Ханиаднаас хол байя гэвэл Вакцинд хамрагдаарай

2024-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших


-“Гурван Гал”, “Үрхэн”, “Интермед “ зэрэг эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байна-

 

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой иргэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн дэгдэлт ихэсдэгийг бүгд мэднэ. Амьсгалын замын өвчлөлүүлд хүндэрч улсын эмнэлгийн ачаалал ихэсч хүртээмжгүй болж эхэлдэг. 2023 онд яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76%-г амьсгалын замын цочмог хүнд халдвартай байсан статистик мэдээ байна. Томуугийн өвчнийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь A хүрээний H1N1, H3N2 В хүрээний вирусууд байдаг. Угтаа эдгээр вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой буюу вакцинжуулалт жил бүр хийгддэг. Тэгвэл Интермед, Гурван Гал, Үрхэн зэрэг эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байгаа юм байна. Тус вакцин нь ДЭМБ-н урьдчилан баталгаажуулалтад орсон буюу тусгай гэрчилгээтэй, Солонгос улсын Green Cross компаний вакцин бөгөөд 1 хүн тунд зориулагдсан савлагаатай гэдгээрээ улсын хийгдэж байгаа вакцинаас давуу талтай. Мөн 6 сараас дээш насны хүүхдүүд бүх насныхан хамрагдах боломжтой. Тус вакцин хийлгэсэн байхад 98%-н дархлаа тогтох бөгөөд ханиад томуу хүрсэн ч хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг мөн үнийн хувьд 1 хүнд 65,000₮өөр хийгддэг юм байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд дундаж зардал нь 300,000₮ байдаг тухай мэдээлэл байсан. Иймд 1-т урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зэрэг олон давуу талтай талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх боломж байхад үүнийг алдалгүй хийлгэж ханиад томуу тусч хүндрэхээс сэргийлэхийг ард иргэддээ уриалж байна. Заавал бага насны хүүхэд гэлтгүй үйлчилгээний байгууллагын ажилчид, жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдах шаардлагатай зорилтот бүлэг гэж ДЭМБ-с тодорхойлсон байдаг юм байна. Албан байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдуулахыг ч уриалж байна.

Эх сурвалж: www.zms.mn

 

Үнэтэй байна. Үнийг нь хүрэлсүх саоангэрэл нямхүү бямбасүрэн нараас гаргуулж бүх насны иргэд болон хүүхдүүдэд үнэгүй хий.
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 45 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 17 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 31 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 37 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 57 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин