ОХУ болон Беларусын баг тамирчид олимпын далбаан дор оролцоно

2024-07-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Энэ долоо хоногийн сүүлээр хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпын наадам эхэлнэ. Дэлхийн хэд хэдэн бүс нутагт геополитикийн мөргөлдөөн өрнөж байгаа энэ цаг үед ОХУ тэргүүтэй зарим улсын тамирчдыг олимпын наадамд оролцохыг эсэргүүцэх хандлага ажиглагдах болсон. Өдгөө гурав дахь жилдээ үргэлжилж буй Украин дахь тусгай цэргийн ажиллагаанаас үүдэн Украин болон түүний дэмжигч орнууд эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин Олон улсын олимпын хороо мөргөлдөөнтэй бүс нутгийн тамирчдыг гадуурхаж, цэргийн ажиллагааг дэмжиж байгаа эсэхийг үл харгалзан гадуурхах хандлага гаргах нь буруу гэх шийдвэртээ бат зогсож байгаа юм. Тиймээс өмнөх удаагийн олимпын адилаар ОХУ болон Беларусын баг тамирчид олимпын далбаан дор оролцох эрхтэй болсон.

Дэлхийн спортын их наадмын түүхэнд гаргасан амжилтаараа АНУ-ын араас хоёрдугаарт эрэмбэлэгддэг ОХУ-ын эрх баригчид Парис-2024 зуны олимпын наадамд оролцох тамирчдад төрөөс үзүүлэх хангамж, шагналт байр эзэлсэн тамирчдын онцгой тэтгэмжийг цуцалж буй талаар мэдээлсэн юм. Харин олон улсын журмын дагуу өөрийн улсын далбаан дор оролцоогүй тамирчид медальт байрт шалгарсан тохиолдолд тус улсын төрийн дуулал эгшиглэхгүйгээс гадна нийт медал хүртсэн тамирчдын албан ёсны жагсаалтад бичигдэхгүй. Төвийг сахиж буй тамирчдын хувьд багийн төрөлд оролцох нь хориотой. Тодруулбал, тамирчид олон улсын спортын холбооноос зуны спортын их наадамд оролцох эрхээ авсны дараагаар олон улсын олимпын хороонд давхар шалгагдаж сүүлийн шалгуур болон бие даасан төвийг сахисан тамирчдын эрхийг шалгах хорооны зөвшөөрлөөр ганцаарчилсан төрөлд оролцох эрхээ авдаг байна. Наадмын өмнө ажиглагчид Парис-2024-т ОХУ-ын 55, Беларусын 28 тамирчин оролцох талаар таамаглаж байснаас 36 болон 22 тамирчин хүсэлтээ явуулж үүнээс ердөө Орос 15, Беларусь 17 тамирчин оролцох эрхээ авч чаджээ.

Парис-2024 зуны олимпын их наадамд дэлхийн хэмжээнд нэгдүгээрт, бичигдэж буй теннисчин асан Даниил Медведев болон зургаан теннисчин, нэг гимнастикч, гурван каноэчин, гурван дугуйчин, нэг усанд сэлэгч нар оролцоно. Өнгөрсөн удаагийн Токио-2020 наадамд төвийг сахисан тамирчид нийт авсан медалийн тоогоороо тавдугаарт эрэмбэлэгдсэн хэдий ч албан ёсны жагсаалтад бичигдээгүй билээ. Мөн ОХУ нь чөлөөт болон жудо бөхийн төрөлд дэлхийд тэргүүлэгч орон юм. Гэвч Олон улсын олимпын хорооны мэдээлснээр нийт 10 тамирчны ес нь олимпод оролцох урилга хүлээн авсан ч удалгүй татгалзсан байна.

Түүнчлэн олимпын наадмын өөр нэг онцлог нь дэлхийн улс орнуудын тэргүүлэгч, удирдагчид нэг дор улс төрөөс ангид бүс нутаг билээ. Харин ОХУ, Беларусын төрийн өндөр албан тушаалтнуудад урилга очсон талаар албаны эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ В.Путины хувьд улсынхаа тамирчдыг олимпын наадамд оролцохыг дэмжиж байгаа хэдий ч төвийг сахисан байр суурь нь тамирчдад хэр ашигтай талаар дахин нэг эргэцүүлэх шаардлагатай гэсэн юм. Тэрээр “Хэрэв Олон улсын олимпын хороо болон үүсэж буй зохиомол нөхцөл байдлын цаана Оросын шилдэг тамирчдыг таслан зогсоох, дэлхий дахинд Оросын спорт мөхөж байна гэж харуулах ухуулга байвал яах вэ” хэмээн эш татаж байсан удаатай. Түүний хувьд жудо бөхийн хар бүстэй нэгэн цагт спортын замналаар явсан цөөхөн удирдагчдын нэг. Түүнтэй холбоотой дээрхтэй төстэй мэдээллүүдээс үзэхэд ОХУ зарим улс орны байр суурийг “Тамирчдын сэтгэл санааг мохоох зорилготой” хэмээн тодорхойлж буй юм.

Харин Украин улсын зүгээс тус улсын Үндэсний Олимпын Хороо тамирчдыг “Өдөөн хатгасан үйлдлээс урьдчилан сэргийлэх” үүднээс Орос, Беларусын тамирчидтай холбоо тогтоохгүй байхыг уриалсан хэмээн оны эхээр мэдэгдсэн. Мөн тамирчдыг хоёр орны тамирчидтай хийсэн хэвлэлийн бага хурал, ярилцлагад оролцохгүй байх, медаль гардуулах ёслолын үеэр тэдэнтэй хамт зургаа авхуулахгүй байхыг тус байгууллагын зөвлөмжид тусгасан байна. Дэлхийн аль нэг бүс нутагт өрнөж буй зөрчил мөргөлдөөн талуудын хоорондын үл ойлголцолд олон улсын байгууллага хэт нэг талыг барихаас сэргийлж тамирчдыг гадуурхахаас зайлсхийх байр суурьтай гэдгийг олон улсын олимпын хороо удаа дараа мэдэгдэж буй юм. Мөн олимпын наадмын түүхэнд дайн мөргөлдөөнтэй улсууд олимпын наадмын үеэр өөрсдийн эрх ашгийг хойш тавьж гал зогсоох шийдвэр гаргасан байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7386)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин