахь удаагийн хамтрал гэдгээрээ онцлогтой. Өөрсдийн хүсэл сонирхлоор нийлж гурван удаагийн үзэсгэлэн гаргах хэмжээний олон гоёл чимэглэл хийж худалдаалж тэр ч байтугай 150 гаруй тооны дүрс эвлүүлдэг тоглоомыг эвлүүлэн жаазалж хэрээсэн хатгамлаар хүний хөрөг урласан байгаа нь тэтгэврийн насны хүмүүс ямар хөдөлмөрч бүтээлч байгааг харуулах сайн жишээ болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 25 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 33 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин