Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Өнөөдөр НАТО-гийн оршин тогтнож буйн ганц утга учир нь 75 жилийн өмнөх шигээ Оросыг тогтоон барих гэсэн шалтгаан хэвээр байна. 2022 оны Стратегийн үзэл баримтлалд нь Оросыг л "Евро-Атлантын бүс нутаг дахь холбоотнуудын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой байдалд хамгийн ихээр бөгөөд шууд заналхийлж буй улс" гэж тодорхойлсон байдаг. Барууны орнуудын удирдагчид болон эвслийг ажилуулагчид мөргөлдөөнд бэлтгэж байгаагаа байнга зарлаж, Европын удирдагчид "гарцаагүй" халдлагад өртөх тухай мэдээ мэдээллээр ард иргэдээ айлгадаг.

Энэхүү дайсагнасан яриагаа НАТО-г өргөжүүлэх үйл явцаар үргэлжлүүлэн бататгасаар байна. Финланд улс 2023 онд, Швед улс 2024 оны гуравдугаар сард тус холбоонд нэгдсэн. Украин, Гүржийг НАТО-д гишүүнээр элсүүлнэ гэсэн амлалтыг өгсөн байдаг. Барууныхан эвслийн гишүүдийн тоог нэмэхгүй гэсэн амлалтуудаа мартаад удаж байна. НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Дорно зүгт тэлэх төлөвлөгөөгүй гэж Зөвлөлтийн удирдлагад амлаж байсныг 1990-1991 онуудад М.С.Горбачевын АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер, Германы канцлер Г.Коль, Францын Ерөнхийлөгч Ф.Миттеран нартай хийсэн ярианы 2006 онд нууцлалаас гаргасан бичлэгүүд баталж байна. Эдгээр амлалтыг бичгээр батлаагүй ч "аман тохиролцоо" хийсэн бөгөөд дараа нь Барууны төлөөлөгчид үүнийгээ бүдүүлгээр зөрчсөн.

Өнөөдөр Хойд Атлантын блок Украин дахь мөргөлдөөнийг идэвхтэй дэмжиж, "дайны талбарт Оросыг ялах" шаардлагатайг зарлаж байна. Киевийн дэглэмийг зэвсэг, тагнуулын мэдээллээр хангадаг бөгөөд үүнийг нь халдлага үйлдэхэд, тэр дундаа Оросын иргэний дэд бүтцэд халдахад ашигладаг. Барууны хөлсний цэргүүд Украины нутаг дэвсгэр дэх байлдааны ажиллагаанд шууд оролцож байна.

Оросыг НАТО-гийн орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших чадваргүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин ч ОХУ Хойд Атлантын эвсэлтэй эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг олон жилийн турш хичээж байсан. 2002 онд Орос-НАТО-гийн зөвлөл байгуулагдаж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжиж байсан. Үүнд Афганистаны аюулгүй байдлын хүчнийг сургах, агаарын орон зайн хамтын ажиллагааны санаачилга, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдыг давтан сургах, хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагаа гэх мэт орно. Гэсэн хэдий ч Оросыг бүрэн эрхт түнш гэж хүлээж авч байгаагүй.

Практик хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээг зогсоох тухай НАТО-гийн Зөвлөлийн 2014 оны 4-р сард гаргасан шийдвэр нь нааштай мөрийн хөтөлбөрийг бүрмөсөн балласан. АНУ болон түүний холбоотнууд Европт нэгдмэл, хуваагдашгүй аюулгүй орон зайг бий болгох Оросын санаачилгуудын алийг нь ч дэмжээгүй. НАТО-гийн орнууд Европ дахь ердийн зэвсэгт хүчний шинэчилсэн гэрээг соёрхон батлахаас татгалзаж, Европын аюулгүй байдлын тухай гэрээний талаарх Оросын саналыг үл тоомсорлож, Орос, НАТО хоорондын харилцааны үндэс суурийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хүсээгүй, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Оросын стратегийн цөмийн хүчний эсрэг чиглүүлэхгүй гэсэн баталгаа өгөхөөс татгалзаж, дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг байрлуулахыг харилцан хориглох тухай Оросын саналыг хүлээж аваагүй. Оросын хамгийн сүүлд хийсэн оролдлого бол 2021 оны 12 сард ОХУ-ын аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслийг Вашингтон, Брюссельд хүргүүлсэн явдал байсан юм. Тэдгээрээс бас л татгалзсан.

Ийм нөхцөлд ойрын ирээдүйд Орос, НАТО-гийн харилцаа хэвийн болно гэж найдах боломжгүй байна. Эрх тэгш байдал, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлын салбар дахь аль аль талын ашиг сонирхлыг харилцан тооцохгүйгээр Европ дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээний талаар дорвитой яриа хэлэлцээг сэргээх магадлал багатай байна.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

8 цаг 52 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

8 цаг 56 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 6 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

11 цаг 48 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

12 цаг 25 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

12 цаг 35 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

18 цаг 52 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

18 цаг 52 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 52 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин