“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна

2024-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд 09-15 цагт зохион байгуулж байна. Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэгт хамрагдах боломжтой.

НИЙТЭЭРЭЭ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ.    

-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төрөөс онцгой анхаарч, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар баталсан. Хууль энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.  

-Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгох зайлшгүй шаардлага бий. Тиймээс Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

-Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажилд албан байгууллагууд оролцох үүрэгтэй. Үүнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах тандах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр тус бүр үзүүлнэ.

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 6 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 29 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 47 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 39 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 57 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 23 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 23 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин