Гадаадад байгаа иргэдийн саналын үр дүн 73.2 хувьтай байна

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

СЕХ-ноос гадаадад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн ирцийн талаар өнөөдөр /06.24/ мэдээлэл хийлээ. Гадаадад байгаа иргэд энэ оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд тухайн улсынхаа цагаар 7-22 цагийн хооронд санал өгсөн. Нийт 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар саналаа өгсөн бөгөөд, санал өгөхөөр 13095 иргэн бүртгүүлжээ. Тэгвэл тус саналын үр дүнгийн талаар Гадаад улсад байгаа иргэдийн санал өгөх ажлыг зохион байгуулах комиссын дарга н.Амарсайхан "Гадаадад байгаа иргэдийн санал өгөх үйл ажиллагаа нэг цагийн өмнө дууссан. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хот дахь ерөнхий консулын газарт тус үйл ажиллагаа өндөрлөсөн. Нийт 13095 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 9579 хүн санал өгсөн буюу гадаадад байгаа иргэдийн саналын үр дүн 73.2 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд хилийн чанад дахь бүх дипломат төлөөлөгчийн газар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн үр дүнг 2024 оны зургадугаар сарын 28-ний өдрийн 22:00 цагт СЕХ-ны байранд гаргана. Саналын хуудсыг тухайн иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгсөн. Тухайн хуудсыг дипломат шуудангаар Монгол улс руу авчирч төрийн хамгаалалтад байлгаж байна" гэв.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорциональ/ аргаар нам эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон юм

Эх сурвалж:www.polit.mn 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 36 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 40 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 50 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

12 цаг 31 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

13 цаг 8 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

13 цаг 18 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 35 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 35 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 35 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин