Дэлхийн өндөр хөгжилтэй улсад ландшафт урлаг болтлоо хөгжиж байна

2024-07-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Хотын өнгө үзэмж зөвхөн барилга байгууламжаар тодорхойлогдох бус ногоон байгууламж барилга хоёр хосолж байж тухайн улсын хөгжлийг илтгэдэг. Манайд баригдаж буй барилгууд зураг дээрээ ногоон байгууламжийг өнгө үзэмжтэйгээр тусгасан байдаг ч барилга ашиглалтад ороход зураг дээрх ландшафт ногоон байгуулж зөвхөн зураг төдий үзүүлэн болоод өнгөрдөг. Ландшафт нь барилгатай дагалдаж явдаг тусгай урлаг юм. Барилга барихад машины зогсоол, ногоон байгууламж, тохижилт гээд өнгө үзэмж нэмэх хүчин зүйл дагалддаг. Хүрээлэн буй орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх гэсэн утгатай үг. Ландшафтыг дотор нь хот төлөвлөлт, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, ойжуулалт гэж ангилна. Бүх ангилал нь дотроо явган хүний, автомашины, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг нийтийн хэрэглээний зүйлсийг шийдэж өгдөг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд ландшафт урлаг болон хөгжиж байна.

 

Монголд ландшафт хөгжих эхэлж байна

Монголд хашаатай, амины орон сууцад амьдардаг хүмүүсийн тоо өсөх болсон . Тэд ландшафт зураг төсөл гаргуулахыг хүсдэг ч өртөг өндөр учир хүн бүрд хүртээмжтэй биш байна. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг нэг хэсэг мартагдаж, эмх замбараагүй болоод байсан. Харин 2013 онд тэндхийн ландшафтыг цогцоор нь шийдэж өгсөн юм. Тэр үеэс ландшафтыг чухалчлах болсон гэж болно. Учир нь ландшафт нь хотын өнгө үзэмжид чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухал. Тиймээс ч дэлхийн хотууд 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар төлөвлөх шаардлагатайг албаны хүмүүс онцолж, хийж хэрэгжүүлэх ажлынхаа чиг үүрэг болгон ажиллаж байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй барьсан хашаа, гараашийг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий тохижилт хийх ажил өнгөрсөн жилээс эхэлж, одоо ч үргэлжилсээр.

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага гэсэн үг. Иймд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй.

Дизайнер Л.Эрдэнэбат “Хүн ногоон өнгө харж, ногоон орчинд байхдаа таатай энерги мэдэрч, тайвширдаг. Түүнчлэн ногоон байгууламжаа шийдсэнээр хүн эрүүл, таатай амьдрах нөхцөл бүрдэх юм. Гэр хорооллын хашааны хөрс ямар ч байсан зүлэг ногоо ургуулах боломжтой. Гэхдээ байгалийн хүчин зүйл, орчин нөхцөлөөс шалтгаалан ногоон байгууламжийн эзлэх хувь харилцан адилгүй байна. Ихэнх хүн ландшафтыг зөвхөн ногоон байгууламж гэж ойлгодог. Гэтэл үүнд хүрээлэн буй орчныг тохижуулах цогц шийдлийг хамруулдаг. Тиймээс ч ландшафт зураг төсөл гаргах, гүйцэтгэхэд өртөг өндөр байдаг. “Нүхтийн ам”-ны айлууд хашааныхаа ландшафтыг цогцоор шийдсэн. Лагерийн айлууд ч ландшафтад онцгой анхаарах болжээ. Монголд амины орон сууцны гадна тохижилтыг хэрхэн шийдвэрлэх жишгийг тэндээс харж болно” гэдгийг онцоллоо.

 

Швейцар уулын ландшафт дунд өндөр зэрэглэлийн амралтын газруудтай

Дэлхийд өвлийн ландшафтаараа гайхагддаг орны нэг нь Швейцар билээ. Өндөр уулсын энэхүү улс ч бас ландшафтын гайхалтай шийдэлтэй орнуудын нэг. Уур амьсгалын хувьд манайхтай ижил төстэй. Тэнд өвлийн улиралд цас ихээр ордог учир мөнх ногоон, олон наст моддыг тарьж, гоёмсог шийдэл бүхий баримлуудаар чимдэг ажээ. Өвлийн цагт жирийн гэрэл, чийдэн цасны ойх гэрэлд дарагддаг учир тусгай ион гэрлийг байрлуулах санааг тэд анх сэджээ. Давос хот нь дэлхийн эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулдгаараа онцлогтой Швейцарийн Альпийн нуруунд байдаг цанын баазын алдартай хот юм. Энэ хот нь гайхалтай уулын ландшафт дунд өндөр зэрэглэлийн амралтын газрууд болон уламжлалт Альпийн тосгонуудыг санал болгодог аж. Гайхалтай ландшафтаараа танигдаж хотын төсөв ч нэлээд “зузаарсан” аж.

 

Япон улс ландшафтыг хөгжүүлснээр амиа хорлолтыг бууруулсан

1970-аад оны Осака, Токио хотуу­дад амиа хорлолт нэмэгдсэн байна. Нэлээд хэдэн жилийн турш иймэрхүү сөрөг үзүүлэлтийг харсаар “залхсан” хотын удирдлагууд амиа хорлолтын тоонд усан оргилуур нөлөөлдөг гэдгийг хараахан мэдээгүй байв. Удалгүй нэртэй эрдэмтдийн баг үүнийг нотолсон хэд, хэдэн баримтыг үзүүлснээр усан оргилуурын тоо нэмэх төслийг баталсан гэдэг. Тэд зөвхөн усан оргилуур бариад зогсохгүй орчин тойронд нь элдэв уран зураг, баримлыг суурилуулж, гэрлэн чимэглэлийг илүү тод болгосон байна. Сөрөг үзүүлэлтийн эсрэг хэрэгжүүлсэн төсөв жил гаруйхны дараа үр дүнгээ үзүүлж амиа хорлогсдын тоог 30-35 хувь бууруулсан баримт бий. Зөвхөн амиа хорлогсдын тоо буураад зогсохгүй Токио, Осакад ирэх жуулчдын тоо ч мэдэгдэхүйц хэмжээгээр дээшилжээ.

Энэ мэтчилэн ландшафтын тухай эерэг баримт дурдаад байвал олон. Харин манай оронд үүнийг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг нь том асуудал. Гэхдээ энэ асуудлыг шийдсэн манайхтай харьцангуй ижил уур амьсгалтай Канад, Швейцарь зэрэг улсуудын жишээг судлах нь хамгийн зөв гарц мэт. Сибирт ургадаг мөнх ногоон моддыг, Альпийн өндөрлөгийн хүйтэнд тэсвэртэй цэцэгсийг тарьвал хүйтний улирал зонхилдог манай оронд хэрэгтэй ч байж болно. Бид аялал жуулчлалаа хөгжүүлнэ хэмээн ярьж буй энэ цаг үед ландшафтын шийдлүүдийг хот төлөвлөлтдөө тусгаж, өнгө, үзэмж бүхий үндэсний онцлогтой баримлуудыг барих нь жуулчдыг татах чухал зүйлүүдийн нэг. Үүнийг гадны орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Гагцхүү манайд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөв, мэргэжилтэн шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 137 (7381)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин