Машиныг бүрэн үнэлэхийн тулд 30 минут барьж үзэх хэрэгтэй

2024-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ТУЛГА

 

Та машинаа солихдоо хамгийн эхэнд юуг анхаардаг вэ. Зарим хүн худалдан авалтын шийдвэр, сонголтоосоо хамаарч санхүүгийн эрсдэл хүлээх нь бий. Тэгвэл бид машин худалдаж авахдаа гаргадаг түгээмэл алдааны тухай  https://www.moneyunder30.com сайтад ингэж бичжээ.

 

1. Үнэд хэт их анхаарах

 

Хэрэглэгчдээс “Машин худалдаж авахад хамгийн их санааг тань зовоодог зүйл юу вэ?” гэж асуухад 50-аас илүү хувь нь “Бодит өртгөөс нь илүүг төлөх” гэсэн хариулт өгчээ. Хэрэглэгчид дэлгүүрээс хүнс, хувцас авахдаа, тэр бүү хэл байр, байшин авахдаа “Энэ надаас илүү мөнгө аваад байна” гэж боддоггүй мөртлөө машин авахдаа үнэ дээр хамгийн их санаа зовох нь бий. Үнэ бол шинээр машин худалдаж авах үйл явцын ердөө нэг хэсэг нь. Бид машин авахдаа өөрсдөөсөө ингэж асуудаг: Би сайн наймаа хийж чадсан уу, миний сонголт төлсөн мөнгөтэйгөө нийцэж байна уу гэж. Үнэ хэдий чухал ч, хэрэгцээндээ тохирсон машин авах нь илүү чухал. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдгийг санахад илүүдэхгүй.

 

2. Туршиж үзэхгүй авах

 

Машинаа унаж үзэхгүй авах нь хувцсыг өмсөж үзэхгүй авахтай адилхан. Өмсөж үзээгүй авсан хувцас танд таарах эсэх нь тодорхойгүй. Тиймээс та амьдралынхаа багагүй хугацааг жолооны ард өнгөрүүлдэг учраас өөрт эвтэйхэн, таарч тохирсон машинаа олох нь чухал. Тиймээс машиныг бүрэн дүүрэн үнэлэхийн тулд дор хаяж 30 минут барьж үзэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

3. Ирээдүйг бодолцож үзэхгүй байх

 

Таны авах гэж буй машин хэдий өнгө зүс, үйл ажиллагаа сайтай ч урт хугацаандаа таны хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байж болно. Мэргэжилтнүүд машин худалдаж авахдаа аюулгүй байдал, үнэ, найдвартай байдал, үнэлгээ, бусад хүмүүсийн сэтгэгдэл зэрэг хүчин зүйлсийг ирэх таван жилээр тооцож үзэхийг зөвлөдөг байна. Гэр бүлтэй болж, илүү том машин хэрэгтэй болбол яах вэ. Эсвэл илүү жижиг, өртөг багатай машин ашиглах шаардлага тулгарвал гэсэн асуултыг өөртөө тавьсныхаа дараа сонголтоо хийгээрэй.

 

4. Ашиглалтын зардлыг тооцож үзэхгүй байх

 

Машин худалдаж авах шийдвэр гаргах үед таны сэтгэл хөдлөлийн тархи аль хэдийнэ машинаа худалдаж аваад, салхи татуулаад давхиж байгаагаар төсөөлж байдаг. Харин хэрсүү тархи тэр үед “Ийм хурдан шийдвэр гаргахгүй шүү. Энэ зөв шийдвэр мөн үү, найдвартай машин мөн үү, гүйлт нь хэд вэ, буцааж зарахад үнэ цэн нь хэр унах бол гэж бодож байдаг ажээ. Түүнчлэн шатахуун зарцуулалтад хэт их анхаарч, бусад татвар, даатгал, засвар үйлчилгээний зардлыг тоохгүй байх нь буруу.

 

5. Хэт өндөр хүлээлттэй байх

 

Хэрэглэгчид хэт их сонголтын дунд байгаа нь буцаад сэтгэл ханамжгүй байхад нөлөөлж байна гэж сэтгэл судлаачид үзжээ. Энэ олон сонголтын дунд бид хамгийн төгсийг л сонгох ёстой гэсэн дарамтад ордог бөгөөд сайн сонголт хийгээгүй мэт санагдсан үедээ сэтгэлээр унадаг. Ингэж их хугацаа, мөнгө, сэтгэл зарцуулж авсан машинаа гэнэтийн эрсдэлээс хамгаалж даатгалаа заавал хийлгээрэй. Жолоочийн хариуцлагын даатгал таны машиныг хамгаалдаггүй гэдгийг санаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

1 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

10 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

10 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин