Төвийг сахисан тэнцвэртэй мэдээллээр сонгогчдын боловсролыг нэмэгдүүлж байна

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож байна. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллагын нэг болох “Глоб интернешнл төв” нь сонгуулийн сурталчилгааны телевизийн мэдээний мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа талаараа хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус мониторинг, судалгааны зорилго нь сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүргийг сайжруулах, сонгуулийн сурталчилгааны тэгш, тэнцвэртэй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар иргэд, олон нийтэд мэдлэг, ойлголт өгөхөд чиглэж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд заагдсаны дагуу сурталчилгаа 10-ны өдөр эхэлж, сонгуулийн өмнөх өдөр буюу 27-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хуульд заагдсан хугацаанд болон түүний дараа өдрүүдэд ч тус мониторинг үргэлжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй нэр дэвшигчдийн мэдээлэлд анализ хийх юм байна. Үүний нэгдүгээр үе буюу 10-16-ны өдрүүдийн нэгдсэн дүнг гаргажээ. Ингэхдээ өргөн нэвтрүүлгийн хамгийн үзэлт, хандалт өндөртэй таван телевизийн 1450 цаг 51 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийсэн байна. Тус хугацаанд цацагдсан мэдээллийн 14 хувь нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн сонгуультай холбоотой нийт мэдээллийн 19 хувь нь МАН, 16 хувийг ХҮН нам эзэлсэн бол АН болон ИХН-д тэнцүү хувьтай буюу 12 хувьтай тэнцэх цаг тус тус оноогдсон байна. Мониторингийн дүнгээр таван телевизийн мэдээлэлд МАН давуу буюу 31 хувь, МҮОНТ-ын мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52 хувийг тус нам дангаар эзэлжээ. Энэ тухай “Глоб интернешнл төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Онон “Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож байна. Манай байгууллагаас хийсэн мониторингийн дүнгээр сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өссөн үзүүлэлтэй байна. Үүнийг өмнөх сонгуулийн үетэй харьцуулбал 20 гаруй хувиар илүү болсон. Энэ бол сайн үзүүлэлт. Мөн үндэсний телевиз болон арилжааны телевизүүд нэр дэвшигчдийн дунд бодлогын мэтгэлцээнийг зохион байгуулж байна. Энэ нь зөв сайн шийдэл гэж харж байна. Түүнчлэн бас нэг эерэг үзүүлэлт байгаа нь олон нийтийн телевизийн мэдээнд илүү төвийг сахисан мэдээлэл өсөж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэн нэгнийг магтсан, муулсан гэхээсээ илүү бодитой мэдээллийг сонгогчдод өгч чадаж байгаа харагдаж байна. Иргэдэд чиглэсэн эерэг мэдээлэл гэдэг  тухайн нам, эвслийг сонгогчдод эергээр харуулах зорилготойгоор магтан, сайшаадаг бол сөрөг нь муулах хандлагатай байдаг. Харин сүүлийн жилүүдэд сөрөг мэдээллийн хэмжээ буурч, төвийн сахисан мэдээлэл өссөн. Сэтгүүлчид илүүтэй сэтгэл хөдлөл, өөрийн өнцгөөр мэдээлэл хандах биш сонгогчдын боловсролын дээшлүүлэхэд чиглэсэн төвийг сахисан мэдээ бэлтгэх болсон байна. Ингэснээр мэдээллийн тэнцвэртэй байдал бий болж, сонгогчид зөв мэдээлэл авч байна” хэмээн тайлбарлалаа. Өнгөрсөн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага хэт нэг талыг барьсан, гол төлөв нэр дэвшигч, тухайн нам, эвслийн тухай сөрөг мэдээлэл цацдаг хэмээн шүүмжлүүлсэн. Харин энэ жилийн сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт хийгдсэн мониторингийн дүнгээр дээрх үзүүлэлт өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 45 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

22 цаг 49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

22 цаг 49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин