“УБТЗ” ХНН Хөдөлмөрийн баатар хамт олон боллоо

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.САЙХАН, Л.ХУЛАН

 

“УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ой энэ онд тохиож байна.  Өчигдөр тус хамт олны баярын үйл ажиллагаа болж,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон баяр хүргэлээ.  Мөн  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, улс орны  хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.  Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг Төрийн тэргүүн онцлов.  Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон Оросын Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А Павлов, БНХАУ-ын Төмөр замын төв корпорацийн Ерөнхий инженерийн орлогч Жу Гоу Жиан, БНСУ-ын  "Солонгосын төмөр замын корпорац" (KORAIL)-ийн Ерөнхийлөгч, Олон Улсын Төмөр замуудын холбооны Ази номхон далайн ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Хан Мү Хи, гадны бусад хүндэт зочид төлөөлөгчид, үе үеийн ган замчид хүрэлцэн ирсэн байна.

 

2023 онд ачаа тээвэрт түүхэн дээд амжилт тогтоожээ

 “УБТЗ” ХНН өнгөрсөн 75 жилийн хугацаанд  824 сая тонн ачаа, 150 орчим сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд улс орон, ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тээврийг дангаараа гүйцэтгэж ирсэн юм. Өнгөрсөн 2023 онд гэхэд л 32.4 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоож, манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж, эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүлжээ. Мөн онд УБТЗ-ын гол зам нь 3000 гаруй транзит чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлж, Ази, Европыг холбосон бүс нутгийн тээвэр ложистикийн сүлжээнд томоохон хувь нэмэр оруулжээ.Цар тахлын он жилүүдэд ч ачаа тээврийн урсгалын хэвийн байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.Тус байгууллага Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр зам, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам барих ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Төмөр зам нь Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг нийгэм, эдийн засгийн гол төв, суурин газруудын хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. “УБТЗ” ХНН-т 16 мянга гаруй хүн ажиллаж, Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Цаашид транзит улс болон хөгжих боломж бидэнд байна

-Түүхт 75 жилийн хугацаанд Улаанбаатар төмөр зам нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан төр засгаас өгсөн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, тээвэрлэлтийн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн нь өнөөдрийн Монгол Улсын хөгжил дэвшил болон төмөр замын салбарын хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг бахархалтайгаар дурдах нь зүйтэй. Улаанбаатар төмөр зам нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал коридор, хамгийн үр ашигтай чиглэл болон хөгжих ирээдүй байна. Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд манай улс бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит улс болон хөгжих боломж бидэнд байна.Улаанбаатар төмөр зам өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн бүтэц, бүрэлдэхүүн, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг орчин үеийн арга барил, зөв менежмент, бизнесийн байгууллагын үндсэн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, тээврийн тарифыг өсгөж орлого нэмэгдүүлдэг замаар бус, харин үйл ажиллагаандаа орчин үеийн ухаалаг тээврийн систем, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг хамгийн бага түвшинд хүргэх, зардал бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зарчмаар ажиллах шаардлагатай байна.Энэхүү зарчмаар ажиллаж Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал бөгөөд хамгийн үр ашигтай коридор болон хөгжүүлэхийн тулд хоёр дахь гол замыг илүү дөт, илүү шулуун,  ашиглалтын зардал хамгийн бага байхаар төлөвлөж, Монгол Улсын анхны цахилгаанжсан төмөр замын шугамын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх боломжтой, алдаж болохгүй цаг хугацааны мөчлөгт бид ирсэн байна.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн: Улаанбаатар төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай

 

-Улаанбаатар төмөр замын хамт олон Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам, Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн 416.1 км  төмөр замыг богино хугацаанд чанартай барихад ерөнхий гүйцэтгэгчээр оролцож Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддаг гэдгээ харуулж чадсан. Улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж тээврийн хэмжээ тасралтгүй өсөж байгаатай уялдуулан тус нийгэмлэгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар төмөр хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хороогоор хэлэлцэн баталсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2030 хүртэлх техник, эдийн засгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн дагуу өртөө, зөрлөгүүдийг өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, суурь бүтцээ шинэчлэн сайжруулах, дохиолол холбооны шинэ систем нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудын эхлэлийг бид тавиад байна. Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх, хөрш гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар төмөр замын гол замын ачаа тээх хүчин чадлыг 2030 онд 51 сая тонн, 2050 онд 91 сая тоннд хүргэхээр тохиролцож энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2025 оноос эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга Павлов Сергей Алексеевич: Төмөр замчдаас гадна удирдлагуудын түвшинд нягт хамтын ажиллагаа чухал

-Жил бүр түүхэн дээд амжилт тогтооно гэдэг нь хэцүү даалгавар. Тэр тусмаа 2030 гэхэд тээврийн хэмжээг 1.5 дахин өсгөнө гэдэг бол маш хүнд ажил юм. Тийм ч учраас бид бүхэн 2030 хүртэл суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын түүхэн замналын турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ тогтсон механизмыг ашигласнаар хоёр улсын төмөр замууд идэвхтэй, үр дүнтэй, хамтран ажиллаж зорьсон зорилгодоо хүрч байх болно. Хөрш төмөр замуудын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замчдаас гадна  удирдлагуудын түвшинд нягт идэвхтэй явагдаж байна. Мөн зорчигч тээврийн салбараар Монгол улсын зам тээврийн яамтай хамтарч  шинэ ажлууд төлөвлөгдөж байгаа. Улаанбаатар төмөр замын цаашдын үйл ажиллагаа нь ард түмэнд таатай, ажилтан, албан хаагчдад нийгмийн баталгааг бүрэн хангасан өнөөдрийн илтгэлд дурдсан олон олон асуудлууд хэрэгжиж амжилттай явна гэдэгт итгэлтэй байна.

 

БНХАУ-ын “Төмөр замууд” корпорацын ерөнхий инженерийн орлогч, ОУ-ын хамтын ажиллагааны газрын дарга Жу Гуо Жиан: Эрээн, Замын-Үүд боомтоор 17 сая тонн ачаа нэвтрүүлсэн түүхэн дээд амжилт тогтоосон

 

-Улаанбаатар төмөр зам  нь 75 жилийн түүхэн хөгжлийн хугацаанд  Монгол Улсын ард иргэдэд төмөр замын тээвэр үйлчилгээг үзүүлээд зогсохгүй улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг бид мэднэ. Энэ олон жилийн ололт амжилт нь Монголын төмөр замчин бүрийн ур чадвар, мэдлэг, хөлс, хүч хөдөлмөр Улаанбаатар төмөр замтай салшгүй холбоотой. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Төмөр замын салбар нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд Хятад Монголын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд талууд харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хилийн төмөр замын тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгон сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар олон улсын тээврийн тасралтгүй байдлыг хангаж хоёр улсын ард иргэдийн болон худалдаа эдийн засгийн харилцааг ихээхэн хөнгөвчилж байна. 2023 онд төмөр замын Эрээн, Замын-Үүд боомтоор нийт 17сая тонн ачаа нэвтрүүлсэн нь түүхэн дээд амжилт тогтоосон. Мөн УБТЗ нь төмөр замын гол коридоруудын нэг болохын хувьд 2023 онд Орос, Беларусь, Европын холбооны улсуудыг чиглэсэн 3317 цуваа чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь өмнөх оноос 30 хувь өссөн бөгөөд олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тасралтгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулснаас гадна Хятад Монгол хоёр орны эдийн засгийн хөгжлийг дэмжсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин