Загварын домог Жоржио Армани

2024-07-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

О.ЭРХЭМ

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  долдугаар сарын 11-нд төрсөн өдөр нь тохиодог эрхэмүүдээс дэлхий дахинаа загварын ертөнцийн домог болсон Жоржиа Арманийг онцолж байна.

Италийн алдартай загвар зохион бүтээгч, бизнесмэн Жоржио Армани 1934 оны долдугаар сарын 11-нд төрсөн. Хэдийгээр тэрбээр Италид төрсөн ч уг гарлаараа армян хүн байсан бөгөөд Forbes Woman сэтгүүлд бичсэнээр бол түүний эцэг эх 20 дугаар зууны эхээр Османы эзэнт гүрний үеийн дайн дажны хөлөөс зугтаж дүрвэж ирсэн гэсэн байна.

Жоржио Армани ээж, ах, эгчийнхээ хамт​​​​​

Жоржио Армани өсвөр насандаа анагаахын чиглэлээр суралцахаар хатуу шийдэж, улмаар анагаахын сургуульд элссэн боловч хоёр жилийн дараа энэ салбар түүний хувьд байх ёстой газар биш гэдгээ ойлгож сургуулиа орхисон байна. Ингээд гэрэл зурагчны туслахаар ажилд орж, цэрэгт явж, эргэж ирээд камер худалдан авч энэ чиглэлээрээ хэсэг идэвхтэй ажилласан төдийгүй Италийн хамгийн том их дэлгүүрт хүртэл ажиллаад амжжээ.

Жоржио Армани армид байхдаа /1950-иад он/​​​​​​

Их дэлгүүрт ажиллаж байхдаа эзнийх нь хараанд өртөж, улмаар Япон, Энэтхэг бараа худалдаж авах ажлыг хариуцах болсон нь түүнийг ирээдүйд өөрийн загварын шугамыг бий болгох талаар нухацтай бодоход хүргэж, улмаар зурж туршилт хийж эхэлжээ. Түүнээс хойш хэдэн жилийн дараа Армани нь тухай үедээ ихээхэн алдартай байсан Hitman брэндийн эзэн Нино Серуттийн туслахаар зургаан жил ажиллаж, хээ, загвар бүтээж, оёж, заримдаа бүр бие дааж оёж эхэлсэн байна. Олон жилийн талаа Серутти түүний хамтрагч төдийгүй найз нь болсон байдаг.

Нино Серутти Жоржио Армани нар 1980-аад он.

Тэрбээр 1970-аад оны эхээр загварын дебютээ амжилттай хийж, өөрийн нэрээр нэрлэсэн Армани коллекцоо танилцуулж, загвар өмсөгч, загварын шүүмжлэгчдийг гайхашруулж чадсан байна. Өөрийн дотнын найз Сержио Галеоттитэй хамтран гаргасан Giorgio Armani  брэнд нь загварлаг хувцасны цуглуулгуудаараа ихээхэн амжилт авчирсан бөгөөд жил ирэх тусам гутал, гоёл чимэглэл, цаг зэрэг шинэ шинэ шугамуудаар өргөжжээ.

Олны танил хүмүүс, улстөрчид, чинээлэг эрхэмүүд, хувцасны загварт дурлагчид түүний бүтээлийн үнэ цэнийг мэдэрч, Холливудын жүжигчид улаан хивсний ёслолуудад түүний хувцасаар гангарч, нэртэй найруулагч нар бүтээлийнхээ хувцас дизайныг түүнд даатгаж гэрээ байгуулж, нэрийн дэлгүүрүүд нь дэлхийн томоохон хотуудад улам олширч,  Giorgio Armani  дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн нэг болсон байна. Түүний брэндийг зөвхөн алдартнууд л сурталчилдаг. Giorgio Armani-гийн нүүр царай болж байсан  эсвэл түүгээр гоёх дуртай алдартнуудын жагсаалт Меган Фокс, Кейт Бланшетт, Дэвид Бекхэм. Жорж Клуни, Леонардо Ди Каприо, Жонни Депп , Пенелопа Круз, Рассел Кроу, Леди Гага нарыг дурдаж болно.

2016 онд Жоржио Армани цаашид бүтээлдээ амьтны арьс үс ашиглахгүй гэдгээ зарласан. Амьтны арьс үс ашиглахгүйгээр загварлаг шинэ зүйлс бүтээж чадна гэж тэрбээр мэдэгдэж байсан билээ.

Хийсэн бүтээл хувцасаараа олныг байлдан дагуулсан ч хувь хүнийхээ хувьд Жоржио Армани өвөрмөц ертөнц. Хэвлэлд тэр бүр нээлттэй ярилцлага өгөөд байдаггүй, хувийн амьдралын талаар ам нээдэггүй оддын нэг. Гэрлэж байгаагүй, бас хүүхэдгүй.

Сержио Галеотти, Жоржио Армани нар.

Түүнийг найз, хамтрагч Сержио Галеоттитэйгээ дотно харилцаатай гэдэг цуу яриа олон жилийн турш гарч байсан. Сержио 1985 онд нас барсан нь Арманигийн хувьд хүнд цохилт болж,  ийм нөхцөл байдлыг даван гарахад гагцхүү ажил нь тусалсан гэж тухайн үед хэвлэлүүдэд мэдээлж байжээ.

Жоржио Армани загварын шоуны үеэр


Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

19 цаг 1 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

19 цаг 4 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

19 цаг 6 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

19 цаг 8 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

19 цаг 21 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

19 цаг 25 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

20 цаг 52 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

Өчигдөр 10 цаг 37 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Өчигдөр 10 цаг 32 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 10 цаг 27 мин