Хаягдсан цайзаас олдсон Монголоос өмнөх үеийн дээдсийн булш

2024-08-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТҮШИГ

 

Санди Остер, “Phys.org” цахим хуудсанд Санди Остерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

2022 онд Монгол-Израиль-Америкийн хамтарсан археологийн төслийг бүрэлдүүлсэн олон улсын баг хаягдсан хилийн цайзыг малтахдаа гэнэтийн нээлт хийжээ. Тэр нь Киданаас хойшхи болон Монголоос өмнөх үеийн хаягдсан цайзын хана дахь дээдсийн булш. Тэдний судалгааны дүнг саяхан “Asia Archaeological Research” (“Азийн археологийн судалгаа”) сэтгүүлд нийтэлсэн юм. Кидан-Ляо эзэнт гүрэн (МЭ 916–1125) цагтаа асар уудам газар нутаг, үүний дотор Монголын төв болон зүүн хэсгийг хянаж байсан бөгөөд задран унасных нь дараа Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан МЭ 1206 оноос дэвжин дээшилж алдар цууд хүрч эхэлжээ.

Хэдий тийм ч эдгээр хоёр эзэнт гүрний өсөлт ба уналтын хоорондын завсрын үеийг өнөөг хүртэл сайн судлаагүй тул нийгэм, улс төрийн байдлынх нь талаар ойлголт хомс юм. Учир нь тэр үед хамаарах түүх, археологийн маш цөөхөн бичгийн эх сурвалж болон шарил хадгалагдан үлдсэн аж.

Төсөл дээр ажиллаж буй археологич, профессор Шелач-Лави тайлбарлахдаа, “Үүнд хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол бол том газар нутагтай орон учраас хийж гүйцэтгэсэн археологийн малтлагын хэмжээ тийм ч их биш. Энэхүү булш олдсон бүс нутаг археологийн хувьд харьцангуй судлагдаж мэдэгдээгүй бөгөөд манай төсөл энэ бүсэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж буй анхдагчдын нэг юм.  Хоёрдугаарт, Ляогийн мөхлөөс Монголын төр улс, эзэнт гүрэн үүсэж хөгжих хүртэлх үе энэ бүс нутгийн түүх, археологийн хувьд харьцангуй бага судлагджээ. Энэ нь тэр үед Монголыг хянах улс төрийн хүчтэй төвлөрсөн байгуулал байгаагүйтэй зарим талаар холбоотой байж болох юм. Иймээс ч бусад үетэй харьцуулахад хөшөө дурсгалд хөрөнгө бага зарцуулдаг байжээ. Хар нуурын орхигдсон цайз нь 4000 гаруй км урт илүү том хэрэм, цайзын цогцолборын нэг хэсэг байсан аж. Харин энэхүү цайз хэрэм, сувгийнхаа хамт ойролцоогоор 737 км үргэлжилдэг юм байна. Булшийг Хар нуурын цайзны хананаас санамсаргүй илрүүлжээ. Тэр нь модон авс, янз бүрийн булшны эд зүйлс, эмэгтэй хүний шарилаас бүрдсэн байв. Энэхүү булш нь өнөөг хүртэл олдоод буй энэ цаг үед хамаарах 25 монгол оршуулгын нэг юм. Профессор Шелах-Лави энэ үетэй холбоотой булш ховор олддогийг ингэж тайлбарлав. “Энэхүү булш газрын гадарга дээр ямар нэг тэмдэглэгээгүй байсан тул бид тохиолдлоор л илрүүлсэн. Газар дээр ямар нэг тэмдэг үлдээдэггүй нь тэр үед хэвийн зүйл байсан байж болох юм. Иймээс ч цөөхөн булшийг тогтоож, малтсан биз ээ.

Үүнээс гадна энэ үе 100 хүрэхгүй жил буюу харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн учраас олон оршуулга болон бусад дурсгалт “үйлдвэрлээгүй” байж болох ч тэдгээр нь Монголын эзэнт гүрний мандалтын талаарх бидний ойлголтод маш чухал гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэв. Эмэгтэйг МЭӨ 1158-1214 оны хооронд оршуулсан нь радио хүчилтөрөгчийн огноо харуулсан байна. Тэрээр нас барахдаа 40-60 настай байжээ. Түүний биеийг гүехэн булшинд нуруун дээр нь (нүүрийг нь дээш харуулж) байрлуулсан аж. Оршуулахдаа түүнд дундад зууны эмэгтэйчүүдийн уламжлалт богтаг малгайг санагдуулам толгойн өмсгөл, шар торгон дээл өмсгөжээ.

Булшнаас олдсон эд зүйлсийн дотор алтан ээмэг, мөнгөн аяга, хүрэл сав, алтан бугуйвч, шүрэн болон шилэн сувс байсан нь эмэгтэйг дээдсийн хүрээллийн хүн байж болохыг илтгэнэ.

Профессор Шелах-Лавигийн хэлснээр, тэдгээр эд зүйлс эмэгтэйд хойд насанд нь хэрхэн туслах учиртай нь тодорхойгүй аж. Тэрээр, “Энэ талаар одоогоор тодорхой санаа дэвшүүлэхүйц мэдлэг хомс. Тэнгэрийн шүтлэг, бөө мөргөл тэр цаг үед Монголд хэдийн байсныг бид мэдэх ч булшин дахь эд зүйлс, зан үйлийг тэдгээртэй холбож хараахан чадахгүй байна” гэсэн юм.

Олдворуудын нэлээд нь тухайн орон нутгийн гаралтай бус Хятадын өмнөд хэсгийн гэмээр торго, эсвэл 150-300 км-ийн зайд ургадаг хус, ялам, шинэс зэрэг модон эдлэл байв.

Эмэгтэйн булш хойд зүг чиглэсэн, модон австай, холимог эд зүйлстэй зэргээрээ тухайн үеийн монгол оршуулгатай зарим талаараа төстэй ч нэлээд өвөрмөц юм. Булш буйг харуулах чулуун бүтэц, мөн шаазан эдлэл (гэхдээ үүнийг хүрэл сав, мөнгөн аягаар орлуулсан байж болзошгүй) үгүй ажээ.

Профессор Шелач-Лави хэлэхдээ, “Хамгийн хачирхалтай нь хэмжээгээр төдийлөн том биш эл булшны эд баялаг мөн үеийн бусад булштай харьцуулахад их юм. Олдворуудын олон төрөл, олон газар нутгаас гаралтай бүр ч гайхалтай” гэсэн юм.

“Булшин дахь олдворуудыг өөр өөр газар хийсэн, зарим нь нэлээд хол газраас гаралтай, мөн янз бүрийн газраас авчирсан материал (жишээлбэл, булшнаас олдсон модны төрлүүд) ашигласан зэрэг нь тухайн үеийн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдээгүй холбоо харилцааны сүлжээ байсан байж болохыг харуулж байна. Үүнээс гадна, бид нийтлэлдээ дурдсанчлан, булшийг өмнөх үеийн цайзны (гэхдээ бүр эртний биш) хананд нүх ухан байршуулсан нь мөн гайхал төрүүлсэн” гэж тэрээр үргэлжлүүлэн ярьсан юм.

Энэхүү булш Тавантолгойн оршуулгын газраас баруун урагш бараг 500 км зайд олдсон булшнуудтай хамгийн төстэй ажээ. Тэнд язгууртан дээдэс болон хааны удам угсааны хүмүүсийг оршуулсан байдаг. Хар нуурын эмэгтэй ч мөн адил улс төрийн байр суурь, холбоо харилцаа ихтэй нэр хүнд бүхий удам угсаатай нэгэн байсан бөгөөд тэр бүхнээ ашиглан эх орныхоо өнцөг булан бүрээс төдийгүй хилийн чанадаас эд баялаг, эд өлгийн зүйлсийг авчрах боломж нээсэн гэлтэй.

Түүнийг яагаад цайзын хананд оршуулсан нь тодорхойгүй хэвээр. Магадгүй цайзын хананд оршуулсан нь түүний нийгэмд эзэлж байсан байр суурь, статуст тохирсон нэр хүндийн бэлгэдэл гэж үзсэн, эсвэл нутгийн олонд газар нутгийнхаа тэрхүү хэсэгт нөлөөгөө бэхжүүлэх боломж олгосон байж болох юм.

Археологичид одоогоор тодорхой зүйл хэлж чадахгүй ч үргэлжлилж буй судалгаа нь ойрын жилүүдэд илүү их мэдээлэл өгөх биз ээ.

“Бид Зүүн хойд Монголын нөгөө л бүс нутагт үргэлжлүүлэн ажилласаар байна. Бидний судалгааны гол чиглэл нь дундад зууны үед энэ бүс нутагт баригдсан урт буюу “их” хэрэм, түүнийг дагалдах цайзууд юм. Гэхдээ бид тэр үед тус бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой булшнуудыг малтахыг мөн хүсч байна.

Жишээ нь, энэ жил бид ажиллаж буй газраасаа хойд зүгт том оршуулгын газар илрүүлсэн бөгөөд ямар үед хамаарах, дотроо юу агуулсан талаар илүү сайн ойлголттой болохын тулд бид нэг юм уу хэд хэдэн булшинд малтлага хийх болно. Үүнээс гадна эл булшнаас олдсон олдворуудыг судалж, мөн үеийн ижил төстэй олдворуудтай (эсвэл бага зэрэг өмнөх ба хожуу үеийнхтэй) харьцуулах ажлыг үргэлжлүүлсээр байна” гэж профессор Шелач-Лави яриагаа дуусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)

 

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

12 цаг 8 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

12 цаг 52 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

13 цаг 22 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

13 цаг 28 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

13 цаг 39 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

14 цаг 23 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

17 цаг 36 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

17 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

17 цаг 54 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

20 цаг 48 мин