Элстийн ар "ногоон төгөл" болно

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Ардчилсан хувьсгал ялсаны дараах он жилүүдэд  Мөрөнгийн төвийнхнийг нэг хэсэг хоолтой нь залгуулж байсан газар бол  Элстийн ар. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг олно гэдэг шиг Элстийн араас хайсан бүхэн олддог байсан гэхэд хилсдэхгүй. Шилжилтийн  нийгмийн ороо бусгаа цагт  Мөрөнгийн төвөөс уут, шуудай үүрсэн хүмүүс Элстийн ар руу хөлхөж, төмрийн хаягдал нэрээр тэнд булшлагдаж буудуулсан  олон мянган ламын эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, эд өлгийн зүйлсийг төмрийн хаягдал нэрээр  түүж урд хөрш рүү ачуулж амь зуулгаа залгуулсныг түүх гэрчилдэг. Элстийн ард булаатай үлдсэн гэм зэмгүй олон мянган хүний цогцсыг гаргаж авч чадаагүй. Нойтон элсэнд бүрэн бүтнээрээ хадгалагдсан цогцсууд ялзралд орж, цаашид ухаж гаргаж авах ямар ч боломжгүй учраас буцааж хөндөхгүйгээр орхисон гэдэг. Баригдсан, буудуулсан, сураггүй алга болсон, алга болоод Элстийн ар хэмээх энэ л газар элсэнд булаатай чигээрээ үлдсэн олон хүн энд бий. Өнөөдөр тэднийг үгүйлэх хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа. Харин тэнд хаягдаж үлдсэн сүм хийдийн эд зүйлс ашиг хайгчдын  гараар дамжин ихэнх нь төмрийн хаягдал нэрээр урд хөршийг даван алга болсон гэдэг. Түүхийн гашуун бөгөөд үнэнийг гэрчлэх Элстийн ар хэмээх энэ газар өр өвтгөм ийм л намтартай, өвгөдийн цус, нулимс шингэсэн хөрс шороон дээр өнө эртний түүхийг хадгалсан эд өлгийн зүйлсийн үлдэгдэл одоо ч булаастай. Мөрөнгийн хүрээ, Тариатын хүрээ, Бүгсийн хүрээ зэрэг том том хүрээ хийдийг буулгаж, бурхан тахил, элдэв эд өлгийн зүйлсийг нь ачиж авчиран Элстийн арын элс рүү булсан гэдэг.

Элэг эмтрэм Элстийн ар энэ жил ногоорч, дэлгэрэх байжээ

 

 1940 оноос үүссэн Элстийн ар хэмээх Мөрөнгийн төвийн урд байрлах намхан бор уул  он цагийн уртад хогийн толгой болж ад үзэгдсээр 80 орчим жилийн хур хог хаягдлыг өөртөө тээсээр ирсэн юм. Энэ хог хаягдлын талбай нь тэлсээр 169 га талбайд хүрч, аймгийн төв рүүгээ нийлэх хэмжээнд хүрсэн байв. Түүнчлэн 10 орчим га талбайд үүссэн дулааны цахилгаан станцын хаягдал, үнсний овоолго, үерийн аман дээр байрласан нь Мөрөнгийн төвийн урдуур урсах Дэлгэрмөрөн голтой нийлэх ноцтой нөхцөл байдал үүсэхээр байсан нь хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байсан билээ. Аймгийн үе үеийн удирдлагуудаас цэвэрлэж, цэгцлэх санаа байсныг үгүйсгэхгүй ч харин энэ л хавар ажил хэрэг болж түүхийн гэрч болсон  энэ газрын хөрс, шороо нь анирлах цаг нь байжээ.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн Монголын хамгийн олон хүн амтай сумуудын нэг. Зундаа хамгийн олон жуулчин, амрагч хүлээн авдаг. Тэвштэй том оврын машин далд орох дайны хогон уул овоонуудын үмхий үнэр, хорт утаа газар авч, нохой шувуу нь дийлдэхээ больжээ. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар БОАЖЯ-тай хамтран хогийн цэгийн тархсан талбайг хумих, цэгцлэх ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж 20 гаруй хоног ажиллаж байж хогноосоо салсан юм. Хог тархсан талбайг ландфилл аргаар дарах, хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтай ачуулсан ажээ. 

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “Хөвсгөл аймагт ул суурьтай шийдэх асуудлын нэг нь хог хаягдал болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой хамт авч явах асуудал яах аргагүй энэ. 

БОАЖЯ, Б.Бат-Эрдэнэ сайдаас энэ чиглэлээр дэмжлэг хүссэнийг  хүлээн авч, зарим санхүүжилтийг шийдэж хамтран ажилласан. Манай аймагт хогны гол эх үүсвэр нь нэг удаагийн сав, баглаа боодол болж байна. Тиймээс ангилан ялгах, дахин ашиглахад анхаарах нь чухал байна” гэжээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос наадмын өдрүүдэд аялагчид буцах үеэр 30 гаруй тонн хог гардаг байна. Нутгийнхны нэрлэж заншсанаар Элстийн арын хогийн цэг, Мөрөнгийн хогийн төвлөрсөн цэг болтлоо өргөжсөнийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга, шийдвэр, дэмжлэгийн дагуу ийнхүү эхлүүлж 80 гаруй жилийн дараа цэвэрлэсэн явдалд нутгийнхан талархаж олон хүн, байгууллага хамтарч ажилсан  байна. Одоо энэ газарт мод тарьж  ногоон төгөл болгоно гэж  БОАЖ-ын сайд онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин