Улаан тэнгисийн хямрал Сингапурын боомтын ачааллыг нэмэгдүүлж байна

2024-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Дэлхийн далайн тээврийн зүүн бүсийн томоохон боомт болох Сингапурын боомтын ачаалал нэмэгдэж, түгжрэл нэмэгдэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн Газын зурвасын хямрал тэлж Улаан тэнгисийн хямрал гарсан. Тус хямрал дэлхий худалдаа, далайн тээвэрт хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон. Харин үндэстэн дамнасан корпорацууд, улс орнууд далайн тээврийг Сингапурын боомтоор дамжих замыг сонгосноор ийнхүү ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдсэн.

Бараа бүтээгдэхүүний хэдэн зуун чингэлэг тээсэн ачааны хөлөг онгоцнууд ийнхүү түгжирч байгаа нь худалдаачид, үйлдвэрлэгчдэд том асуудал болж үүний дүнд  хэрэглэгчид үнийн өсөлтийн ачааг үүрч болзошгүй байгаа юм. Нийт 18 сарын турш үргэлжилж буй дэлхийн боомтын хямрал дээд цэгтээ хүрч  байна. Энэ сарын эхний хагаст нийт 2.4 сая гаруй чингэлгийн багтаамжтай хөлөг онгоцнууд Сингапурын боомтын бэхэлгээнд хүлээгдэж байна. Тус боомдын хувьд нэмэлт хүчин чадлаар ажиллаж, ачааны чингэлгүүдийг зөөж, жижиг онгоцонд буулган ажиллаж байгаа юм. Жилийн эхний хагаст боомтын тээвэрлэлтийн хэмжээ 20 Гаруй хувиар өссөн байна. Мөн ачааны хөлөг онгоц Сингапурын боомтод 3-4 орчим хоногийн хүлээлт үүсгэж байгаа учир зарим хөлөг онгоц зэргэлдээх боомтуудыг зорьж байна. Үүнд  Малайзын Порт Кланг, Танжунг Пелепас зэрэг боомтуудын ачаалал нэмэгдсэн байна.

Хятадын томоохон боомтууд болох Шанхай, Чиндао хотууд хэдийнээ цар тахлын дараагаар эргэн хэвийн хэмжээнд хүрч ажиллаж байгаа ба түүн дээр нэмэгдэж буй ачааллаас үүдэн боомтын хүлээлтийн хугацаа нэмэгдсэн байна.

Жилийн оргил ачааллын үе тохиож байгаа нь ийнхүү боомтуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байна хэмээн судалгааны байгууллагууд үзэж байна. Гэвч Улаан тэнгисийн хямрал шийдвэрлэгдэхгүй хэвээр байвал ачаалал оны төгсгөл хүртэл үргэлжилж, жилийн эцсээр хэрэглэгчид үнийн өсөлтийг хүндээр мэдрэх эрсдэл өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин