Нөмрөгийн 10 жилийн сургуулийн 1970 оны төгсөгчид

2024-07-05
Нийтэлсэн: Админ
 13 мин унших
Хадаг үг 
Таван хутагтын тарнийн адистай
Нөмрөг сумын түүхэн замналтай 
Ерөнхий боловсролын сургуулийн
100 жилийн баярын мэндчилгээг
“Зууны мэдээ” сониноор уламжлан
12 дахь удаагийн 1970 оны 10 дугаар анги төгсөгчдийн хамт олноос хүргэж байна.

 

Академич Надмидын БЭГЗ

Монгол Улсын ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганы дарга

 

Миний үеийнхэн, надаас гадна Б.Александр, Г.Аюурзана, Х.Баатар-Өлзий, С.Баатархүү, М.Бавуутооёо, Ц.Барнов, Ж.Дангаа, Д.Дашлэгцэг, Ц.Жамбалдорж, Ш.Жамц, Л.Лхамсүрэн, С.Рэгдэндагва, Ч.Түвдэндорж, Б.Цэен-Ойдов, С.Чимид-Очир, Ж.Чадраабал, М.Чойжилсүрэн, Ч.Түмэн, Л.Уртнасан, Ч.Янжмаа нар 1964 онд Түдэвтэйн бага сургууль төгсөөд, Нөмрөгийн дунд сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцахаар ирэхэд Нөмрөг, Түдэвтэйн хүүхдүүдээс бүрдсэн 5а (ангийн багш Г.Чадраабал), 5б (анги удирдсан багш С.Дамбадаржаа)  анги болж, 3 жил хамт суралцав. С.Дамбаа багш маань биднийг тав төгсгөөд УБДС-д суралцахаар явж, ангийг Г.Цэрэнбалтав багш хүлээн авч долоо төгсгөсөн ба наймдугаар ангиас Т.Жигдэн багш анги дааж арав төгсгөв. Харин манай нөгөө 5а ангийг Г.Чадраабал багшаас Дамдинсүрэн багш, дараа нь шугам зургийн багш Балжинням авч долдугаар анги төгсгөсөн юмдаг.  Манай 5а, 5б анги төгсөгчдийг 1967 онд дараа шатны сургуульд хуваарилсан, анги удирдсан багш нарын гарын үсэгтэй хуваарь надад хадгалагдаж байсныг би энд оруулж танилцуулж байна. Эндээс 1967 оны Нөмрөгийн сургуулийн 7-р анги төгсөгчдийн бүртгэлийг үзэж болно.

 

Нөмрөгийн 10 жилийн сургуулийн 7а ангийг 1967 онд төгсөгчдийг дараа шатны сургуульд хуваарилсан  хүснэгт

дд

Төгсөгчдийн овог, нэр

нас

хүйс

Үндсэн захиргаа

Хуваарь

1

Б.Александр

16

эр

Түдэвтэй

Завханы БТМС

2

Г.Аюурзана

15

эр

Түдэвтэй

8-р ангид

3

Б.Баасанжав

17

эр

Нөмрөг

УБ, Барилгын техникум

4

М.Бавуутооёо

16

эр

Түдэвтэй

ЗХУ-д  БТМС

5

Ц.Балжинням

15

эм

Нөмрөг

УБ, Багшийн сургууль

6

Б.Даваажав

17

эр

Нөмрөг

Завханы БТМС

7

Д.Дашлэгцэг

15

эр

Түдэвтэй

УБ, Политехникум

8

Б.Жавзансүрэн

15

эм

Нөмрөг

Архангайн багшийн сургууль

9

Ш.Жамц

16

эр

Түдэвтэй

8-р ангид

10

Л.Лхамсүрэн

15

эр

Түдэвтэй

Завханы БТМС

11

Д.Мөнхсайхан

15

эм

Нөмрөг

УБ, АУДуСургууль

12

Б.Пүрэврагчаа

15

эр

Нөмрөг

Завханы БТМС

13

С.Рэгдэндагва

16

эр

Түдэвтэй

8-р ангид

14

Г.Уламбаяр

15

эр

Нөмрөг

Хөдөө

15

Н.Цогзолмаа

15

эм

Нөмрөг

Завханы БТМС

16

Н.Цогоомаа

14

эм

Нөмрөг

Хөдөө

17

Д.Цэнд-Аюуш

15

эм

Нөмрөг

УБ, санхүү

18

И.Чинбаатар

16

эр

Нөмрөг

Завханы БТМС

19

С.Чимид-Очир

15

эр

Түдэвтэй

Ховд ХАА-н техникум

20

М.Чойжилсүрэн

15

эр

Түдэвтэй

ЗХУ-д БТМС

21

Г.Чулуунбат

16

эм

Нөмрөг

Ховд багшийн сургууль

22

А.Шаравдорж

18

эр

Нөмрөг

Завханы БТМС

23

Г.Ширчин

17

эр

Нөмрөг

Германы БТМС

Эх сурвалж: Ангийн багш- В.Балжиннямын тэмдэглэл

 

Нөмрөгийн 10 жилийн сургуулийн 7-ийн А ангийг 1967 онд төгсөгчдийг дараа шатны сургуульд хуваарилсан байдлаас үзэхэд энэ ангийн 23 хүүхдээс 8-р ангид сургахаар гурван хүүхэд ( 2, 9, 13 дахь) хуваарилсан байна.  Мөн онд 7-ийн Б анги төгссөн 23 хүүхдээс долоон хүүхэд 8-р ангид дэвшин сурахаар хуваарилагдаж үлдсэн байна.

 

Нөмрөгийн 10 жилийн сургуулийн 7Б ангийг 1967 онд төгсөгчдийг дараа шатны сургуульд хуваарилсан  хүснэгт

дд

Төгсөгчдийн овог, нэр

нас

хүйс

Үндсэн захиргаа

Хуваарь

1

Данхаа Энэбиш

16

Эм

Түдэвтэй

8-р ангид

2

Хандсүрэн Пүрэвжал

16

Эм

Түдэвтэй

8-р ангид

3

Цэдэндорж Жамбалдорж

16

Эр

Түдэвтэй

8-р ангид

4

Дэмчигжав Моломжамц

16

Эр

Нөмрөг

8-р ангид

5

Надмид Бэгз

16

Эр

Түдэвтэй

8-р ангид

6

Бавуу Цэен-Ойдов

16

Эр

Нөмрөг

8-р ангид

7

Жигжжав Дангаа

15

Эр

Түдэвтэй

8-р ангид

8

Лүмбэн Лүгээбаатар

17

Эр

Тэлмэн

Архангай багшийн сургууль

9

Чойжинжав Чимидцогзолма

15

Эм

Нөмрөг

Политехникум

10

Галсан Гомбодорж

15

Эр

Нөмрөг

Хүн эмн.

11

Чойсүрэн Янжмаа

16

Эм

Түдэвтэй

Хүн эмн.

12

Самбуу Самдандовжид

15

Эр

Сонгино

Худалдаа

13

Цэдэндорж Барнов

14

Эр

Түдэвтэй

Барилга.

14

Санж Баатархүү

14

Эр

Түдэвтэй

Ховд. ХАА-н Техникум

15

Лхагва Уртнасан

16

Эм

Түдэвтэй

ЗХУ-д ТМС

16

Долгор Цэндсүрэн

16

Эм

Нөмрөг

ЗХУ-д ТМС

17

Жигжсүрэн Чадраабал

17

Эр

Түдэвтэй

Завханы БТМС

18

Чойжинжав Оюунбилэг

15

Эм

Нөмрөг

Цэцэрлэгийн техникум

19

Халтар Дэмбэрэл

17

Эр

Нөмрөг

Ховд багшийн техникум

20

Лхагважав Очирбат

15

Эр

Тэлмэн

хөдөө

21

Ванчинсүрэн Цэрэн-Ойдов

15

Эр

Нөмрөг

ЗХУ-д ТМС

22

Чойжилжав Түвдэндорж

16

Эр

Түдэвтэй

Шарын гол. Усны аж ахуйн  ТМС

23

Лувсанпүрэв Бямбасүрэн

16

Эм

Нөмрөг

Завханы барилгын ТМС

Эх сурвалж: Ангийн багш- Г.Цэрэнбалтавын тэмдэглэл

Энэ хоёр ангиасаа би зөвхөн С.Дамбадаржаа, Г.Цэрэнбалтав, Т.Жигдэн багш нараар удирдуулж, 1970 онд аравдугаар анги төгссөн 5б ангийнхнаа голдуу бичих гэж байна. Учир нь 5а ангийн нөхдийнхөө амьдрал, үйл ажиллагааг олигтой мэдэхгүй, тэгээд ч энэ ангийн төлөөлөгч Г.Аюурзана, Б.Баасанжав, Б.Жавзансүрэн, Ц.Балжинням, Ш.Жамц, С.Рэгдэндагва тэргүүтэн олон нөхөд энэ хариуцлагатай үүргийг нэр төртэй хэрэгжүүлэх чадвартайд найдаж үлдээе.

Манай 5б ангийнхан 5-7 дугаар ангидаа С.Дамбадаржаа, Г.Цэрэнбалтав нарын математикийн шилдэг заах аргач багш нараар заалгаж байсны хүчинд тооны хичээлд их сайн, багшийг самбарт энгийн, аравтын бутархайн 12-14 үйлдэлтэй бодлого бичээд эргээд харахад нь бид аль эрт уралдаж бодчихоод, багшид үзүүлж онц дүн авах гэж гараа ярайтал өргөцгөөж суудаг байсныг одоо нэхэн санахад урамтай байна. Монгол хэлний халзан Шагдар багшийн хичээлд бид маш идэвхтэй оролцдог, өгүүлбэрийн хэлзүйн задлан ялгаллыг гарамгай хийж сурсан байсан нь бидний насан туршид эрдэм болж үлджээ. Одоо ч гэсэн би аль ч дунд сургуулийн монгол хэлний хичээл дээр ороод өгүүлбэрийн гишүүдийн задлан ялгаллыг хийхэд толгой өвддөггүй, харин бидний үед хэрэглэгдэж байсан ялгах тэмдэглэл зураас нь л өөр болсон байна билээ.

Энд 1970 онд Нөмрөгийн сургуулийн 10-р ангид сурч, төгссөн 8 сумын төлөөлөлтэй 19 хүүхдийн (би 1970 оны 1-р сард гэрээрээ УБ-т нүүсэн тул хотод шилжиж 18-р сургууль төгссөн) бүртгэлийг та бүхэн харж байна.

1.       Г.Аюурзана                            Түдэвтэй

2.       Н.Бэгз                                      Түдэвтэй (УБ-т шилжсэн)

3.       Р.Батчулуун                           Сантмаргац

4.       Т.Гончигсумлаа                    Баянхайрхан

5.       Ж.Дангаа                                Түдэвтэй

6.       Н.Дагвадорж                          Баян-Уул

7.       Д.Данзансамбуу                    Нөмрөг

8.       Д.Долгорсүрэн                      Баянтэс

9.       Ш.Жамц                                  Түдэвтэй

10.     Жавуучамба                           Цэцэн-Уул

11.     Д.Моломжамц                       Нөмрөг

12.     С.Нагааранз                           Тэс

13.     П.Отгонбаяр                          Баян-Уул

14.     Б.Пүрэврагчаа                       Нөмрөг

15.     Б.Пүрэвцэрэн                         Тэс

16.     Б.Түвшинжаргал                   Сонгино

17.     С.Рэгдэндагва                        Түдэвтэй

18.     Б.Цэен-Ойдов                        Түдэвтэй

19.     Ж.Чимидрэгзэн                     Тэс

20.     Б.Шагдаржав                         Түдэвтэй

 Сумын харъяаллаар:

1.       Түдэвтэй-                                7

2.       Тэс-                                          4

3.       Нөмрөг-                                  3

4.       Баян-Уул-                               2

5.       Баянхайрхан-                         1

6.       Сантмаргаз-                           1

7.       Сонгино-                                 1

8.            Цэцэн-Уул-                        1                                             

Манай энэ анги Нөмрөгийн 10 жилийн дунд сургуулийн түүхэнд хэд хэдэн онцгой үзүүлэлттэй анги байсныг дурсахад таатай байна. Тэр нь нэгдүгээрт, Нөмрөгийн сургуульд ажиллаж байсан ч  өөр газарт шилжсэн хойноо Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн гурван хүний нэг нь манай 5б ангийг 1966-1967 онд дааж байсан багш Ганболдын Цэрэнбалтав юм. Манай багшаас гадна Нөмрөгийн сургуульд математикийн багшаар 1968-1970 онд, хичээлийн эрхлэгчээр 1982-1985 онд ажиллаж байсан “өндөр” хэмээх Жадамбын Пүрэвжав, мөн сургуулийн захирлаар 1983-1989 онд ажилласан Дашринчингийн Доржпалам нар бас гавьяат багш хэмээх өндөр цол хүртсэн болно. Анги даасан Г.Цэрэнбалтав багш маань дунд сургуульд олон жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж, олон зуун шавиа амжилттай сурган хүмүүжүүлж, Нөмрөг, Баянхайрхан, Тэлмэн сумдын сургуулийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул 2023 онд Завхан аймгийн 100 жилийн ойгоор гавьяат багш цол хүртсэн юм.

Нөмрөгийн сургуульд ажиллаж байхдаа биш, яагаад эдгээр хүмүүс өөр газарт шилжиж ажилласан үедээ төрийн өндөр шагнал хүртсэн юм бол гэж  та бүхэн бодох нь зүйн хэрэг. Энэ далимд хэлэхэд манай Нөмрөгийн сургууль нэг талаасаа хойд бүсийн 13 сумын сурагчдыг хамран сургадаг бүсийн төв сургууль байсан боловч төвөөс алслагдсан, шагнал урамшлын сураг бараа хүрдэггүй хөдөө газар байж. Мөн сургуулийн удирдлагууд нь тухайн  үеийнхээ шударга ёсзүйн хэм хэмжээг хатуу баримталдаг, ажлын шаардлага хэт өндөртэй байснаас багш ажиллагсдынхаа хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлж, шагнал урамшилд тодорхойлж байгаагүйтэй холбоотойгоор Монголын ЕБС-ийн шилдэг багш нар болох Нөмрөгийн 10 жилийн сургуульд насаараа өндөр үр бүтээлтэй ажилласан, мэдлэг ур чадвараараа аймагтаа байтугай улсад гайхагдаж байсан физик- математикийн Баясгалангийн Пүрэвжав, Ядамсүрэнгийн Пүрэвжав, хими-биологийн Доохүүгийн Гүсэнжав, Гоожавын Гэндэнсүрэн, Жигжжавын Цэндсүрэн, бага ангийн Шаравын Дэмчиг, Ламжавын Сольхүү нарын зэрэг алт шиг сэхээтнүүдийнхээ нэгэн насны шударга хөдөлмөрийг төрөөр зөв үнэлүүлж чадаагүй нь харамсавч баршгүй. Хойч үеийн сургуулийн удирдлагуудад зөвлөхөд  үр бүтээлтэй ажиллаж буй багш ажилтнуудаа цагт нь зөв үнэлж, шударгаар урамшуулж байх нь тэдний хөдөлмөрийн үр дүнг улам нэмэгдүүлдэг гэдгийг анхаарч явах нь зүйтэй.

Манай анги бас юугаараа онцгой байсан бэ гэвэл БНМАУ-д ШУА байгуулагдсан 1961 оноос хойш Завхан аймгийн гаралтай 14 академич төрснөөс Нөмрөгийн сургуульд суралцсан хоёр хүн Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич цол хүртсэний нэг нь миний бие юм. Энэ хоёр академич нь хэн хэн бэ гэвэл, 1952-1955 онд 5-7-р ангидаа Нөмрөгийн сургуульд сурсан тус сумын харьяат, биологийн шинжлэх ухааны доктор, генетикч Ц.Жанчив гуай, мөн 1965-1970 онд 5-10-р ангидаа Нөмрөгт сурсан Түдэвтэй сумын харьяат, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, боловсролын философич миний бие болно. Манай анги бас Нөмрөгийн сургуулийн түүхэнд олон эрдэмтэнтэй ангийн нэг юм. Тухайлбал, манай Д.Моломжамц эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Н.Бэгз би боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), Б.Пүрэвцэрэн маань мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан нь мөн л сургуульдаа бас нэг онцгой үзүүлэлт юм.

Ангийн нөхөр, миний насны найз Д.Моломжамц маань хожим БНМАУ-ын Сангийн яамны сайд,  Монголбанкны ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн өндөр албыг хашиж байснаараа сургуулийнхаа түүхэнд бас л нэг онцгой үзүүлэлт болно.

Манай анги удирдсан багш нар 1965-1970 оны хугацаанд хэд хэд солигдож, зарим сурагч шилжиж, бас 8-р анги төгсөөд тойргийн сумуудаас шинээр хүүхэд шилжиж ирж нийлж байсан боловч таваас хойших манайхны үндсэн бүрэлдэхүүн бараг хэвээр явсаар аравдугаар ангиа төгссөн билээ. Манай ангид суралцаж, 7, 10-р анги төгссөн сурагчдаас  таван хүн олон жилийн хөдөлмөр бүтээлдээ өндөр амжилт гаргасны учир төрийн өндөр шагнал Монгол Улсын гавьяат цол хүртсэн нь мөн л сургуульдаа рекорд үзүүлэлт мөн. Тэдгээр нь гавьяат багш Л.Лүгээбаатар, гавьяат эдийн засагч Д.Моломжамц, гавьяат барилгачин С.Самдандовжид, гавьяат эмч Д.Данзансамбуу, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Бэгз нар юм.

Манайхны аравдугаар анги төгссөн 19 хүнээс хүний их эмч гурван, физик-математикийн болон физик хөдөлмөрийн багш дөрвөн, инженер, эдийн засагч, малын эмч зэрэг онц чухал мэргэжил эзэмшсэн олон хүн улс эх орныхоо хэрэгцээт газруудад олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаад одоо насны тэтгэвэртээ сууж энх тунх аж төрж байна. Энэ бол бидний сурагч насны гэгээн сайхан үеийн эрдэм боловсролын ариун сүм Нөмрөгийн 10 жилийн дунд сургууль, бидний хайрт багш нарын минь эзэмшүүлж өгсөн эрдэм номын ач тус гэж бид бүгд сүслэн биширч, талархан дурсацгааж явдаг.  

 

Монгол Улсын гавьяат багш Г.ЦЭРЭНБАЛТАВ

 

1938 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Нөмрөг сумын бага, дунд сургууль, УБДС-ийн физик-математикийн ангийг 1962 онд төгсөж Нөмрөг сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар 1970 оныг дуустал, 1971-72 онд Баянтэс сумын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1971-1972 онд Баянтэс сумын 8 жилд хичээлийн эрхлэгч, 1973-1981 онд Баянхайрханы 8 жилд захирал, 1981 оноос Тэлмэн сумын 8 жилийн сургуульд захирал, бөмбөг, одон бөмбөгийн 1-р зэрэг, цана, гар бөмбөг, шатрын 2-р зэрэгтэй. Багшлах ажлын зэрэгцээ секц, дугуйлан хичээллүүлж сурагчдаас нь сагс, теннис, цанаар 19 хүүхэд улсын 2, 3-p зэрэгтэй тамирчин болсон. Мaтематикийн  олимпиадуудад сурагчдаа бэлтгэж оролцсоноос Ж.Мягмаржав, Х.Хүрлээ нар улсын математикийн олимпиадад оролцож Ж.Мягмаржав улсын 1-р байр, Олон улсын математикийн олимпиадад 3-р байр, Х.Хүрлээ улсад 3-р байр эзэлж  байсан.

 

Бэсүд овогт Норжингийн ЖИГДЭН

 

Н.Жигдэн нь 1939 онд Завхан аймгийн Баянтэс /тэр үеийн Баян-Уул/  суманд төрсөн. 1949-1953 онд Баян Уул сумын бага сургууль, 1953-1959 онд Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургууль, 1959-1963 онд УБ хотын Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

1968 он Н.Жигдэн багштайгаа.

- 1963-1971 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуульд багш

 -1971-1974 онд онд Завхан аймгийн Баян Уул сумын 8 жилийн дунд сургуульд захирал

 -1974-1975 оны хичээлийн жилээс эхлэн Завхан аймгийн Тэс сумын 8 жилийн сургуульд Монгол хэл, уран зохиолын багш

-1980-1981 онд Завхан аймгийн Тэс сумын 8 жилийн сургуулийн захирал

-1982 оноос Тэс сумын 8 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, монгол хэлний заах аргын секторын эрхлэгч зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байгаад 2004 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Боловсролын салбарт тасралтгүй 41 жил ажиллаж багшлах хугацаандаа 35000 сурагчдад хичээл заан сургаж, 3900 гаруй шавь сурагчдын анги удирдсан багшаар ажиллаж төгсгөсөн байдаг. Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан.

Н.Бэгз ангийнхантайгаа 1973 он.
1970 он.
Ж.Дангаа, Д.Данзансамбуу, Д.Моломжамц, Н.Бэгз, Т.Гончигсумлаа, н.Дагва, П.Отгонбаяр, С.Нагааранз, н.Жавуучамба нар 1972 он.
С.Нагааранз, С.Рэгдэндагва нар ангийнхантайгаа 1974 он.

Гэрэл зургийг Г.Аюурзаны хувийн архиваас.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин