Америкийн алдарт дуучин, жүжигчин Селена Гомезийн төрсөн өдөр тохиож байна

2024-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХУЛАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа долоодугаар сарын 22-нд төрсөн эрхмүүдийн нэг болох АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Селена Гомезын тухай онцолж байна.

Селена Гомез гэх энэ эмэгтэйг мэдэхгүй хүн гэж байхгүй. Түүний бүтэн нэрийг  Селена Мари Гомез гэдэг бөгөөд 1992 оны долдугаар сарын 22-нд  АНУ-ын Техас мужийн Гранд Прерид төржээ. Түүнийг ээж нь 16 насандаа төрүүлсэн гэдэг.   Тэрээр анх долоон настайдаа  “Barney & Friends” кинонд тоглож жүжигчний гараагаа эхэлж  байсан бол 2008 оноос эхлэн дуу хөгжмийн гараагаа эхлүүлсэн байна.  Селенагийн ээж нь жүжигчин байсан учраас багаасаа ээжийгээ дагаж зураг авалтад олон удаа оролцож байсан нь түүнийг урлагийн салбарт хөл тавихад хүргэсэн байна. Хэрэв тэр жүжигчин болоогүй байсан бол тогооч болох байсан гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрээр дуулж жүжиглэхээс гадна 2010 онд материал, шошго нь байгаль орчинд ээлтэй материалаар хийгддэг  “Dream out loud” нэртэй хувцасны  загвараа гаргаж, 2012 онд “Selena” нэртэй үнэртэй ус гаргаж байсан. 17 настайдаа НҮБ-ын Хүүхдийн сангийн хамгийн залуу элч төлөөлөгчөөр сонгогдож анхны даалгавраараа Ганам улс руу явж байжээ.

Мөн Селена дунд сургуульд байхдаа сургуулийн дээрэлхэлтэд өртдөг байсан. “Лупус” буюу чонон хөрвөдөс өвчин тусч сэтгэл гутрал, санаа зовох, түгших эмгэгтэй болж удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байжээ.  Түүнээсээ үүдэн бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Харин түүний найз Франсиа Райса өөрийн бөөрөө түүнд өгөхөөр шийдсэнээ зарласан юм. Мэс заслын үеэр хэд хэдэн хүндрэл гарсан ч тэрээр бүрэн эдгэж чадсан билээ. 

Америкийн алдарт дуучин, жүжигчин Селена Гомезын амьдралд сайн сайхан, саад тотгортой зүйл олон байсан ч тэрээр бүхнийг даван туулж одоо ч залууст уран бүтээлээрээ урам зориг өгсөөр байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

3 цаг 23 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

3 цаг 23 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

18 цаг 22 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 13 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

20 цаг 25 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

20 цаг 31 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

20 цаг 36 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин