Хэт барууны үзэлтэй намыг эсэргүүцэж жагсав

2024-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Герман улсын хэт барууны үзэлтэй улс төрийн намууд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн сард Европын парламентад гаргасан амжилтаа Германы парламентад ахиулна хэмээн олон нийтэд хандсан мэдэгдэлдээ дурдсан. Үүнийг олон нийт тийм ч таатайгаар хүлээж авахгүй байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэд Эссен хотын талбайд хэт барууны үзэлтэй намыг эсэргүүцэн жагслаа. Улмаар олон мянган иргэний жагсаал зам талбайг хааж, цагдаа нартай мөргөлдөв. Жагсагчид хамгаалалтын бүсийг нэвтлэхийг оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч, бороохой ашиглахад хүрсэн хэмээн Германы хэвлэлүүд мэдээллээ.

Эссен хотод 1000 гаруй цагдаа ажиллаж байгаа ба жагсагчдын эсэргүүцэл нэмэгдсэнээс хэд хэдэн хүн баривчлагдаж,  цагдаагийн хоёр албан хаагч хүнд шархаджээ. Албан бус мэдээллээр 100 мянга гаруй жагсагч эсэргүүцлээ илэрхийлж байгаа ба эрх баригчид их хуралд мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд анхаарч байгаа аж. Максимилиан Крахын тэргүүлсэн Альтернатив нам Европын парламентын сонгуульд 16 хувийн санал авч, хоёрдугаар байрыг эзэлсэн. Харин тэрээр Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нацистын хагас цэрэгжүүлсэн “SS” хүчний гишүүдийг "гэмт хэрэгтэн биш" хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс хэт барууны үзэлтэй тус нам ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Мөн Франц улсад өнгөрсөн сард болсон парламентын дүнгээр хэт барууны үзэлтнүүд тэргүүлсэнд ерөнхийлөгч Эммануэль Макрон их хурлыг тарааж ээлжит бус сонгуулийг зарласан. Одоогоор ээлжит бус сонгуулийн эхний шат явагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)

 

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

4 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

13 цаг 58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

13 цаг 58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин