"Киви" хамтлагийн дуучин Ц.Намуун

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЧИНБИЛЭГ

“Polit.mn” сайт төрсөн өдөр буландаа төрсөн өдөр нь тохиож буй “Киви хамтлагийн дуучин Ц.Намуун”-г онцолж байна. Уран бүтээлээрээ нийтэд гарч ирээд өөрсдийн өвөрмөц төрх, шинэлэг байдлаараа цахиур хагалж чадсан охидын гайхалтай хамтлаг яах аргагүй “Киви” хамтлаг билээ. 2004 онд байгуулагдаж “Hot Line”, “Хоёр дахь хүн чинь баймааргүй байна”, “Хайр нь арыг нь даана” гэх мэт бүтээлүүдээрээ хуучин үеийг халж, шинэ үеийг бий болгож чадсан юм. Хамтлагийнхаа нүүр царай болж, стиль имижээрээ өнөөдрийг хүртэл тодорч яваа уран бүтээлч Ц.Намууныг онцолж байна. Олон нийт түүнийг МУСГЗ, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь мэднэ. 1985 онд төрсөн Намуунаа нь багаасаа авьяас нь тодорч таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гран-при шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох нь илэрч байсан гэдэг. 2015 онд “Киви” хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулж 5 дуу бүхий сингл цомог болох “Ганц хором” гэх бие даасан цомгоо туурвиж олны хүртээл болгожээ. Киви хамтлагт гишүүнээр элсэхээсээ өмнө загвар өмсөгч хийдэг байсан гэдэг. Намууны аавыг Африк хүн байдаг хэмээх мэдээлэл олон нийтэд байдаг ч энэ нь худал мэдээлэл аж. Түүний аав Бразил хүн байдаг ба Бразилын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг эрхэм байдаг. Өдгөө Намуун нь “Содон Фүүдс” хэмээх группийн захирал Г.Ганбаяртай гэр бүл болж 2017 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, 2021 онд хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Одоо тэрээр урлагаас хол сайн ээжийн албыг хашиж байгаа юм. Рок попын шинэ төрх болсон уран бүтээл Ц.Намуун танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 13 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин