Германы аж үйлдвэрлэл нарны эрчим хүчийг ашиглана

2024-07-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Томоохон бүтээн байгуулалтуудын амин сүнс бол эрчим хүч. Үйлдвэр, технологийн ажиллагааг цахилгаанаар шийдэж өгсөн нь өнгөрсөн зууны хамгийн том ололт. Гэвч эрчим хүч үйлдвэрлэлийн салбар өнөө үед хэд хэдэн чухал сорилтуудтай нүүр тулж байна. Тодруулбал, нүүрсний шаталтаас эрчим хүч гаргах нь уур амьсгалын өөрчлөлтийн суурь шалтгааны нэгд тооцогдож байна. Мөн атомын цахилгаан станц нь аюулгүй байдлын хувьд эргэлзээ, айдсыг дагуулсаар  байгаа билээ. Дэлхийн улс орнууд байгаль экологи, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хэд хэдэн гэрийн даалгавруудыг биелүүлэх шаардлагатай. Тиймээс зарим орны засгийн газрууд эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх сонголтыг хийх болсон. Үүний нэг жишээ бол Герман улс юм. Автомашин, хүнд үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх тус орны эрчим хүчний зардал бүс нутагтаа өндөрт тооцогддог. Тиймээс үйлдвэрлэгчид эрчим хүчний зардлаа хянаж, багасгахын тулд нарны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний салбар руу ихээхэн анхаарч байна.

Германы аж үйлдвэрлэгчдийн нэг төлөөлөл болох Филипп Маттиас нарны зай хураагуурт нийт 2.3 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тэрээр энэ талаар “Мэдээж ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхэд эхэндээ эргэлзээ төрсөн. Гэвч сэргээгдэх эрчим хүч рүү оруулж бй хөрөнгө оруулалт бол сайн хөрөнгө оруулалт. Тухайлбал, нарны зайн хураагуурын үйлдвэрлэгчид бидэнд 20 жилийн баталгаа өгч байна” гэсэн юм. Европын ихэнх орнууд ОХУ-ын газрын хийн түлшийг өргөн хэрэглэдэг. Харин гурван жилийн өмнө эхэлсэн Укриан дахь тусгай цэргийн ажиллагаанаас үүдэн түлшний нийлүүлэлт эрс буурсан. Тиймээс Германы эрх баригчид нарны эрчим хүчийг өргөтгөх, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжуудыг баталсан. Үүнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад чиглэсэн хууль, тогтоомж багтаж буй. Эрх баригчид ийнхүү 2030 он гэхэд нийт эрчим хүчний 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа юм.

Герман нарны болон салхины эрчим хүч үйлдвэрлэлээрээ европын бүс нутагт тэргүүлэгч улс хэдий ч жижиг, дунд компаниуд зардал өсөж байгаа шалтгаанаар ашиглах боломжгүй байсан юм. Тиймээс компаниудын дээвэр дээрх нарны зайн хураагуурын нийт хүчин чадал өнгөрсөн онтой харьцуулахад 82 хувиар өсжээ. Мөн орон сууцны салбарт байршуулсан нийт зай хураагуур нэг хувийн өсөлттэй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн “YouGov” судалгааны хүрээлэнгийн тавдугаар сард хийсэн санал асуулгаар Германы компаниудын талаас илүү хувь нь ойрын гурван жилд нарны эрчим хүчний систем суурилуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 57 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

13 цаг 1 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

13 цаг 1 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин