Диваажингийн хоолойт Лана

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЧИНБИЛЭГ

“Polit.mn” сайт төрсөн өдөр буландаа Америкийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Лана Дэл Рейг онцолж байна.

Өдгөө 39 нас хүрч буй Лана 1985 онд Нью-Йорк хотноо төржээ. Өсвөр насандаа Лана согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг болсон ба эцэг эх нь түүнийг сурдаг байсан католик шашны сургуулиас гаргаж Кэнтийн сургуульд сурч эхэлсэн. Сургуулиа төгсөөд шууд коллежид оролгүйгээр авга болон нагацтайгаа амьдарч эхэлсэн ба нагацаараа гитар хэрхэн тоглохыг заалгаж байсан.  Тэр  үеэс эхлэн Лана хөгжимд дурлаж эхэлсэн түүхтэй. Фордхамын их сургуульд философийн чиглэлээр суралцаж байх хугацаандаа шөнийн клубт “Open Mic”-д “Лиззи Грант” нэрээр дуулж эхэлсэн аж. 2006 онд хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцож, тэрхүү тэмцээндээ түрүүлж чадаагүй ч тэмцээний шүүгч Ланатай хамтран ажиллах гэрээ үзэглэжээ.

2010 онд анхны цомгоо “Лиззи Грант” нэрээр туурвисан ч, өөр нэрээр бүтээлээ цацахаар шийдэж Лана Дэл Рей нэртэй болжээ. Энэхүү нэрээ Лана  “Амнаас гарахад сайхан сонсогдож байсан учраас энэ нэрийг сонгосон” гэж хэлсэн байдаг. “Video Games” нэртэй дуугаа анх 2011 онд YouTube-д нийтэлсэн нь түүнийг олонд таниулж, энэ их амжилтын гол үндэс болж өгсөн. Үүний дараа “Summertime Sadness,” “Born To Die,” болон “West Coast” хэмээх дуунуудаа цацаж тэрбум тэрбумаар хандалтыг авч алдрын оргилд хурдацтайгаар хүрч эхэлжээ. 2013 онд Леонардо Ди Каприо, Кэри Маллиган нарын тоглосон "Агуу Гэтсби" киноны дуу болох “Young and Beautiful” дуугаараа “Грэмми”-ийн шагналд нэр дэвшиж эхэлжээ.

Лана Дэл Рей 2024 оны байдлаар дэлхийн хэмжээний 40 гаруй уралдаанд 115 удаа уран бүтээлээ нэр дэвшүүлж 46 удаа шагнал хүртсэн байна.

“Бусад намайг юу гэж бодох надад хамаагүй. Заримдаа, энэ нь намайг өвтгөдөг. Гэхдээ би зөвхөн урагшаа явах хэрэгтэй” -Лана Дэл Рей

Эх сурвалж: www.polit.mn

nice nice
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

1 цаг 9 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

1 цаг 9 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

16 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин