Халдлагын дараа Трампын эрч хүч нэмэгдэв

2024-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр түүн рүү галт зэвсгийн халдлага гарсан. Халдагч этгээд хамгаалалтын албаныхны суманд өртөж  газар дээрээ амьсгал хураасан бол АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп баруун чихэндээ багахан шарх авснаар бусдаар биеийн байдал хэвийн байгаа ажээ.

Тэрээр энэ долоо хоногт сонгуулийн сурталчилгааны эхний ялалтыг Бүгд найрамдах намдаа авчрав. Амь насанд нь заналхийлсэн халдлагаас хүндрэл бэртэлгүй гарсан түүний эрч хүч эргэн сэргэж анхны ялалтыг авч чадлаа хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байна. Тэрээр өөрийн сонгуулийн кампанит аяны хүрээнд Винскосин мужын Милуоки хотын төвд сонгогчдын өмнө гарах үеэр тус халдлага гарсан байна. Цугларсан олон түүнийг дэмжиж гараа атган “Тэмц, Тэмц, Тэмц” хэмээн орилжээ. Халдлагын дараа тэрээр Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэхдээ олон нийтэд хандан дээрх халдлага нь “АНУ-ын Ардчилалд заналхийлж буй заналхийлэл” хэмээн хэлсэн бол Ардчилсан намаас нэр дэвшигч ерөнхийлөгч Жо Байдэн улс орны улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж байгааг онцолжээ. Тэрээр Америкчуудыг санал зөрөлдөөнийг шийдвэрлэх арга нь хүчирхийлэл биш. Харин  саналыг хайрцагт найдаж сонгуульдаа хариуцлагатай оролцохыг уриалсан юм. Мөн тус халдлага гарах болсон шалтгаан зорилгыг олж мэдэхээр тусгай шалгалт хийхийг тушаасан байна.

Өнгөрсөн сард болсон Доналд Трамп, Жо Байдэн нарын мэтгэлцээнээс хойш олон нийт дээрх хоёр нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдөнө гэдэгт эргэлзэж эхэлсэн. Ялангуяа ерөнхийлөгч Жо Байдэнтэй холбоотой түүний өндөр нас нь ерөнхийлөгчийн албан тушаалд ачаалал болох эрсдэлтэй гэж үзэж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах болон Ардчилсан намын тус тус нэр дэвшигчид хэн нь ч нэрээ татахгүй болох нь тодорхой болсон юм. Харин ерөнхийлөгч Жо Байдэн өрсөлдөгчөө сонгуулийн сурталчилгаанд шаардлагагүй, хүчирхийллийн үг хэллэг ихээр хэрэглэж байгаа тухай “NBC”-д телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Олон нийтийн санал асуулгаар хоёр нэр дэвшигчдийн үзүүлэлт ойролцоо байгаа ч Доналд Трамп сонгуулийг шийдэх магадлалтай хэд хэдэн мужуудад тэргүүлж байгаа ажээ. Мөн түүний эрч хүч нэмэгдэх болсон өөр нэг шалтгаан бол өнгөрсөн долоо хоногт прокуророос түүнд тулгасан тагнуулын тухай хуульд хамаарах үндэсний батлах хамгаалахын мэдээллийг зориудаа өөртөө хадгалсан хууль бус хэрэгт Флорида мужийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр түүнд ноогдоод байсан дөрвөн хэргийн гурав нь хэрэгсэхгүй болж түүний ялалтын буухиа эхэлж буй бололтой. Ирэх есдүгээр сард болох насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниэлстай холбоотой авлига, хууль бус мөнгөтэй холбоотой хэргийн эцсийн шатны шүүх хурал Нью-Йоркт хотноо болно. Гэвч түүний энэ хэрэг хэрэгсэхгүй болсон өмнөх гурван хэргийн хажууд энгийнд тооцогдох хэмжээний буюу түүний сонгуулийн кампанит аянд ямар нэг саад учруулахгүй хэмжээнд гэж ажиглагчид үзээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 25 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 28 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 39 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

12 цаг 20 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

12 цаг 57 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

13 цаг 7 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 24 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 24 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 24 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин