Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих боломж хомс байна

2024-05-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон дэлхийн улс орнууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хамгаалал болон бусад эрхийн зөрчлийн асуудлыг тусган хэлэлцдэг. Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  анхдугаар форум”-ыг зохион байгууллаа.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй хүүхэд бий. Гэвч энэ хүүхдүүд алхам тутамдаа саад бэрхшээлтэй тулгардаг. Манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэддээ ээлтэй, амьдрахад таатай, эрүүл аюулгүй болж чадсан уу гэвэл үгүй.

Тэдгээр хүүхдүүдийн өдөр тутамдаа зөрчигдөж буй олон эрхийн асуудлыг хөндөж Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо 2023-2024 оны хичээлийн жилд Дүфрэснэ Готьерын сангийн дэмжлэгтэйгээр боловсролын ерөнхий газартай хамтран “Эрхээ мэдье.

Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн байна. Энэ хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах, эрхийн тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллага, мэргэжилтнүүдээс гадна сурагчид өөрсдөө эрхийн тухай ойлголттой болж чадавхжих шаардлагатай. Улмаар хүүхэд төвтэй өрнүүлж буй нөлөөллийн аяныг ийнхүү ЕБС-ийн 116, 29, 63 дугаар сургууль болон Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх МСҮТ-ийн сурагчдын дунд өрнүүлээд байна. Сурагчид өөрийн сургууль дээрээ үе тэнгийнхний дэмжих бүлэг буюу сурагчдын клуб байгуулан хамтдаа суралцаж байна. Клубын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдад хүний эрхийн мэдлэг олгохоос гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг тусгажээ. Ингэснээр хүүхэд өөрт тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг олж авах боломж бүрдсэн байна.

Сургуулийн орчин нь хүүхдийн суралцах, хөгжих, үнэ цэнийг бий болгох хүүхэд өөрийгөө нээн таньж мэдэх хамгийн чухал орчин юм. Тиймээс сурагчдын өөрөө удирдах клуб нь тэдний оролцоо, санаачилга дээр үндэслэн хүүхэд үе тэнгийнхнээсээ суралцаж, хөгжих, нийгэмших аюулгүй, итгэлтэй орчин болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форумд тус хөтөлбөрийн оролцогч 65 сурагч, тэдний асран хамгаалагчид болон Хүний эрхийн үндэсний комисс бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгороос тус холбооноос санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар болон бусад тулгамдаж буй асуудлаар тодрууллаа. Тэрээр “Бид хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хүний эрхийн мэдлэг олгох үүднээс тус хөтөлбөрийг санаачлан 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 116, 29, 63 дугаар сургуульд амжилттай хэрэгжүүллээ. Хүүхдүүдэд хүний эрхийн мэдлэг олгосноороо эрхээ мэддэг, эрхээ шаарддаг иргэд болж чадна. Нийтлэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал бол хүртээмжийн асуудал. Үүнээс явган хүний зам, талбай, нийтийн тээвэр, барилга байгууламжийн асуудал нэгдүгээрт байна. Хоёрдугаарт, сургалтын орчны хүртээмж. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүүхдүүд хэвлэмэл материал унших боломжгүй учир технологийн тусламжтай дэлгэц унших программыг дэлхий нийтээр өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн байхад манай улс хуучин хэвээрээ ном, гарын авлага ашиглаж байна. Мэдээж энэ ч бас хязгаарлагдмал. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы орчуулагч дутагдалтайгаас гадна их, дээд сургуульд суралцахад боломж хомс байна. Ерөнхийдөө ЕБС-ийн хичээл бууруулсан хөтөлбөрөөр явагддаг учраас төгсөөд цааш суралцах боломж бага. Мөн их, дээд сургуулийн байранд тусгай хэрэгцээт хүмүүст нийцүүлсэн тохируулга байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцахад ямар нэг асуудалтай гэж үзэж сургалтын хөтөлбөрийг бууруулсан байдаг. Гэтэл энэ нь хүүхдүүдэд таатай байдаггүй. Манай 63 дугаар сургуулийн сурагч би есдүгээр ангийн хүүхэд учраас зургаадугаар ангийн хүүхдийн хичээл үзмээргүй байна гэж хэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлаад хичээлийн хөтөлбөрийг бууруулж болохгүй. Энэ хүүхдүүд маань ирээдүйд мундаг эмч, судлаач болох хүсэл эрмэлзэлтэй ч боловсролын тогтолцооноос болоод дунд мэргэжил эзэмшдэг. Хичээлийн хөтөлбөрийг бууруулах нь өөрөө шийдэл биш. Харин энгийн сурагчдын заах аргаас арай өөрөөр онцлогт нь тохирсон заах аргыг сонгох шаардлагатай. Энэ асуудлыг хүүхдүүд төдийгүй дэлхий нийт ч яриад хэрэгжүүлээд явж байгаа. Хүүхдүүд өөрийн эрхээ мэдснээр бусдын эрхийг мөн хүндэлдэг болно. Ингэснээр өөрийгөө хамгаалах, миний хүрч болох болохгүй хэсэг, хувийн орон зайг мэдэрч эргээд үерхэл нөхөрлөлийн харилцаанд ч бусдын эрхийг ойлгож хүндлэх давуу тал олгож байна” гэлээ.

Аливаа нийгэм нь өөрөө олон бүлгээс тогтдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь манай нийгмийг бүрдүүлэг нэг бүлэг мөн. Энэ иргэдийн ялгаатай байдлыг ялгаварлан гадуурхалгүйгээр эрх тэгш байдлыг хангаж, хүн бүрд хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сургуулийн орчинд үүссэн бэрхшээлүүдийг дээр дурдсанчлан технологийн хөгжилтэй уялдуулан зохицуулах бүрэн боломж бий. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сайн жишиг олон. Явган хүний зам өнөөдөр нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй энгийн иргэдэд ч хүртээлгүй байсаар байгаа нь харамсалтай. Барилга байгууламжийн налуу зам, шат нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдийн асуудал биш юм. Учир нь өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад налуу замын хэрэгцээ шаардлага бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форумд оролцогч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн Б.Гантуяа форумын талаар “Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлуудыг хөндөж форум зохион байгуулж байна. Тэдний харилцаа, хандлага болоод нийгмээс ирэх хандлагын асуудлыг хөндөж илүү оролцоонд тулгуурлаж байгаад маш таатай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 107 (7351)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин