100 мянган хүний 452 нь сүрьеэтэй  байх магадлалтай

2024-05-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа Монгол Улсад сүрьеэгийн нөхцөл ямар байгаа тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.  

 

2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлнэ

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Хэрэв өвчтэй хүнтэй ойр байвал уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авах нь бий. Сүрьеэгийн вирус үржих  хамгийн тохиромжтой хэсэг нь уушги ажээ. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэнд очно. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдварладаг ба бусад эрхтний сүрьеэ нь халдварладаггүй ажээ. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчилдөггүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй холбоотой байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн яам, “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн нөхцөл байдал, тандалтын судалгааг хийжээ. Тус судалгаагаар Монголд нийт хүн амын 100 мянган хүн тутамд 452 сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан байна. Үүнийг бодит тоонд хөрвүүлэн үзвэл жилдээ 12-14 мянган сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Сүрьеэгийн илрүүлэлт төдийлөн зорилтод түвшиндээ хүрч чадахгүй байна гэж Сүрьеэгийн төслийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяа мэдээлэл өгсөн юм. Харин ЭМЯ-аас энэ тухай тодруулахад, Манай улс 2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа тухай онцолж байв. Үүний тулд сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага үүссэн байна. Энэ тухай Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Жилд илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын тоог харахад төдийлэн өндөр хэлбэлздэггүй. Гэхдээ 2011-2015 оны хооронд хийгдсэн хүн амын дунд байж болзошгүй сүрьеэгийн тархалтын анхны судалгаанаас харахад бид сүрьеэгийн тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадахгүй байна. Жил тутам Монгол улсын хэмжээнд 3500 орчим сүрьеэгийн тохиолдол оношлогдож, эмчлэгддэг. Тиймээс энэ тоог цаашдаа нэ­мэг­дүүлж жил болгон 9000 тохиолдлын илрүүлж, эмчлэх нь эмч болоод эмнэлгийн байгууллагуудын өмнө ирээд буй гол ажил” гэв. Сүрьеэ нь ямар эрхтнийг хамарсан байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус сүрьеэгийн аль нь вэ гэдэг нь тодорхойлогддог байна. Уушгины бус сүрьеэгийн хувьд, халдвар цусаар дамжин нүд, нуруу, нугас зэрэг эд эрхтнийг өвчлүүлэх боломжтой. Гэхдээ сүрьеэг үүсгэгч савханцар нь уг нь уушгины 70-80 хувийг өвчлүүлдэг юм байна. Харин тухайн хүн эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр жилд 10-15 хүнд өвчнөө  тараадаг гэсэн тооцоолол байдаг гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны мэргэжилтэн хэлж байв.

 

18-43 насныхан өвдөж байна

ХӨСҮТ-ийн өгсөн мэдээллээр сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлыг авч үзвэл хөдөлмөрийн насны иргэд буюу 18-43 насныхан түлхүү байгаа ажээ. Мөн энэхүү өвчин өндөр настан буюу 65 дээш насны иргэдийн дунд, ялангуяа эрэг­тэйчүүдийн дунд тархалтын тохиолдол өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Сүрьеэгийн илрүүлэлт буурсан нь өвчлөл буурсан гэсэн үг биш. Харин сүрьеэгээр өвчилсөн хүмүүс эрт оношлуулж чадахгүй байгаагийн илрэл юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа хүүхдүүдийн дунд энэ өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой асуудал болоод байна" гэв. Сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд болон хамт ажиллаж байгаа хүмүүс хоёр жил тутам сүрьеэгийн үзлэг шинжилгээнд орох шаардлагатай байдаг ажээ. Мөн сүрьеэгийн өвчлөлд нөлөөлж байгаа хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хүний дархлалын тогтолцоо. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээлэл бий. Харин халдвар авсан тохиолдлын 10 хувь нь сүрьеэ өвчин болох магадлалтай байдаг гэнэ. Тиймээс бидний хувьд дархлаагаа тогтоох хамгийн чухал хүчин зүйл нь тэжээллэг хоол хүнс, амьдралын чанар байдаг гэж ДЭМБ-ийн зөвлөмжид дурдсан байна. Тухайн улсын нийгэм эдийн засгийн байдал ч энэхүү өвчин тархахад том нөлөө үзүүлдэг ажээ. Тэр дундаа ажилгүйдэл, ядуурал нь өвчлөлийн гол шалтгаан болж байгаа тухай тус зөвлөмжид онцолжээ. Сүрьеэгийн эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй байдаг ажээ. Энэ тухай Баянзүрх дүүргийн өрхийн эмч Б.Сэлэнгэ “Эмд мэдрэг сүрьеэ зургаан сар, эмд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон тохиолдолд есөн сар хүртэлх хугацаанд бүрэн эмчлэгдэх боломжтой. Энэхүү өвчин нь өдөр бүр 4-5 төрлийн антибиотик ууснаар бүрэн эдгэрдэг. Монгол улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээний хомсдол бараг үүсдэггүй. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байнга хамрагдаж, шинжилгээ өгч, зовуурь мэдрэгдвэл яаралтай эмнэлгийн байгууллагад ханддаг байх нь чухал” гэж зөвлөж байна.

 

Он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн

 

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 2357 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд байна. Харин он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн аж. Үүний 380 нь эрэгтэй, 274 нь эмэгтэй байна. Өнгөрсөн жилийн хувьд ч сүрьеэгээр өвчлөгсдийн 63 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан байжээ. Манай эмнэлгийн байгууллагууд 2018-2023 онд нийт 6956 халдвартай сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, 100 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 10.000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалсан гэсэн статистик мэдээлэл бий.  Дэлхий дахинд 2019-2021 онд сүрьеэгийн нас баралт нэмэгдсэн. Тодруулбал, 2021 онд 10.6 сая хүн сүрьеэгээр өвчилжээ. Үүний зургаан сая нь эрэгтэй, 3.4 сая нь эмэгтэй, 1.2 сая нь хүүхэд байсан байна. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд 520 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажил­лаж байгаагаас 140 гаруй нь эмч нар байна. Сүрьеэгийн эмч, мэр­гэжилтнүүдийг олон улсын сургалт семинарт тогтмол хамруулдаг  ба “Глобал” сангийн төслийн дэмжлэгтэйгээр 66 эмчийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч бэлдэх богино хугацааны хөтөлбөрт хам­рагдуулж, хүний нөөцийн хангалтыг сайж­руулсан байна.  Мөн сүрьеэгийн эмчил­гээнд тарилгагүй шинэ горимыг нэвтрүүлж, шинэ эмүүдийг эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд ашиглаж байна. Олон улсад сүрьеэ нь “КОВИД-19” цар тахлын дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болоод байна. Дэлхий дахинд сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амиа алдаж байгаа нь харамсалтай. Энэ нь урьдчилан сэр­гийлэх үзлэгт хамрагдаагүй, зааврын дагуу эмчилгээг тогтмол хий­гээ­гүйгээх болж байна гэж ДЭМБ-аас анхааруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин