Сурагчаа зодсон багшид хорих шийтгэл оноожээ

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Багш Х нь сургуулийн хичээлийн байранд 10в ангийн сурагч Ц-г “миний утас руу өнгийж харж, миний хувийн орон зай руу халдлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь нэг удаа, хөлийн шилбэ хэсэгт хоёр удаа өшиглөж, шилэн хүзүү рүү нь нэг удаа алгадаж биед нь халдаж, танхайрсан зөрчилд холбогджээ.

Хуульд зааснаар танхайрах зөрчлийн үндсэн шинжийг олон нийтийн газарт эсвэл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн байхаар хуульчилсан. Багш Х-гийн дээрх үйлдэл нь олон нийтийн газарт буюу сургуулийн хичээлийн байранд үйлдэгдсэн, хуулийн 6.20 дугаар зүйлийн долоо дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдах” болон Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Танхайрах” зөрчлийн шинжийг тус тус хангажээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4-т “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн долоод “Хүүхдийн бие махбодод халдсан  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

Шүүхээс Х-ийг танхайрах зөрчил үйлдсэн, хүүхдийн бие махбодод халдсан хэмээн дүгнэж, тухайн иргэний үйлдсэн зөрчлийн хэргийн шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн Э.Оюунмаа “Хүүхдийг ивээх сан хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг 2006 оноос зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан таниулж ирсэн. 2006 онд Боловсролын тухай хуульд “Багш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглоно” гэсэн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр нэмэлт, өөрчлөлтүүд оруулж, хүүхдийн шийтгэлийг хуульчлан хориглож нийгмийн том дэвшил хийсэн.

2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д "Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.", Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6-д "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно" мөн хуулийн 5.4-д "Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг Монгол Улс нийгмийн бүх орчинд хориглож чадсан” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 51 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин