Хятадын эдийн засгийн хөгжил удааширч байна

2024-10-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Л.МӨНХНАР

 

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр тус улсын эдийн засаг өнгөрсөн оны эхнээс удааширч эхэлжээ. Энэ нь үргэлжилсээр өнгөрсөн сарын сүүлчээр дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.6 хувиар өссөн байна. Энэ өсөлт өмнөх улирлаас хамаагүй бага бөгөөд Засгийн газрын зорилтоос доогуур үзүүлэлт аж. Сүүлийн үед Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг зарлажээ.

Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийн албан ёсны хэмжүүр таван хувиас доош унасан нь хоёр улирал дараалан буурч, засгийн газрын түгшүүрийг улам бүр нэмэгдүүлэв. Олон улсын валютын сангийн Хятад дахь хэлтсийн дарга асан Эсвар Прасад BBC News-т хэлэхдээ "Засгийн газрын энэ оны өсөлтийн зорилт одоо ноцтой аюулд өртөж байна. Зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтөд ихээхэн түлхэц өгөх шаардлагатай болно" гэжээ.

Харин Moody's Analytics-ийн эдийн засагч Харри Мерфи Круз илүү өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд “Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ нь жилийн зорилтот тав орчим хувь руу түлхэх магадлалтай ч дээд албан тушаалтнууд тулгарч буй бүтцийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай" хэмээжээ. Мөн албан ёсны тоо баримтаас харахад шинэ орон сууцны үнэ есдүгээр сард сүүлийн 10 жилд байгаагүй хурдацтай буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт улам бүр дордож байгааг харуулж байна. Хятадын томоохон эдийн засагч Линн Сонг "Үл хөдлөх хөрөнгийн зах зээл Хятадын өсөлтөд хамгийн том саад болж байгаа нь гайхмаар зүйл биш. Үнэ тогтворжиж, орон сууцны нөөц буурах хүртэл шинэ хөрөнгө оруулалт сэргэх магадлал багатай" гэж тэр хэлэв.

Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудад зээл олголтыг нэмэгдүүлэхийг уриалсан хурал хийжээ. Өнгөрсөн сард Хятадын Ардын банк цар тахлаас хойших тус улсын хамгийн том урамшууллыг зарласан бөгөөд үүнд зээлийн хүү болон орон сууцны зээлийн хүүг их хэмжээгээр бууруулсан байна. Энэхүү төлөвлөгөөнд хөрөнгийн зах зээлийг дэмжих, банкуудыг аж ахуйн нэгж, иргэдэд илүү их зээл олгохыг дэмжих арга хэмжээ багтжээ. Түүнээс хойш Сангийн яам болон бусад төрийн байгууллагууд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон өмч хөрөнгийн хямрал, мөн хэрэглэгчдийн болон бизнесийн итгэл сул зэрэг олон сорилттой тулгарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 14 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин