Намсрайжавын Батсуурь дөрөв түрүүлж, дархан аварга боллоо

2024-07-17
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Наадам сайхан боллоо. Тэр дотроо бөхийн барилдаан онц сонирхолтой болж олны таавар зарим талаар эвдэгдсэн тухай үзэгчид, бөх сонирхогчид хэлцэж дор дороо цэц уралдуулж байх юм.

Улсын их баяр наадмын бөх гэдэг аль нэг барилдаанаас огт өөр байдаг юм шүү гэдгийг зарим үзэгчид, бөхчүүдэд энэ жилийн наадмын явц жинхэнэ харууллаа. Зарим үзэгчид өнгөрсөн өвөл, хавар долоо хоног өнжихгүй шахам болж байсан барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн бэлтгэл сайтай харагдсан бөхийг л улсын баяр наадмаар цойлоод гарч ирнэ гэж таавар дэвшүүлж байсан шиг. Даангүй заалны барилдаанд хамгийн олон түрүүлснээр аварга О.Хангайг энэ жил баараггүй түрүүлнэ, даян аварга болно гэлцээд л байлаа.

Гэтэл мань аварга маань долоогийн даваанд Төв аймгийн харьяат, улсын начин Д.Хүдэрбулгад суйлуулаад  суначихав. Үүнээс бүр өмнө шинэ заан С.Сүхбатыг хоёрын даваанд, бас шинэ арслан Ц.Бямба-Отгоныг гурвын даваанд аймгийн цолтонд унахыг хараад тэднийг тун дээгүүр гарч ирж барилдана гэж байсан үзэгчдийн сэтгэл унтарсан даа. Энэ үед бас нэг яриа гарсан нь нөгөө допингийн уршиг зөвхөн улсын гарьд М.Бадарчид биш түүнд унасан хэрнээ давсанд тооцогдож цол хүртсэн бөхчүүдэд нөлөөлөв. Бузартай юм гэсэн үгс сонсогдож байлаа. Нээрээ л Ц.Бямба-Отгон, С.Сүхбат, харцага цол авсан Э. Даш,  начин цолд хүрсэн Б.Баянмөнх нар ч хоёр, гурвын даваанд сөхөрчихөв дөө. Бас улсын заан Б.Бат-Өлзийг цолоо ахиулна гэж харж байсан хүн олон. Тэр мөн л ноднингийнх шигээ тавын даваанд унаж аймгийн хурц арслан М.Амарсанаад начин цол "бэлэглээд" дуусав. Заанаас цааш дэвэхгүйгээ мэдэв бололтойдог.

Олимпоо мартагнаж улсын баяр наадамдаа зодоглосон улсын заан М.Лхагвагэрэл мөн л зургаагийн даваанд улсын начны болзол хангаад байсан Баянхонгорын арслан Т.Сайханжаргалд тахимаа өгөв. Хальтирлаа л гэнэ лээ. С.Сүхбат бас хоёрын даваанд аймгийн начин Н.Ганзолбоод унаад хальтиргаанаас боллоо гээд зогсоод байсан. Даанч өрсөлдөгч нь хуурай газар дээр барилдсан юм биш дээ. Хальтирахгүй байж чадаагүй нь өөрийнх нь алдаа шүү дээ. Унасан л бол унасан.

Булганы хэдэн начинг ёстой бужигнуулна даа гэж бодож байсан талаар болов. Бүгд л хоёр гурвын даваанд "яваад өгөв". Ийнхүү дээгүүр барилдана гэж байсан бөхчүүд унаснаар наадмын таавар будилсан уу гэвэл үгүй ээ. О.Хангайг эс тооцвол бараг л ноднингийн наадмын их шөвгийн гурав (Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Б.Орхонбаяр) шинээр зааны болзол хангасан Д.Хүдэрбулга дөрөв шалгарч үлдсэн. Тэгээд даян аварга Н.Батсуурь Д.Хүдэрбулгыг амлан авч аварга П.Бүрэнтөгс арслан Б.Орхонбаяртай тунаж барилдсан.

Улсын шинэ заан Д.Хүдэрбулга.

Ингээд үзүүр, түрүүний барилдааны тухай цөөн үг хэлье дээ.

Зөвхөн үндэсний бөх биш өнөө үед алив спортын төрөл бүр хөгжиж дархан аварга болох битгий хэл, дараалан түрүү авах ч хэцүү болсон цаг юм.

Нөгөө гэвэл барилдана гэдэг зөвхөн барьцалдан ноололдох бус ухаан уралдуулахын нэр мөнөөс мөн. Тийм болохоор энэ жилийн наадамд түрүүлж дархан аварга цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурьт баяр хүргэхээс өөр яахав. Бяр чадал гэхээсээ илүүтэй "толгойгоороо" барилддаг бөх хэн бэ гэвэл Н.Батсуурь мөн юм даа. Үнэхээр тэр монгол бөхийн түүхэнд өөрийгөө дархалж чадлаа шүү дээ. Төрийн баяр наадамд дөрөв түрүүлж, зургаан жил дараалан шөвгөрнө гэдэг тийм амар амжилт биш. Удамтай бол удамтай, жинхэн ясны бөх гэдгээ тэрээр харуулсан. Ардын хувьсгалаас хойш Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолтон 10 төрсөн байдаг.

Монголчуудын зан юм даа. Өнгөтэй өөдтэй яваагаа дорд үзэж, доош малтаж "тамын тогооны үлгэр" санагдуулдаг нь. Яах аргагүй наадмын одтой бөх Н.Батсуурийг зарим нь "жудаггүй эр" бөхийн нэр гутаасан амьтан гэж зарим нэгэн муулж байх юм. Бас хөгшин аваргыг амлалаа гэх. Эрэмбэ нь тийм юм чинь яах ч билээ.

Мөн гэмтэл аваад явсан Б.Пүрэвсайханыг барилдах боломжгүйг нь мэдсээр байж авлаа л гэнэ. Н.Батсуурь амлаагүй бол П.Бүрэнтөгс, П.Орхонбаярын нэг амалж л таарна биз дээ. Н.Батсуурийг наадмаар гангардаг, одтой бөх гэдгийг давтан хэлье. Тэрээр хэнтэй, хэдийд, хэрхэн барилдахаа жинхэнэ мэддэг бөх. Учраа бөхийнхөө хийтэй гишгэх, алдааг тун андахгүй, яльгүй анхаарал суларсан үеийг ч андахгүй гэдэг нь бусдаас хол илүүтэй. Тэр ч байтугай барьц задарч учраа нь анхаарал алдсан агшныг ашиглана. Б.Орхонбаярыг ч яг тэр агшинд  хавирсан шүү дээ.

Энэ бол монгол бөхөд байх арга техникийн нэг нь. Ийм л юм болсон. Улсын наадамд хоёр жил дараалан үзүүрлэсэн арслан Б.Орхонбаярын хувьд нас залуу наадам олон аварга болох энүүхэнд шүү гэдгийг харуулсан. Нэг их үгүйлэгдсэн бөх бол улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар байсан. Тэр нутгийнхаа бөхийг улсын начин болгоод үзэгчдийн суудалд шилжсэн. Гайхан сураглахад нурууны гэмтэлтэй учир тэгсэн гэнэ билээ. Ер нь энэ жилийн наадмын бөх сайхан л болсон доо.

Улсын начин болсон бөхчүүд /баруунаас/ Г.Дармаажанцан, Э.Мөнхжаргал, М.Амарсанаа, Д.Төрболд, Т.Довчинсэмбээ, Л.Энхсаруул.

ÕÝÍ ÕÝÍÈÉà ÄÀÂÑÀÍ ÁÝ ÝÍÝ Ä¯ÉÇÝÝÑ ÕÀÐÀÀÐÀÉ

Гурвын даваа

 

Дар.а Г.Өсөхбаяр – Ц.з Ө.Батсуурь

Дая.а Н.Батсуурь – А.з О.Мөнх-Ирээдүй

У.ав П.Бүрэнтөгс – А.х Ж.Энхбаатар

У.ав Г.Эрхэмбаяр -  А.а Д.Батсүх

У.ав О.Хангай – А.а Ч.Энхмөнх

У.ар Ц.Содномдорж – А.н Х.Балжинням

У.ар Г.Ганхуяг – А.а Т.Довчинсэмбээ

У.ар Б.Орхонбаяр – А.а Д.Бямбасүрэн

У.ар Ц.Бямба-Отгон – А.а П.Хүрэлбаатар

У.г М.Баяржавхлан – Ц.а Г.Жамбалдорж

У.г Д.Рагчаа – А.а Э.Мөнхжаргал

У.г Б.Гончигдамба – А.з Б.Бадамдорж

У.г Ө.Бат-Орших – А.з С.Доржпалам

У.г Ш.Жаргалсайхан – А.а Ц.Төмөрцоож

У.з Б.Пүрэвсайхан – А.а Б.Түвшинтөгс

У.з Н.Жаргалбаяр – А.а Г.Ганбаатар

У.з Ц.Мягмарсүрэн – А.а М.Баяржавхлан

У.з Д.Баасандорж – А.а Д.Бадамгарав

У.з М.Өсөхбаяр – А.а Г.Хишигбат

У.з Б.Батмөнх – А.а С.Очирбат

У.з Д.Анар – А.а А.Нармандах

У.з Б.Бат-Өлзий – А.х Э.Лхамхүү

У.з Ц.Одбаяр – А.а М.Буяндэлгэр

У.з Б.Серик – У.н Ц.Бямба-Очир

У.з М.Лхагвагэрэл – А.а Б.Баатархүү

У.х Н.Золбоо – Ц.а Д.Цэрэнням

У.х Б.Зоригтбаатар – А.х Б.Ганзолбоо

У.х Т.Баасанхүү – А.н Г.Цоггэрэл

У.х Ш.Пүрэвгарьд  - А.а У.Береке

У.х Л.Лха-Очир – А.а Б.Номиндалай

У.х О.Мөнх-Эрдэнэ – А.а М.Амарсанаа

У.х Г.Бадрах – А.а С.Майнбаяр

У.х Э.Даш – А.а Т.Дүүрэнсаран

У.х Ө.Даваабаатар – А.аГ.Дармаажанцан

У.х Б.Одгэрэл – А.а Д.Төрболд

У.х Х.Гантулга – У.н Д.Тамир

У.х Д.Бат-Эрдэнэ – А.а Ц.Адьяа

У.х Ц.Мөнхбаяр – А.а Б.Өсөхбаяр

У.х Г.Ганхуяг – У.н Б.Эрдэнэхүү

У.н Ч.Батчулуун – А.а Э.Баасанжав

У.н Н.Мустафа – А.а Г.Төрмөнх

У.н Б.Бадамсүрэн – А.а Н.Баяржаргал

У.н Б.Чимэдвандан – А.з М.Айдын

У.н Г.Ганжад – А.а Б.Батсайхан

У.н Д.Амаржаргал – А.а Ч.Алтангэрэл 

У.н Н.Баярбаатар – А.а Э.Мөнхбаатар

У.н Д.Хүдэрбулга – А.х О.Үйтүмэн

У.н Ц.Сандагдорж – А.а П.Өсөхбаяр

У.н Ө.Батзул – Ц.х Д.Төрбаяр

У.н Б.Лхагвадорж – А.а Ц.Мөнхбаяр

У.н Б.Түмэндэмбэрэл – А.а Д.Эрдэнэтулга

У.н Д.Нямаа – У.н Д.Тогтохжаргал

У.н Э.Сумъяабат – А.а М.Цэрэн

У.н Х.Оргилболд – А.а Д.Азззаяа

У.н Э.Батмагнай – А.а Г.Мөнх-Эрдэнэ

У.н Э.Ууганбаяр – А.з О.Баяржаргал

А.а Б.Очирхүү – А.а Ш.Отгонтөгс

А.а О.Наранбаатар – А.а Н.Амгаланбаатар

А.а Ө.Сүхбат – А.а Т.Сайханжаргал

А.а Н.Намнансүрэн – А.з Б.Бат-Эрдэнэ

А.а Б.Бат-Орших – А.а М.Эрхэмбаяр

Ц.а Б.Өлзийсайхан – А.а Э.Мөнхжаргал

А.а Л.Энхсаруул – А.а У.Батцоож

 

Дөрвийн даваа

 

Дая.а Н.Батсуурь – А.н Г.Цоггэрэл

У.ав П.Бүрэнтөгс – Ц.з Ө.Батсуурь

У.ав Г.Эрхэмбаяр -  А.а М.Цэрэн

У.ав О.Хангай – А.а Э.Дашдэмбэрэл

У.ар Ц.Содномдорж – А.а М.Эрхэмбаяр

У.ар Б.Орхонбаяр – А.а Н.Баяржаргал

У.г Б.Гончигдамба – А.а Б.Өсөхбаяр

У.г Ө.Бат-Орших – А.а  М.Буяндэлгэр

У.з Б.Пүрэвсайхан – А.а Д.Эрдэнэтулга

У.з Н.Жаргалбаяр – А.а П.Хүрэлбаатар

У.з Д.Анар – А.а М.Баяржавхлан 

У.з Б.Бат-Өлзий – А.а Э.Мөнх-Эрдэнэ

У.з Б.Серик – А.а Л.Энхсаруул 

У.з М.Лхагвагэрэл – А.а Н.Амгаланбаатар

У.х Н.Золбоо – А.а Т.Сайханжаргал 

У.х Б.Зоригтбаатар – А.а Ч.Алтангэрэл

У.х Ш.Пүрэвгарьд  - А.а Д.Аззаяа

У.х Л.Лха-Очир – А.а Ц.Адъяа

У.х Г.Бадрах – А.а Г.Дармаажанцан

У.х Э.Даш – А.а Ц.Төмөрцоож  

У.х Х.Гантулга – А.а Н.Намнансүрэн

У.х Г.Ганхуяг – А.а Э.Баасанжав 

У.н Б.Чимэдвандан – Ц.а Г.Жамбалдорж

У.н Г.Ганжад – А.а Т.Довчинсэмбээ

У.н Д.Хүдэрбулга – А.а П.Өсөхбаатар

У.н Ө.Батзул – А.а Э.Мөнхжаргал  

У.н Б.Лхагвадорж – А.а Г.Хишигбат

У.н Д.Нямаа – А.а Г.Төрмөнх

У.н Э.Батмагнай – А.а Д.Бадамгарав

У.н Э.Ууганбаяр – А.а Э.Мөнхбаатар 

А.а Д.Төрболд – А.а С.Очирбат

А.а М.Амарсанаа – А.а Б.Очирхүү

 

Тавын даваа

 

Дая.а Н.Батсуурь – У.ав Г.Эрхэмбаяр

У.ав П.Бүрэнтөгс – А.а Г.Хишигбат 

У.ав О.Хангай – А.а М.Эрхэмбаяр

У.ар Б.Орхонбаяр – А.а Д.Бадамгарав

У.г Б.Гончигдамба – А.а Т.Сайханжаргал

У.з Б.Пүрэвсайхан – А.а Д.Эрдэнэтулга

У.з Д.Анар – А.а Д.Төрболд 

У.з Б.Бат-Өлзий – А.а М.Амарсанаа

У.з М.Лхагвагэрэл – А.а Ц.Адъяа

У.х Б.Зоригтбаатар – А.а Э.Мөнхжаргал

У.х Х.Гантулга – А.а Т.Довчинсэмбээ

У.х Г.Ганхуяг – А.а П.Аззаяа

У.н Д.Хүдэрбулга – А.а Г.Төрмөнх

У.н Э.Ууганбаяр – А.а П.Хүрэлбаатар

Ц.а Г.Жамбалдорж – А.а Г.Дармаажанцан

А.а Ц.Төмөрцоож – А.а Л.Энхсаруул

 

Зургаагийн даваа

 

Дая.а Н.Батсуурь – У.з Б.Пүрэвсайхан

У.ав П.Бүрэнтөгс –  А.а М.Амарсанаа

У.ав О.Хангай –  А.а Д.Төрболд

У.ар Б.Орхонбаяр – А.а Г.Дармаажанцан

У.з М.Лхагвагэрэл – А.а Т.Сайханжаргал

У.х Г.Ганхуяг – А.а Т.Довчинсэмбээ

У.н Д.Хүдэрбулга – А.а Л.Энхсаруул

У.н Э.Ууганбаяр – А.а Э.Мөнхжаргал

 

Долоогийн даваа

 

Дая.а Н.Батсуурь – А.а Т.Сайханжаргал

У.ав П.Бүрэнтөгс –  У.н Э.Ууганбаяр

У.ав О.Хангай –  У.н Д.Хүдэрбулга

У.ар Б.Орхонбаяр – У.х Г.Ганхуяг

 

Наймын даваа

 

Дая.а Н.Батсуурь – У.н Д.Хүдэрбулга

У.ав П.Бүрэнтөгс – У.ар Б.Орхонбаяр

 

Есийн даваа

 

Дая.а Н.Батсуурь – У.ар Б.Орхонбаяр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)

 

Үхсэн нохойн баас. Та нар допинг илэрчихээр нь ингэж хуцаарай. Бүр германаас хүн хэлсэн юм шүү. Удахгүй зарлах байлгүй. Үнэндээ нэгч түрүүлээгүй жайжгий хар
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин