Их Британийн 77 дахь Ерөнхий сайд Борис Жонсон

2024-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.Чинбилэг

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа зургаадугаар сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй Их Британийн 77 дахь Ерөнхий сайд Борис Жонсоны тухай онцолж байна.

Борис Жонсон нь 1964 оны энэ өдөр Нью-Йорк хотноо Британи гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ. 1969 онд буюу Жонсоныг таван настайд нь гэр бүлээрээ Их Британид буцаж ирсэн бөгөөд түүний хүүхэд нас Вест Нетеркот фермд өнгөрсөн аж. Жонсон хүүхэд байхдаа даруу төлөв, хичээл зүтгэл сайтай хүүхэд байжээ. Жонсоны анхны амбийц нь “Дэлхийн хаан” болох мөрөөдлөөр илэрч байж. Тэрээр Итон коллежид тэтгэлэг авч, дараа нь Оксфордын Баллиол коллежид сонгодог урлагт суралцсан. Тэрээр 1987 онд “The Times” сонины сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн ч эшлэл зохиосон хэргээр ажлаас нь халжээ. 1994 онд “Жонсон The Spectator” сэтгүүлийн улс төрийн тоймч болж, 1999 онд сэтгүүлийн эрхлэгчээр томилогдон 2005 он хүртэл энэ албан тушаалд ажилласан. 2007 оны есдүгээр сард Консерватив намаас хотын даргад нэг дэвшиж 53 хувийн санал авч Хотын даргаар ажиллаж эхэлжээ. Унадаг дугуйн хөтөлбөрийг нэн даруй эхлүүлж улмаар “Борис дугуй” гэж алдаршжээ. Үүний дараа нийтийн тээврийн хэрэгсэлд согтууруулах ундааг хориглох ажлыг амжилттай явуулж хотын даргын ажлаа онц сайн эхлүүлсэн гэдэг. 2019 оны долдугаар сарын 24-нд Жонсон Консерватив намын даргаар сонгогдсоны маргааш Хатан хаан II Элизабет Тереза Мэйгийн огцрох өргөдлийг хүлээн авч, Жонсоныг Ерөнхий сайдаар томилов. Энэ нь Жонсоныг Британийн нутаг дэвсгэрээс гадна төрсөн анхны Ерөнхий сайд болсон тохиолдлын эзэн болгосон. 2019 – 2022 оныг хүртэл гурван жил гаруйн хугацаанд Их Британи улсын Ерөнхий сайдын албыг хашжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

1 цаг 54 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

1 цаг 54 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

16 цаг 49 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин