“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30 мянга гаруй хүн оролцлоо

2024-05-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой "Улаанбаатар марафон" ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30 мянган гүйгч оролцсоныг албаны хүмүүс онцоллоо.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой аж.

Марафоныг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30 мянга орчим хүн оролцож байна. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна” гэлээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Есөн жилийн өмнө бид марафоны тухай иргэд олон нийтэд сурталчилж, биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалж байсан бол энэ жил Улаанбаатар марафонд оролцохоор орон нутгаас зорьж иргэд хүрэлцэн иржээ. Үүнээс гадна 41 орны тамирчин оролцлоо. Энэ бол "Улаанбаатар марафон" ямар өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсныг харуулж байна” гэв. 

“Хай пэй” ХХК гурав дахь жилдээ НЗДТГ-тай хамтран Улаанбаатар марафоныг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 12-13 мянган иргэн бүртгүүлж марафонд оролцдог байсан бол энэ жил 22 мянга гаруй тамирчин бүртгүүлж марафонд оролцлоо. Бид энэ удаагийн Улаанбаатар марафоныг зохион байгуулахдаа зөвхөн гүйлтийн тамирчдад зориулах биш хотын төвийг зорьж ирэх бусад иргэдэд зориулж цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Улаанбаатар марафоны үеэр Төв талбайд хоолны өдөрлөг зохиогдсоноос гадна 50 гаруй спорт клубүүд оролцож үзүүлбэр үйлчилгээ үзүүлж хөгжмийн фестивалийг зохион байгуулсныг “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа хэлж байв.

21.0975 км буюу хагас марафонд тэргүүн байр эзэлсэн Үндэсний шигшээ баг, Mongolian Elite Runners Club-ын тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа “Би өмнөх жилүүдэд 42 км-ын зайд гүйж тасралтгүй зургаан жил түрүүлсэн. Энэ жилийн хувьд Парисын олимпыг зорих учир хагас марафонд гүйлээ.  Олимпын бэлтгэлдээ гарсан байгаа. Хүн төрөлхтний  олимпыг зорьж топ 10-т орох зорилготой байгаа. Манай улсаас олимпыг эмэгтэй хоёр тамирчин, эрэгтэй гурван тамирчин хүлээлэгт байна” гэв.

Таван километрийн зайд эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн А цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Н.Нандинцэцэг тэргүүлж, эрэгтэйчүүдээс Алдар спорт хорооны тамирчин А.Цагаадай тэргүүллээ.

Кени улсын тамирчин Андерсен Серой “Цаг агаар хүнд байсан ч 42 км-т түрүүлж чадлаа. Ирэх жил ирж дахин уралдана. Улаанбаатарын марафонд оролцсондоо баяртай байна. Өмнө нь олон улсын олон тэмцээнд түрүүлж байсан ч Монголын тэмцээнд түрүүлэх сайхан байна” гэв.

Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын хөнгөн атлетикийн тамирчин, ахлах ахлагч Д.Гантулга “Өмнө нь хагас марафонд түрүүлж байсан. Бүтэн марафонд хоёрдугаар байранд орж байлаа. Энэ жил Кенийн тамирчинтай ойрхон өрсөлдсөн ч арай барсангүй, 42 км-т хоёрдугаар байранд орлоо.

Энэхүү гүйлтийн онцлох нэг дүр нь 21 километр зайг костюм, ботинктойгоо гүйж туулсан залуу байв. Хүн аалзны хувцастай оролцогч, динозаврын баг өмссөн оролцогч гээд сонирхол татсан имиж бүрдүүлсэн байлаа. Мөн гадаад улсын нэгэн иргэн хөл нь өвдсөн ч тэвчээр заан пүүзээ тайлж барин алхсаар бариандаа оржээ.

Энэ мэтчилэн олон хүн зорьсондоо хүрч, бариандаа амжилттай орцгоов. Тэдний ихэнх нь ирэх жил бэлтгэлээ сайн хангаад улам хол зайд уралдах зорилго тавьцгаасан талаараа ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 104 (7348)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин