Будагтай талбайн эзэн Руди Гобер

2024-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЧИНБИЛЭГ

“Polit.mn” сайт төрсөн өдрийн буландаа онцлох өнөөдрийн эрхэм бол сагсанбөмбөгийн дээд лиг болох “NBA”-д улирал ирэх бүр амжилтаа ахиулан яваа тоглогч Руди Гоберийг онцолж байна.

Руди Гобер нь 1992 оны энэ өдөр Франц улсад мэндэлсэн. Түүний аав Руди Бургарел “АНУ”-ын коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглож байсан нь түүнийг энэ замналд хүрэхэд нь хамгийн том нөлөөлсөн гэдэг. Аавынхаа спортын генийг ахиулан өвлөж авсан тэр 2003 онд буюу 11 настайдаа сагсанбөмбөгт хөл тавьсан юм. 2010 онд Франц улсынхаа өсвөрийн шигшээ багт хүчин зүтгэж “Фибагийн Европын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцон багтаа шилдэг оноо түүгч, самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн. 2013 оныг хүртэл өсвөрийн лигт тоглож байсан ба 2013 онд хүссэн хүний хүрч чадахгүй оргил болох “NBA”-д тоглох хүсэлтээ өгсөн. NBA-н шалгаруулалтын нэг хэсэг болох алдын урт болон зогсоогоороо хүрэх өндрийн хэмжээгээр тэр рекорд тогтоож байсан. Түүний алдын урт 2.3 метр, зогсоогоор дээш гараа өргөхөд 2.9 метр урттай байсан гэдэг. Үүгээрээ тэр "The Stifle Tower" хэмээх хочыг хүртэж байсан. Юта-Жазз багт сонгогдож гайхалтай тоглолтыг бий болгож байсан юм. 2014-2015 оны улиралд 25 дабл дабл /тоглогч нэг тоглолтод оноо, самбараас бөмбөг авалт, дамжуулалт, бөмбөг таслалт, хаалт гэсэн таван статистикийн хоёр ангилалд хоёр оронтой тоог эзэмших/-ийг хийж улирлын шилдэг сайжирч буй тоглогчийн гуравдугаар байрт шалгарч байсан юм. 2016 онд Юта-Жазз багтай дөрвөн жилийн 102 сая долларын гэрээг үзэглэсэн нь түүнийг Францын хамгийн өндөр цалинтай тамирчин болгосон юм. 2019-2020 оны улиралд 45 тоглолтод 15.7 оноо, 14.6 самбар дунджлан “Бүх Одод”-д шалгарсан юм. 2020 оны 12-р сарын 20-нд Гобер Жазз багтай таван жилийн 205 сая долларын гэрээг сунгав. Гоберын сунгалт нь NBA-ийн түүхэн дэх гурав дахь том гэрээ бөгөөд төвийн тоглогчдын хувьд хамгийн том гэрээ байв. 2021 оны 6-р сарын 9-нд Гобер сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа НБА-гийн оны шилдэг хамгаалагчаар шалгарсан нь түүний будагтай талбайд зогсоогдошгүйн илрэл билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

6 цаг 52 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

6 цаг 52 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

22 цаг 6 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

23 цаг 5 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

23 цаг 6 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

23 цаг 8 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

23 цаг 9 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

23 цаг 29 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

23 цаг 32 мин
Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байна

Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа

Өчигдөр 09 цаг 00 мин