Ирэх даваа гарагт Төв талбайд өмгөөлөгчидтэй уулзъя

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Улсын бага хурлын тэргүүлэгчид 1928 оны тавдугаар сарын 25-ны өдөр 52 дугаар тогтоол баталж, Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийг байгуулж байжээ.  Энэ өдрөөс хойш  Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн байгуулагдсан хэмээн үздэг.  Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос НЗДТГ-тай  хамтран 12 дахь жилдээ “Өмгөөлөгч -Танд тусалъя” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөг энэ сарын 27-нд буюу ирэх даваа гарагт  10:00-17:00 цагийн хооронд болно.   Өдөрлөгийн үеэр  Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллана.

Тус өдөрлөгийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч нар байр сууриа илэрхийллээ.

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч  Р.Булгамаа: Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ

 

-Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх  чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн  эгнээнд хуульчид, өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс  өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаарх  мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаа гарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг  олж харах хүлээлт  мөн дүүрэн байгаа.  Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид  иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ  хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө  идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх  арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш  их байдаг шүү.

 

Хуульч, өмгөөлөгч Л.Энхсайхан: Хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртоно

 

-Миний хувьд “Өмгөөлөгч -Танд тусалъя” арга хэмжээнд олон удаа оролцож байсан. Энэ хүрээндээ өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичих шаардлагатай иргэдэд  туслалцаа үзүүлдэг. Цаашид энэ ажлыг олон хүнд хүргэхийн тулд хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртож, үр дүнтэй ажил болно гэж харж байгаа. Ихэвчлэн амьдралын боломжгүй хүмүүс тухайлбал, эрүүгийн хэргээр ял шийтгэл авсан, ажлын хоног аваад хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзаж суллагдах боломж байна уу,мөн хүүхдийн тэтгэмж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс  гэр бүлээ цуцлуулахын тулд хаана хандах вэ зэрэг асуудлаар нэлээд  хандаж, үнэ төлбөргүй зөвлөгөө  авч байсан. Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш муу явагдаж байна, Үүнээс үүдэн  удаашралтай, төлбөр төлөгч нь олдохгүйн улмаас төлбөрөө авч чадахгүй хохирч  байна гэсэн гомдлоор нэлээд  ханддаг. Өмгөөлөгч бидний нийгмийн  хариуцлагын хүрээн дэх ажлын үзүүлэлт ч эндээс харагддаг юм.

 

 Хуульч, өмгөөлөгч Н.Нарангуа: Хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй

-Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжиж, дээшүүлэхэд чиглэсэн Өмгөөлөгч -Танд тусалъя -2024” өдөрлөг  маш зөв зүйтэй ажлын нэг. Гэвч иргэдийн дунд  хууль сурталчлах ажил төдийлөн сайн хийгддэггүй. Тийм учраас хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй. Иймд энэ өдрөөрөө тухайн иргэдэд тулгамдаж байгаа асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөө сурталчилж байгаа нэг хэлбэр юм. Дээрх өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлж болно.

 

 

Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо: Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй

-“Өмгөөлөгч танд тусалъя- 2024” арга хэмжээ  алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа  хаана хандах вэ гэдгээ  мэдэхгүй байгаа  иргэдэд нээлттэй.  Тиймээс  энэ өдөр олон жилийн туршлагатай, салбар салбартаа  мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 30 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 1 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 11 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 3 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 21 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 47 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 47 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин