Өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллав

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Улсын бага хурлын тэргүүлэгчид 1928 оны тавдугаар сарын 25-ны өдөр 52 дугаар тогтоол баталж, Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийг байгуулж байжээ.  Энэ өдрөөс хойш  Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн байгуулагдсан хэмээн үздэг.  Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос НЗДТГ-тай  хамтран 12 дахь жилдээ “Өмгөөлөгч -Танд тусалъя” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ жил нийт 15 асарт 100 гаруй өмгөөлөгч ажиллаж иргэдэд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров: Цахим залилангийн хохирогчид нэмэгдэж байна

-Өмгөөлөгчдийн холбооноос уламжлал болгон “Өмгөөлөгч танд тусалъя” иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Өдөрлөгийн үеэр иргэдэд тулгамдсан ямар ч асуудлаар зөвлөгөө тусламж өгөх боломжтой. Тодруулбал, иргэний болон захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг, газрын асуудал, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хэрэг, гэр бүлийн маргаан гэх зэрэг иргэд өөрт тулгамдсан ямар ч хэргээр олон жилийн туршлагатай өмгөөлөгчдөөс тусламж, зөвлөгөө авах боломжтой юм.  Зөвхөн өмгөөлөгчид оролцох төдийгүй хууль эрх зүйн үйлчилгээнд хамаарах төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран оролцож байна.  Иргэд ихэвчлэн газрын эрх зүйн асуудал болох газар хэрхэн авах, газар эзэмших, чөлөөлөхтэй холбоотой асуудлаар ханддаг. Түүнчлэн орон байр өмчлөх, түрээсийн харилцаа, хөдөлмөрийн гэрээний асуудлаар зонхилон зөвлөгөө, тусламж авдаг.  Мөн эрүүгийн асуудлаар буюу эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, залилан мэхлүүлсэн иргэд сүүлийн үед маш их нэмэгдсэн. Тэр дундаа цахим залилангийн хохирогчид их байна. Иргэдийн хувьд тооны давтамжаасаа шалтгаалаад ялгаатай байдаг.  Иргэдийн хууль зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нэмэгдсэн. Тодруулбал, бүх нийтийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр гэх орон даяар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бий. Үүнд манай өмгөөлөгчдийн байгууллага өөрсдийн хамаарах чиглэлээр буюу эрх зүйн боловсрол, үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хороодод өмгөөллийн үйлчилгээг хүргэж ажиллах төлөвлөгөө хэлэлцээрийн шатанд явж байна. Иргэдийн хувьд олон шалтгааны улмаас хууль, эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ авч чаддаггүй. Нэг талаас төлбөрийн боломж хязгаарлагдмал хүмүүс байна. Эдгээр хүн тусламж үйлчилгээ үзүүлэх улсын өмгөөлөгч нар ажиллаж байгаа ч иргэд тэр бүр мэддэггүй. Төлбөрийн чадваргүй, тодорхой асуудлуудад холбогдсон, хохирсон, эрх зүйн зөвлөгөө шаардлагатай хүмүүс хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгчдөөр үнэ төлбөргүй өмгөөлүүлэх боломж бий гэлээ.

 

52 улсын өмгөөлөгч үнэ төлбөргүй үйлчилдэг

Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчид төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм байна.  Нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг болон хүн ам ихтэй таван сумдыг хамруулан нийт 34 салбартай 52 улсын өмгөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4352 хүнд зөвлөгөө тусламж үзүүлсэн. Харин 2023 оны байдлаар нийт 10778 хүнд үйлчилгээ үзүүлсэн бол үүний 6271 нь эрэгтэй, 4507 нь эмэгтэй байна. Нийт 2962 хэрэг хүлээн авснаас эрүүгийн хэрэг 2829 тохиолдлоор давамгайлжээ. Иргэд өмгөөллийн үйлчилгээ авах хүсэлтээ Хууль зүйн туслалцааны төвд биеэр болон "е-mongolia" системийг ашиглан илгээх боломжтой. Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдал нь Хур систем болон бусад нотлох баримтаар тогтоогдвол үйлчлүүлэгчийн хүслийн улсын өмгөөлөгчид хуваарилан өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг юм байна.

 

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл өгч ажиллалаа

 

АТГ “Өмгөөлөгч -Танд тусалъя” өдөрлөгт оролцож, иргэдээс санал гомдлыг нь хүлээн авлаа. АТГ-аас энэ жил  хараагүй иргэд рүү чиглэсэн соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг нэлээд зохион байгуулжээ. Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт иргэдээс гомдол мэдээллийг хүлээн авдаг ч судалгаагаар хараагүй иргэд хандаж чадахгүй байгаа зүйл ажиглагдсан байна.  Тиймээс брайль  үсгээр авлигын эсрэг зөвлөгөө мэдээлэл хэвлүүлж, нийгэмд тэгш оролцоог хангажээ.  Мөн энэ үеэр тус газраас иргэдэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 105 (7349)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин