Төрсөн өдрийн мэнд хүргэе

2024-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа зургаадугаар сарын 1-нд төрсөн өдөр нь тохиодог Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай онцолж байна.

Тэрээр 1958 оны зургаадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ. 1965- 1975 онд 23 дугаар дунд сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Мөн дунд сургуульд сурч байхдаа бие даан төвд хэл судалсан гэдэг. 

Н.Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсэж, улс төрийн замналаа эхлүүлсэн. 1992 онд анх улсын бага хурлын гишүүнээр сонгогдож, мөн тус оноос Соёлын сайдаар ажилласан. 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа дараалан сонгогджээ. Улмаар 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү долоодугаар сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсон юм.  2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас  сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгуулагдахад Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон улстөрч билээ. 

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. 

Эх сурвалж:www.polit.mn

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

1 цаг 43 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

1 цаг 43 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

16 цаг 39 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин