Т.САЙХАН
Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит II хуралдаанаар Х.Нямбаатарыг намын хорооны даргаар томиллоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өчигдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, улмаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Нийслэлийн МАН-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг томилохыг дэмжиж, тамга тэмдгийг нь гардуулан өгчээ.Ийнхүү Х.Нямбаатар 2024 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд нийслэлийн МАН-ын хороог удирдан ажиллах боллоо.
Эх сурвалж:www.polit.mn