Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатны хамт хүрэлцэн ирлээ

2024-07-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны хаант улсын цог жавхлант хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.

 

ХОЁР УЛС НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ

 

Бутан Монгол улс нь найрамдалт хамтын ажиллагаатай. 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа  тогтоосон. Хоёр тал Шинэ Дели дэх ЭСЯ-наасаа харилцан хавсран сууж байна. Элчин сайд Д.Ганболд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бутаны цог жавхлант хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Бутан улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд, Хошууч генерал Вецоп Намжил 2024 оны зургадугаар сарын 17-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад байна. Хоёр улсын нийт худалдааны эргэлт 2024 оны зургадугаар сарын байдлаар 51.27 мянган ам.долларт хүрчээ.

 

ХАРИЛЦАН АЙЛЧЛАЛУУД

 

Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 онд Бутаны хаант улсад айлчилсан. Бутаны талаас Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 2017 оны есдүгээр  сард Монгол Улсад айлчилсан. Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцсон. Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пема Чоден энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Коломбо төлөвлөгөө” байгууллагын 48 дахь зөвлөгөөнд оролцсон. Хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог. 2023 онд Бутаны хаант улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн тус тус зорчсон. Бутан улсад оршин суугаа монгол иргэн байхгүй байна.

 

БУТАН УЛСЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

 

Хималайн уулсын зүүн хэсэгт орших Бутаны хаант улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.Нутаг дэвсгэр 38.349 км2. Хималайн уулсын зүүн хэсэгт далайн түвшнээс  7000 гаруй метр өндөрт оршдог. БНХАУ-тай хойд, БНЭУ-тэй өмнө, зүүн болон баруун талаараа хиллэдэг. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар нийт хүн амын тоо 789.9 мянга байна.   Боте 50 хувь, балба 35 хувь, бусад 15 хувь эзэлдэг. Дундаж наслалт 72.7 бөгөөд цонха, түвд, балба хэлээр ярина.  Нийслэл нь  Тимпү бөгөөд 20 дүүрэгтэй.  Үндсэн хуульт Хаант засаглалтай, Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2006 оны  арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Бутаны хаант улсын цог жавхлант хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Хаан ширээнд залах ёслол болсон. Парламент нь хоёр танхимтай, таван жилээр сонгогддог. Үндэсний зөвлөл нийт 25 суудалтай бөгөөд 20 гишүүн 20 дүүргээс сонгогдож, таван гишүүнийг хаан томилдог.  Үндэсний Ассамблей нийт 47 суудалтай, ардчилсан сонгуулиар сонгогддог.  Бутан усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортын 40 хувь, Засгийн газрын нийт орлогын 25 хувийг бүрдүүлдэг.

 

ЖИГМЭ ГЭСЭР НАМЖИЛ ВАНЧУК ГЭЖ ХЭН БЭ?

 

Жигмэ Гэсэр Намжил Ванчук хаан 1980 оны хоёрдугаар сарын 21-нд төрж, АНУ, Англид боловсрол эзэмшсэн. Оксфордын төгсөгчийн нэг бөгөөд улс орныхоо хөгжил дэвшлийг ард түмнийхээ аз жаргалд тулгуурлан хэмждэг Үндэсний аз жаргалын индекс хэмээх өвөрмөц философийг баримталдаг гэдгээрээ алдартай. Тэрээр 2006 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Бутаны хаант улсын цог жавхлант хаанаар өргөмжлөгджээ. Улмаар 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хаан ширээнд залснаар 28 настайдаа "дэлхийн хамгийн залуу хаан" болсон юм. Гэрэл зураг, урлагт шимтэгч, зохиолч, зураачдыг үргэлж дэмжигч ажээ. Бүтээн туурвигчдыг ордондоо үе үе урьж залдаг хаан гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)

 

Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

7 цаг 3 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

9 цаг 10 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

10 цаг 29 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

11 цаг 35 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

18 цаг 54 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

18 цаг 54 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

18 цаг 54 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

18 цаг 54 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин