Технологийн салбарын хэт хамаарал буюу дэлхий дахины системийн доголдол

2024-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Өнгөрсөн долоо хоногт технологийн нэгэн компани системийн шинэчлэл хийсэн ч тэр нь амжилттай болоогүйгээр зогсохгүй систем бүхэлдээ сааталд орсон байна. Гэвч тухайн компанид гарсан саатлаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон мянган иргэд хохирч тодорхойгүй нөхцөл байдал бий болов. Тодруулбал технологийн аварга “Microsoft” компани кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компанитай хамтран пүрэв гарагт системийн шинэчлэл хийжээ. Үйл ажиллагааны үеэр үүссэн доголдол тус компанийн “Windows” системийг хэрэглэдэг бүх компьютерууд, системүүдэд нөлөөлж дэлхий даяар системийн сааталд оруулав.

Системийн доголдол хамгийн чухалд тооцогдох салбаруудад хүндрэл учруулж байна. Тухайлбал АНУ, Их Британи, Сингапур, Хонг Конг, Энэтхэг зэрэг хэд хэдэн улсад агаарын тээврийн компанид сүлжээгүй болж улмаар нислэгээ зогсоосон байна. Учир нь агаарын тээвэр нь олон мянган хүний аюулгүй байдалтай холбоотой нисэх онгоцны сүлжээ нь зөвхөн нэг улсын хэмжээнд бус бүс нутаг дэлхийг хамарсан томоохон систем билээ. Энэ том систем бүхэлдээ нэг компанийн үйл ажиллагааны саатлаас үүдэн бүрэн зогсоход хүрсэн байна. Зарим олон улсын хэвлэлд дурдсан эх сурвалжийн мэдээлснээр нисэх онгоцны буудлуудад зоригчдын урт дараалал үүсэж, тийзийг гараар бичиж байсан ба баасан гарагт дэлхий даяар 4.000 орчим нислэг саатсан байна.

Түүнчлэн яаралтай тусламжийн утас нь хүний амь настай холбоотой, онцгой нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авах нэн тэргүүний арга хэдий ч мөн л дээрх нөхцөл байдлын улмаас АНУ-ын томоохон муж болон Аляскагийн “911” төв бүхэлдээ сүлжээгүй болж доголдолд орсон байна.

“Microsoft” компанийн гүйцэтгэх захирал үүссэн нөхцөл байдалд уучлал хүсэж системийг эргэн сэргээх арга хэмжээ авч байгаа ч дэлхий дахины хэмжээнд эргэн хэвийн болох хүртэл тодорхой хугацааг шаардагдах тухай мэдээлэл хийсэн юм. Цахим орчинд хэрэглэгчийн бухимдсан сэтгэгдлүүд нэмэгдэж зарим хэрэглэгчид компьютерээ 20 гаруй удаа унтрааж, асаасны дараа хэвийн болсон гэжээ. Хүний өдөр тутмын амьдрал, компаниудын үйл ажиллагаа цахим орчин, интернэттэй шууд холбоотой болсон энэ цаг үед бүх нийтээр нэг компаниас хэт хамааралтай байх нь хэр найдвартай эсэх талаар асуулт, эргэлзээ бий болж байна. Систем хэр хэмжээний доголдол үүсэх эсэх, шалтгааны талаар нарийн мэдээлэл одоогоор гараагүй. Гэхдээ энэ саатлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн доголдож Герман улсын хоёр том эмнэлэг доголдлын улмаас түр хугацаанд цахим мэдээллийн сандаа нэвтэрч чадахгүйд хүрсэн бол Их Британи, Израил зэрэг улсуудад эмнэлгийн үйлчилгээг түр зогсоосон байна. Үүнтэй холбоотой кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компанийн хувьцааны ханш баасан гарагийн байдлаар хөрөнгийн зах зээлд 12 орчим хувийн уналтад хүрч түүний өрсөлдөгч компаниудын хувьцаа өссөн ажээ. Мэдээллийн аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд мөн дэлхий даяар өрнөж буй үйл явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Энэ салбарын тэргүүлэгчид мэргэжилтнүүдийн нэг Трой Хант өөрийн цахим хуудаснаа “Үүнийг хэлэх нь цаг нь болсон гэж бодож байна. Энэ бол түүхэнд гарсан хамгийн том технологийн саатал” гэжээ. Олон улсын нислэг, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, банкны салбарыг уналтад оруулсан энэ нөхцөл байдлын хамгийн хортой хэсэг нь сая сая хүмүүс нууц мэдээллээ алдах маш өндөр эрсдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин