"Манай улсад гаднын банк орж ирэхэд дүрмийн сан шаардахгүй"

2024-07-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

Монголын эдийн засгийн чуулганаар банкны салбарын хөрөнгө оруулалтын талаар салбарын мэргэжилтнүүд, экспертүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гаднын банк орж ирэх боломжтой хэдий таатай нөхцөл, өрсөлдөх орчин хязгаарлагдмал хэмээн оролцогчид ярьж байлаа. Тиймээс банкны салбарт тавтай морил гэдэг уриа үгнээс илүүтэй бодит байдалд бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох нь чухал ажээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази хариуцсан захирал Хусейн Озхан нар оролцсон юм. Зарим төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

ӨРСӨЛДӨХ ОРЧНЫГ НЬ БҮРДҮҮЛЭЭГҮЙ УЧРААС ГАДНЫН БАНК ОРЖ ИРЭХГҮЙ

-Гаднын хөрөнгө оруулагчдад хэрхэн ажилладаг вэ гэдгээ манай банкирууд харуулж чадсан. Манайд орж ирсэн хөрөнгө оруулагчид хангалттай ашиг хийж чадсан гэж болно. Харин банк байгуулна гэдэг өөр асуудал юм л даа. Мэдээж аливаа бизнесийн ашгийн хэмжээгээ тодорхойлж түүндээ хүрч ажиллахыг зорьдог. Тэгэхээр гаднын банк өөрийнхөө мөнгийг барьж орж ирээд энд бизнес хийх боломж байна уу гэдэгт маш болгоомжтой хандаж байгаа юм. Нөгөө талаас бид ч бас нэлээд хаалттай, хязгаарлагдмал байдалтай зах зээлийг санал болгож байгаа юм. Хөрөнгө оруулалтын банкны хуулийг 2016 онд Улсын Их Хурлын гишүүн болсныхоо дараа хамгийн анх санаачилсан хуулийг төсөл байгаа юм. Гэхдээ янз бүрийн шалтгааны улмаас батлагдаж чадахгүй явсаар 2023 оны нэгдүгээр сарын 20-нд батлагдсан. Ингэхдээ бага зэрэг өөрчлөлт орсон л доо. Харамсалтай нь, энэ хуульд дотоодын зах зээл дээр банкны салбарынхантай өрсөлдөх сувгууд нь хаагдчихсан. Гэсэн хэдий ч хууль батлагдах нь маш чухал учраас тодорхой хугацаанд харах шаардлагатай гэж үзсэн. Гэтэл гаднын банк орж ирэхээр таатай нөхцөл харагдахгүй байна уу гэж харж байна. Яагаад гэвэл, зээл өгөх хэмжээг нь дотоодын банкнуудаас өндөр байхаар хуульд тусгасан. Энэ мэтчилэн өрсөлдөх орчныг нь бүрдүүлээгүй учрааас орж ирэхгүй байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, буланд шахагдсан байдалтайгаар бизнесийн ашиг олно гэж гаднын банкнууд төсөөлөхгүй байгаа юм. Энэ бол бодит байдал.

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

ЗАРИМ БАНКНУУДЫН ДҮРМИЙН САНГИЙН 70 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮРДҮҮЛЖ БАЙГАА

-Гадны хөрөнгө оруулалт банкны системд их хэмжээгээр бий. Хэд хэдэн банк дээр гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ 50-иас илүү хувьтай байдаг. Бүр тодруулбал, Монгол Улсын зарим банкуудын дүрмийн сангийн 70 хүртэлх хувийг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа. Гэхдээ эдгээр банк Монгол Улсаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байгаа учраас дотоодын банк гэж нэрлэгдэж байгаа юм. Тухайлсан гадны банкны салбарын үйл ажиллагаа явж байгаа юу гэвэл, үгүй. Эдийн засаг асар хурдацтай сэргэж байх үед Оюутолгойн төсөл эхэлж байгаатай холбоотойгоор Английн “Стандарт чартерд” банк орж ирэх хүсэлт өгч байсан. Мөн Голландын “ING” банк Монгол Улсын Засгийн газрын гадаад болон дотоод зах зээл дээр гаргадаг бонд дээр түлхүү ажиллах хүсэлтээ гаргаж байсан. Мэдээж цар тахлаас үүдэн дэлхий даяар бизнесийн хүнд нөхцөлд орсон шүү дээ. Тиймээс эдгээр банкнууд төлөөлөгчийн газраа татан буулгаад гарсан байгаа. Гэхдээ эдгээр банк буцаж орж ирэхэд манай талаас нээлттэй байгаа. Ялангуяа сүүлд банкны хуульд орсон өөөрчлөлтөөр гаднын банк орж ирэх боломжийг бүрдүүлж хөнгөлөлтүүдийг тусгасан. Жишээлбэл, манай улсад гаднын банк орж ирэхэд дүрмийн сан шаардахгүй. Гэтэл манай банк санхүүгийн салбарт гаднын банк орж ирэхэд тулгамдсан асуудал бий. Энэ нь манай улсын бодит нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл, 3.5 сая хүн амтай улсад 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энд өрсөлдөх орчин хязгаарлагдмал байхын зэрэгцээ өргөн уудам нутагт тархай суурьшсан хүнд хүрч ажилладаг банкнуудтай өрсөлдөнө гэдэг амар биш.

 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази хариуцсан захирал Хусейн Озхан:

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИНЭ ТЕХНОЛОГИТОЙ ХОЛБООТОЙГООР ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Тодорхой байгаа зүйл нь манай банк Монгол Улсад банкны салбарын шинэтгэлийг цаашид дэмжих ёстой гэж ойлгож байна. Энэ бол тухайн салбарын гүйцэтгэл болоод чадавхийг сайжруулахад нөлөөлнө. Мөн эдийн засгийн түүчээ болдог жижиг, дунд бизнесийн зээлийн олдоцыг нэмэгдүүлэх хөшүүрэг болно. Түүнчлэн дотоодын хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд ч нөлөө үзүүлнэ гэж харж байна. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтыг шинэ технологитой холбоотойгоор өргөжүүлэх хэрэгтэй. Ялангуяа өндөр түвшний бараа үйлчилгээг үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгцээ байна. Мөн зохицуулалтын орчныг сайжруулах, боловсронгүй болгох хэрэгтэй. Энэ хэрээр гадаад хөрөнгө оруулагчид дээрх өөрчлөлтүүдийг дэмжиж оролцож болно. Бусад орны туршлага дээр суурилан хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийддэг. Тийм учраас Монгол Улстай ижил төстэй орны туршлагыг ч мөн харах болов уу. Энэ орнуудын хувьд тухайн эдийн засгийн өсөлтийг хангах тал дээр эерэг туршлага, сургамжийг авч ирэх болов уу гэсэн хүлээлт байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 140 (7384)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин