Үндэсний бэлгэдэлгүй, чихэр нь ихэдсэн бэлэгнээс татгалзъя

2024-05-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хоёрхон хоногийн дараа эх үрсийн баяр болно. Энэ өдөр хамгийн их зарагддаг бараа бол ууталсан бэлэг. Тэгвэл  нэг ууттай бэлгэд хэдэн грамм сахар агуулагддагийг та мэдэх үү. Мөн хүүхдийн сэтгэхүй болоод гаднын үздэг хүүхэлдэйн киноных нь баатрыг бизнес болгон ашиглах нь хэрээс хэтэрч байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа хүүхдийн сахрын зохистой хэрэглээ болоод, бага насны хүүхдийн хүнсэнд үндэсний үлгэрийн баатруудыг ашиглах тухай сэдвийг хөндөж байна.   

 

“Аспартам”-ыг олон улсад хориглосон

 

Дөнгөж хэлд, хөлд орж буй бяцхан хүүхдийн өмссөн хантааз, пүүз, үүрсэн цүнхэн дээр Солонгосын хүүхэлдэйн киноны баатар болох поророгийн зураг байх нь хэвийн үзэгдэл болжээ. Эцэг эхчүүд бид ч дэлгүүрт орж хүүхдэдээ хувцас сонгохдоо хайртай үлгэрийн баатартайг нь сонгодог болоод удаж. За хувцас ч яах вэ, идэж болох биш. Харин дэлгүүрт ороод заавал пороротой ундаа, чихэр авна гэж уйлах хүүхдээ яах вэ. Энэ бол бага насны хүүхэдтэй эцэг эх бүрд тулгарч буй асуудал. Үүнд зарим эцэг эх хайхрамжгүй хандаж, шууд аваад өгөх нь бий. Тэгвэл өнөөдөр таны хүүхэд таргалж, хөдөлгөөний дутагдалд орж, сахрын хэт өндөр хэрэглээнээс болж, ирээдүйн олон өвчний суурь тавигдаж буй гол шалтгаан нь ээж аав бидний өнөөдөр хүүхдийнхээ ходоод руу хийж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй шууд холбоотой. Ялангуяа эх үрсийн баяр дөхсөн энэ өдрүүдэд хүүхдийн бэлгийн голлох амттан нь бяцхан оцон шувуу пороро, мөсөн гүнж Элса, хүн аалз, мини порстой амттанууд. Бид поророгийн эрэн үеийн хүүхдүүдийг өсгөж байгаа нь үнэн. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд нь эдгээр баатруудын зурагтай хүнсийг өгмөөргүй байна. Учир нь  энэхүү ундаа нь чихрийн агууламж хамгийн өндөр байдаг юм байна. Бид хүүхдүүддээ аль болох хийжүүлсэн ундаа өгөхөөс татгалзаж, пороро авч өгдөг. Гэтэл тус бүтээгдэхүүн нь кола ундаанаас чихрийн агууламжаараа 70 дахин их байдаг байжээ. Хүмүүс чихэрлэг ундаа гэхээр сахар гэж боддог. Бүх хийжүүлсэн ундаанд агуулагдаж байгаа сахар бол элсэн чихэр биш, сахар орлуулагч юм байна. Ялангуяа олон улсад хориглочихсон “Аспартам” гэх орлуулагчийг ихэнх орон хэрэглэсээр байгаа  аж. Энэ нь хавдар үүсгэх аюултайг Хятадын эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс олон улсад хэрэглэхийг хориглоод эхэлжээ. Гэвч энэ бодис хэрэглээнээс хараахан гараагүй байгааг ДЭМБ анхааруулжээ.  Диет кола, амтат тараг, хатуу чихэр, бохинд агуулагддаг хиймэл чихрийн амт орлуулагч “Аспартам” нь удаан хугацааны туршид аюулгүйд тооцогдож байсан. Гэвч өнгөрсөн жил ДЭМБ бодлоо өөрчилсөн юм. Тус байгууллагын хоёр хороо нэн даруй аспартамыг хорт хавдар үүсгэгч бодис, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн байна. “Аспартам”-ыг 1965 онд Америкийн химич Жеймс Шлаттер санамсаргүйгээр нээжээ. Тэрээр ходоодны шархыг эмчлэх эм бүтээхээр ажиллаж байсан бөгөөд синтезийн завсрын шатанд үл мэдэгдэх чихэрлэг бодис хүлээн авснаа анзаарсан гэдэг. Нунтаг нь ердийн элсэн чихэртэй ижил калорийн агууламжтай ч 200 дахин чихэрлэг байв. Үйлдвэрлэгчид аспартам нь хоолны дэглэмийн амттанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Ингээд 1983 он гэхэд АНУ-ын эрх баригчид амтат амтлагчийг хийжүүлсэн ундаа, дараа нь бусад ундаа, хоолонд нэмэхийг зөвшөөрч, удалгүй аспартам дэлхийг бүхэлд нь эзэмджээ. Өнөөдөр таны хүүхдийн ууж буй ундааны савлагаа дээр аспартамыг илэрхийлдэг E951 тэмдэглэгээ бий. Хэрэв энэ тэмдэглэгээ байгаа л бол тухайн бүтээнд “Аспартам” орсон гэсэн үг. Чихэрлэг ундааны хэт их хэрэглээний тухай СХД-ийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Өнөрдулам “Бага насны болоод хэт таргалалттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв, эрүүл хооллолтыг санал болгодог. Монгол Улсын хэмжээнд 100 хүүхэд тутамд 20 нь жингийн илүүдэлтэй. Энэ бол буруу хооллолт, ялангуяа хэт их чихэрлэг хэрэглээний уршиг юм. Эцэг эхчүүд хүүхдээ хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, чипс өгөх нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн эргээд хүүхдийн тань эрүүл мэндэд заналхийлж байна. Ялангуяа чихрийн шижин, ходоодны шарх, гээд  одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд өвдөх олон өвчлөлийн суурь нь хүнснээс шууд хамааралтай” гэсэн юм. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүдээс “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн. Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт давамгайлж байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм” гэж байв. Энэ хууль хэрэгжиж байна уу. 

 

Дүрийн бизнесийг бодлогоор дэмжье

 

Мэдээж хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлөмгүй. Уут дүүрэн бэлэг авсан хүүхэд нүд нь баяраар гийдэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ жаргалтай байхыг харах хамгийн сайхан мэдрэмж. Харин ямар бэлэг сонгохоо л сайтар судлах хэрэгтэй. Тэгвэл олон улсын зах зээлд дүрийн бизнес хамгийн чухал байдаг ажээ. Ялангуяа БНСУ, БНХАУ зэрэг оронд энэ салбар хүчтэй хөгжиж байгаагийн илрэл нь өнөөх Пороро ундаа, амттан, хувцас юм. Зөөлөн хүчний бодлого хүчээ авч, дэлхий даяар энэ хүүхэлдэйн баатрыг танихгүй, мэдэхгүй хүүхэд багачууд битгий хэл эцэг эх алга. Яг л монгол үндэсний хүүхэлдэйн киногоо үзэж буй мэт шимтэн сонирхдог болоод удсан. Гэтэл Монгол Улс эртнээс сонсож, уншиж ирсэн олон төрлийн үлгэр, үлгэрийн баатруудтай улс. “Эрхий мэргэн харваач”, “Цуутын цагаагч гүү”, “Царцаа Намжил”, “Болдоггүй бор өвгөн”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” гээд нэрлэвэл урт цуваа болно. Эдгээр үлгэрүүд бяцхан оцон шувууны адал явдлаас илүү монгол хүүхдэд ёс заншил, уламжлалыг таниулахад тустай. Тэгвэл эдгээр үлгэрийн баатрыг дахин сануулж, чихэр, ундаа, чипс дээр бус аарц, ааруул, шар сүүний чихэр гэсэн хүүхдийн эрүүл мэндэд тустай эко хүнсний бүтээгдэхүүндээ ашиглаж болохгүй гэж. Яг л Поророр шиг хүүхдүүдийн хайрыг татсан, хөөрхөн үлгэрийн баатар гараад ирвэл, монгол хүүхдүүд түүнийгээ л үзнэ. Идэх дуртай ааруул, сүүн ундаа зэрэг бүтээгдэхүүн дээр хайртай үлгэрийн баатар нь байж байвал түүнийг л сонгоно.  Д.Ганболд “Хүүхдүүдийн соёл хүмүүжилд үндэсний баатар зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр монгол хүүхдүүд поророг шүтэж байгаа нь монгол уран бүтээлд нь үндэсний баатрын дүр дутмаг байгаатай холбож болно” хэмээн сануулж байсан юм. Хэдийгээр хувийн хэвшлийн ганц нэг байгууллагууд үндэсний брэндээ дэмжиж, үйлдвэрлэж байгаа ч хүмүүст хүргэх маркетингийн ажил тун бага харагддаг. Үүнийг ганцхан үйлдвэрлэгчийн нуруун дээр бус үнэхээр үндэсний үлгэрийн баатартай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол төрөөс тултал нь дэмждэг болчихвол Монголын ирээдүй болсон бяцхан багачууд эрүүл мэндээрээ хохирохгүй, энх тунх өсөх боломж байна цаана чинь. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин