Жо Байден сонгуульд өрсөлдөх хэвээрээ гэв

2024-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Тус улсын улс төрийн хоёр том хүчин болох, Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр дэвшигчид сүүлийн шатанд өрсөлдөх билээ. Өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон ерөнхийлөгч Жо Байден нар эхний халз мэтгэлцээндээ орсон. Хоёр нэр дэвшигчийн нас ойролцоо бөгөөд өндөр байгаа нь сонгогчдын эргэлзээг төрүүлээд байгаа юм. Ялангуяа ерөнхийлөгч Жо Байден энэ жил 81 настай ба хэрэв тэрээр дахин сонгогдож чадвар АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувьд түүний хувийн эмч болон цагаан ордны ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ажилтнууд ямар нэг асуудалгүй буюу үүрэгт ажилдаа тохирно хэмээн тодорхойлсон. Харин түүнийг Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ татах шахалтыг үзүүлэх болсон. Гэвч тэрээр энэ долоо хоногт нэрээ татахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн түүний гэр бүлийн гишүүд сонгуульт ажилд нь дэмжлэг үзүүлсэн хэвээр байна гэдгээ илэрхийлсэн юм. АНУ-ын улс төрд өрнөсөн өөр нэг явдал бол дээд шүүх 2020 оны сонгуульд ерөнхийлөгч асан Дональд Трампыг хөндлөнгөөс оролцсон гэх прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгов. Тодруулбал, дээд шүүх тус хэргийг “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн” хэмээн тодорхойлж, АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдлыг сахиж бүрэн эрхийн хугацаандаа авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт хийж яллах боломжгүй гэжээ. Харин хувь хүнд нь холбогдох хэргийг дээрх тодорхойлолтоос тусад нь авч үзнэ гэсэн юм.  Прокуророос ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох дөрвөн шүүх хурлыг зарласан. Тэдгээрийн нэг болох насанд хүрэгчдийн киноны жүжигчинтэй холбоотой хэргийг нуух зорилгоор их хэмжээний хахуул өгч мөнгө угаасан гэх хэргийн шүүхийн дүгнэлт энэ сарын сүүлээр гарах юм. Одоогоор Бүгд найрамдах намаас Дональд Трампын оронд нэр дэвшүүлэх хүний тухай мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 3 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

22 цаг 42 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин