Зөвлөлтөөс зугтсан уран гулгалтын од Олег Протопопов

2024-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  долдугаар сарын 16-нд төрсөн өдөр нь тохиодог эрхэмүүдээс уран гулгалтын нэрт тамирчин Олег Протопоповыг онцолж байна.

Зөвлөлтийн домогт уран гулгагч Олег Протопопов 1932 оны долдугаар сарын 16-нд тэр үеийн нэршлээр Ленинград хотод төрсөн. Балетчин ээжийнхээ хамт эх орны дайны үеийн бүслэлт, өлсгөлөнд нэрвэгдсэн тус хотын амьдралын хүнд хэцүүг туулсан. Харин оросын утга зохиолын мөнгөн үеийн найрагч Дмитрий Цензор Протопопов  ээж хүү хоёрыг хотоос гарахад тусалж улмаар ээжийнх нь дотны хүн, хүүгийн хойд аав болсон байна. Эх орны дайны дараагаас ирээдүйн тамирчны амьдрал өөрчлөгдөж, уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна.

Тэрээр уран гулгалтаас хамтрагч төдийгүй гэр бүлийн хүнээ олж, тэд Оросын спортын түүхэн дэх хамгийн амжилттай уран гулгагчид болцгоосон.

Олег Протопопов өөрийн хамтрагч, эхнэр Людмила Белоусовагийн хамт Оросын спортын түүхэн дэх хамгийн амжилттай уран гулгагчдын нэг болжээ. Людмила Белоусова, Олег Протопопов нар Олимпийн хошой аварга болсон төдийгүй уран гулгалтын спортод онцгой хувь нэмэр оруулсан гэдгээрээ домог болсон. Тодруулбал, тэд хамтдаа уран гулгалтын олон элементийг боловсруулан анх удаа гэсэн тодотголтойгоор үзэгчдэд толилуулж байсан нь орчин цагт уран гулгалтын спортын сургалт, уралдаан тэмцээнд заавал багтах ёстой үзүүлбэрүүд болсон байна.

Зөвлөлтийн нэр уран гулгагчид 1970-аад онд эх орноосоо зугтаж баруунд гарч, амьдралынхаа сүүлийн жилүүдийг Швейцарьт өнгөрүүлсэн байна. Людмила Белоусова 2017 онд, Олег Протопопов 2023 онд 91 настайдаа Швейцарь улсад нас барсан байна.

 

Олег Протопопов, Людмила Белоусова нар 1969 онд болсон уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр.

Эх сурвалж: www.polit.mn

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

6 цаг 30 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

6 цаг 30 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

21 цаг 29 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

22 цаг 20 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

23 цаг 33 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

23 цаг 38 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

23 цаг 43 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин