Б.Билэгсайхан: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хиймэл оюунаар турших боломжтой

2024-06-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор "Рүүкий Системс" ХХК-ийн захирал, Machine Learning UB NGO үүсгэн байгуулагч Б.Билэгсайханыг урилаа.

 

Хиймэл оюун харьцангуй шинэ салбар ч дэлхийг өөрчилж байна

 

-Бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хиймэл оюун, өгөгдлийн суурьтай шийдэл гаргахыг зорьдог. Миний хувьд Япон улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарсан. Өөрийн сурч мэдсэнээ ашиглан Монголд тулгамдаж буй асуудлыг мэдээлэл технологид суурилан шийдэх боломжтой гэж боддог. Анх гадаадаас ирэхэд ажлын хамтрагчид, таньж мэдэх хүмүүс маань Японд байсан тул мэдээлэл хаагуур урсаж байна, хэрхэн ажиллах, ажлын хамтрагчид олоход танилын хүрээ шаардлагатай байсан. Хиймэл оюун ухааны хөгжил нь Монгол Улсад харьцангуй шинэ ойлголт. ChatGPT, хиймэл оюун ухаан бидний төсөөлөлд байгаа тэр ирээдүйг хамгийн хурдтайгаар бодит болгож байгаа технологиудын нэг юм. Хиймэл оюун харьцангуй шинэ салбар ч дэлхийг өөрчилж байна. Бид ч мөн адил хоцрохгүйг хичээж бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд ажилладаг. Монголд сайн бүтээгдэхүүн хийгээд олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд хаана ч боломжтой. Систем хөгжүүлэлт, функц, аппликейшны боломжоороо гадаадын орны бүтээгдэхүүнээс дутахааргүй байдаг.

 

И-баримтаараа хиймэл оюун ухаан ашиглах боломжтой

 

-Бид И-баримтыг гар утасны камераар зургийг нь авч, хиймэл оюунд суурилуулан уншуулан таних систем бүтээж, хувь хүн санхүүгээ удирдах, урамшуулалт аянд оролцох боломжийг бий болгосон аппликейшны санааг дэвшүүлсэн. SocialPay аппликейшнд дансны дугаар таних хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхэд хамтран ажиллаа. Манай худалдаа эрхлэгчид дансныхаа дугаарыг цаасан дээр биччихсэн байгаа харагддаг.

Үүнийг хиймэл оюун ухаан ашиглан И-баримтын зургаас ямар дэлгүүрээс, ямар бараа авсан мөн сугалааны дугаарыг таньж  уншуулах систем хөгжүүлээд байна. Гараар бичсэн болон хэвлэсэн дансны дугаарын зургийг SocialPay аппликейшны камераа ашиглан уншуулахад гүйлгээ хийх хэсэгт дансны дугаар автоматаар бичигддэг болсноор худалдаа, үйлчилгээний байгууллагад төлбөр тооцоо хийхэд илүү хялбар болсон. Энэ системийг бүх төрлийн бичиг баримт таньдаг болгоод өөрчлөх боломжтой.

Дэлгүүрээс худалдан авалт хийсэн И-баримтаа уншуулахгүй хаячихдаг тохиолдол олон. Баримтуудаа цуглуулж байгаад хийх гэхээр QR код нь уншихгүй болчихсон тохиолдолд сугалааны дугаар, мөнгөн дүнг гараар шивж оруулах нь төвөгтэй санагддаг шүү дээ. Энэхүү асуудлыг хялбаршуулж өгсөн. Мөн И-баримт дээр байгаа мэдээллүүд нь санхүүгийн чиглэлийн байгууллагуудад хамгийн хэрэгтэй дата болдог. Хэрэглэгч ямар төрлийн бүтээгдэхүүн сонирхож худалдан авч байна гэсэн зах зээлийн судалгаа болох боломжтой. Монголд хараахан энэ төрлийн аппликейшн байхгүй байгаа. Энэ систем нь баримт бүртгүүлэхтэй адил уншуулах хэлбэрээр хялбар шийдэгдсэн.

Манай улс "Цахим үндэстэн" болно гэсэн том зорилго тээгээд явж байна. Үүний хүрээнд тодорхой амжилтууд гарч байна гэж хардаг. Монгол Улсын цахим шилжилтэд боловсон хүчний асуудал нэгдүгээрт орж байна. Дотоодод боловсон хүчин бэлтгэж буй их сургуулийн оюутнуудын тоо цөөн байна. Энэхүү зорилгод хүрэхэд ажиллах ажилчид хаанаас олох билээ. Мөн манайх старт-ап компани болохоор компаниа томсгоё гэхээр ажиллах хүч олдохгүй байх асуудал тулгардаг. Тиймээс боловсон хүчин бэлтгэхэд анхаарахгүй бол хүний нөөцийн хомсдолд орсон гэдэг нь харагддаг. Мөн дотоодын мэдээлэл технологи, IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бодлогоор дэмжиж гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулаасай гэж хүсдэг. Дотооддоо ухаалаг систем хөгжүүлж байгаа залуусаа дэмжвэл гаднын системийг зарим талаараа гүйцээд очих боломжтой гэж боддог.

 

Машин сургалтын аргаар монгол гэрийн тоог хоёр цагийн дотор гаргасан

 

-Монголд ирээд анзаарсан нэг зүйл нь гудамж талбай, аж ахуйн нэгжүүдэд олон камер энд тэндгүй суурилуулсан байсан. Миний ажил камерын зураг дүрс, видеотой холбоотой тул Монголд энэ чиглэлээр хийх ажил их байна гэдгийг харсан. Энэ их олон авто тээврийн хэрэгслийн ослыг хараад өөрийн чадах зүйл юу байгаа бол гэж боддог. Гадаадад ослуудыг бүртгэж осол их болдог газрууд болон шалтгаан дээр дүгнэлт хийн ослыг багасгадаг. Манайх осол, зөрчил гарсан дата дээрээ дүгнэлт хийвэл тодорхой үр дүн гарах болов уу гэж боддог.

Оюутан залуус маань иймэрхүү судалгаа хийж үзвэл нийгэмдээ их хэрэгтэй судалгаа болох байх. Түгжрэл зөвхөн машин хязгаарлах биш хот төлөвлөлттэй нягт уялдаатай гэдэг нь харагддаг. Өөрийн хөгжүүлж буй машины дугаар таних систем дээр зам болон цагаан зураасыг таних систем нэмж туршсан. Ямартай ч цагаан зураас давж яваа машиныг автоматаар танин илрүүлэх боломжтой.

Хиймэл дагуулын зурган дээр машин сургалтын арга ашиглан Улаанбаатар хотын машины тоо болон монгол гэрийн тоо байршлыг гаргалаа. Тухайлбал, Багануур, Налайх ороогүй ч хотын ойр орчимд 67 мянга орчим гэр, 226 мянган машин тоологдсон. Гарааш дотор, харанхуй сүүдэрт орсон машин мэдээж тоологдоогүй.

 

Төрөөс дата өгөгдлийг нээлттэй байршуулах хэрэгтэй байна

 

-Манайхаас Монголын оюутан залуучуудад зориулсан хиймэл оюун болон дата дүгнэлтэд тулгуурлсан тэмцээнүүд зохион байгуулдаг. Тэрхүү шийдлүүд дээр өөрсдийн шийдлүүдийг гаргаж танилцуулдаг. Нийгэмд тулгамдаж буй түгжрэл, агаарын бохирдлын асуудалд шийдэл гаргасан. Үүн дээр эцсийн бүтээгдэхүүн гаргах бидний өдөр тутмын амьдарч буй орчныг сайжруулахад чиглэдэг. Гэвч тоон мэдээлэл ямар байгааг ил гаргаж танилцуулаад орхих нь харамсалтай санагддаг. Хамгийн сүүлд болсон тэмцээн дээр монгол гэрийн тоог манай систем хоёр цагийн дотор гаргасан. Энэхүү системийн тусламжтайгаар хороо бүрээр явж тоолох ажилчдын цаг хугацаа, ажлын хөлсийг хөнгөвчилнө. Нөгөөтээгүүр, тоог үнэн бодит гаргах боломж өгч байгаа юм. Сүүлд агаарын бохирдлын чиглэлээр дата анализ хийж байхад бидний хэмжиж байсан хэмжих арга огцом өөрчлөгдсөн тохиолдол гарсан. Ингэж дата өөрчилсөн асуудал гарах нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх шийдэл олоход хүндрэл учруулдаг. Датаг нээлттэй хэлбэрээр байршуулаад өгвөл олон шинэ шийдэл гарах боломжтой. Түгжрэл дээр авч буй арга хэмжээнүүдийг бид үнэлэх хэрэгтэй. Зайсангийн уулзварыг нэг эгнээтэй болгосноор замын ачаалал хэдэн хувь сайжрав гэдгийг ямар аргаар үнэлж байгаа нь тодорхойгүй. Нэг чиглэлтэй болгосноор бусад хэсэгтээ яаж нөлөөлөөд байна вэ гэдэг судалгаа хийгээгүй. Тиймээс Улаанбаатар хотын уулзварын мэдээлэл дээр цогцоор нь аваад үнэлэх нь түүхэн датаг цуглуулж бодит байдал дээр заавар туршилт хийхгүйгээр хиймэл орчинд олон янзаар туршиж илүү сайн хувилбарыг гаргах боломж бидэнд байна.

-Махны гарц өндөртэй Япон үхрийг камерын тусламжтайгаар хянах хиймэл оюуны системийн төсөлд оролцож энэ хавар хүлээлгэж өгсөн. Тэрхүү ажлын үр дүнгийн талаар Японы "Никкэй" сонинд нийтлэгдсэн байдаг. Хиймэл оюунаар үхэр сэжигтэй хөдөлгөөн хийж буйг илрүүлж мэдэгддэг системийг монгол залуучууд амжилттай хийсэн. Анх ганц фермд ашиглаж байсан бол одоо хэд хэдэн фермд ашиглаж байна. Энэхүү систем хиймэл оюун ухаанд суурилан камерын тусламжтайгаар үхэхээс нь өмнө сэргийлэх, мэдэгдэх систем юм. Энэхүү үүлдрийн үхрүүдийг бордох, хөдөлгөөнийг хязгаарласан орчинд удаан байлгахаар үхэх тохиолдол гардаг. Энэхүү үүлдрийн үхэр нь стейкны үхэр учир өндөр үнэтэй. Нэг үхэр үхэхэд их зарлагатай байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22