У.Хүрэлсүх: Төр улсаа төвхөтгөн засах үйл хэрэгт Монголын ард түмэн бүгд оролцох ёстой

2024-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар өнөөдөр 48 дугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Энэ үеэр тэрээр "УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийг ард иргэд өгч байна. Энэ жил анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой УИХ-ын сонгууль давхцаж байна.Өмнө нь УИХ-ын 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ удаа 126 болж нэмэгдсэн. Холимог тогтолцоог энэ удаа хэрэгжүүлж байгаа. Бүсээрээ нэр дэвшиж сонгогдох сайхан боломж бүрдүүлсэн нь Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой. Энэ удаагийн сонгуульд 1992 оноос хойш анх удаа хамгийн олон буюу нам, эвслээс болон бие дааж нийт 1,341 хүн нэр дэвшсэн байна. Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 25-тай бол хамгийн ахмад нь 79 настай. Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байна.

УИХ-аа эмхлэн байгуулах, төр улсаа төвхөтгөн засах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгд оролцож, саналаа өгөх ёстой. Ингэснээр хуулиар олгогдож байгаа эрхээ хэрэгжүүлж байна гэсэн үг.

Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, үүнээс хойш сууж болохгүй.

Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж хуульд заасан байдаг. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 33 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 38 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 38 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин