Европын холбоо, БНХАУ-тай цахилгаан автомашины тарифын хэлэлцээр хийнэ

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Европын холбоо Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд ногдох татварын хэмжээг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан. Үүний дараахан БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао энэ сарын 1-нд Европын холбоонд суугаа Хятадын худалдааны танхим болон тус улсын аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Тэрээр уулзалтын үеэр нөхцөл байдалтай нарийн танилцаж “Бидний байр суурь маш тодорхой. Эдийн засаг, худалдааны аливаа нэг маргаантай асуудлыг яриа хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлнэ” гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис, ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек болон бусад албаны хүн Шанхайд айлчилж цахилгаан автомашинтай холбоотой татварын асуудлаар хэлэлцээрийг эхлүүллээ.

Европын статистикийн хороо Евростатын 2023 оны тайланд дурдсанаар Европын холбооны Хятадтай хийсэн худалдааны алдагдал 291 тэрбум еврод хүрчээ. Харин 2022 онд 397 тэрбум хүрч сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт гарсан байна. Хоёрхон жилийн дотор 100 гаруй тэрбум еврогийн хооронд хэлбэлзэж байгаад эрх баригчид анхаарал хандуулж эхэлсэн байна. Улмаар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн татвар ногдуулах мэдэгдэл гаргасан. Хэрэв Европын холбоо, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд 20 хувийн татвар ногдуулахаар шийдвэл хоёр талын эдийн засагт үзүүлэх нөлөө дөрөв орчим тэрбум ам.долларт хүрч болзошгүй хэмээн Киелийн хүрээлэн тооцоолжээ. Ингэснээр Европын зах зээлээс 125 мянга гаруй хятад автомашин цөөрөх юм.

АНУ өнгөрсөн сард Хятадын цахилгаан автомашинд ногдуулах 25 хувийн татвараа 100 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Европын холбооны дээрх үйлдэлд нөлөө үзүүлсэн байх боломжтой хэмээн олон улсын ажиглагчид үзжээ. Харин Герман улс Европын холбооноос гаргасан татварыг шүүмжиллээ. Тус улсын Тээврийн сайд Волкер Виссинг “Импортын татварыг огцом нэмэгдүүлэх нь худалдааны дайн үүсгэх эрсдэлтэй” гэсэн байна. Мөн тэрээр өөрийн цахим хуудаснаа “Европын комиссын шийдвэр Германы автомашин үйлдвэрлэгчид болон тэдний  бүтээгдэхүүнүүдэд сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн нийтэлсэн. Учир нь Бээжингийн зүгээс Франц коньяк, гахайн мах зэрэг Европын холбооноос импортолдог бүтээгдэхүүнд үнийн хяналт шалгалт хийж эхэлсэн байна. Үүнд мэдээж тансаг зэрэглэлийн “Citroën”, “Peugeot”, “Vauxhall” автомашин үйлдвэрлэгчдийг мөн хамруулсан байна. Европын холбоон дахь Хятадын худалдааны танхим “Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины дийлэнх нь дотоодын зах зээлд зориулагдсан. 12.6 хувийг экспортод гаргадаг. Үүнээс тав орчим хувь буюу 470 мянган автомашин Европын холбооны зах зээлд нийлүүлэгддэг” гэв.

Европын холбоо ирэх сарын 4-нийг хүртэл Хятадаас импортолж буй цахилгаан автомашиныг татварыг 38.1 хувиар тооцож, хяналтыг арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх ба татварыг таван жилийн хугацаатай ногдуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 23 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 27 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 37 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

12 цаг 19 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

12 цаг 56 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

13 цаг 6 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 23 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 23 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 23 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин