МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн “Хавдаргүй монгол эмэгтэй”  нийгмийн зорилтод төслийн хүрээнд Говь- Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл аймгийн бүх сумд, Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хороо хуучнаар Партизаны САА-д харьяалагддаг эхчүүд, эмэгтэйчүүдийг  умайн хүзүү болон хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ. Энэ тухай “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 14:30 цагаас зохион байгуулагчид мэдээлсэн юм.

Мөн энэхүү төслийн хүрээнд БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооноос Монгол Улсын бүх сумдад эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн орыг шинэчлэн өгөх хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын  хүрээнд эхний ээлжинд 65 ширхэг эмэгтэйчүүдийн төрөх болон үзлэгийн ор, хөхний эхо аппаратуудыг хүлээн аваад байгаа ажээ.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэ ажилд гүүр болж байгаа гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон тус Элчин сайдын яамны Дэд тэргүүн, элчин зөвлөх Жан Мүшин онцоллоо. Тэрбээр хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын яам цаашдаа ч гүүр болж ажиллана гэлээ.

Монгол Улсад тохиолдож буй хавдрын өвчлөлийн талаарх тоон мэдээлэл дурдвал, 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэх мэдээ байна.  Өөрөөр хэлбэл, манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг бөгөөд нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байдаг аж. 

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгдсэн байна. 

Мөн ДЭМБ-аас 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас барсан хэд болох тооцооллыг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон гаргасан байдаг. Тэгвэл  Монгол Улсад жил бүр 3000 гаруй хүн хорт хавдраар оношлогдог бөгөөд 2040 онд энэ тоо 5000 давна  гэсэн тооцоолол гарчээ.

Иймд МЭХ-ноос "Хавдаргүй монгол эмэгтэй" төслийн хүрээнд дээр нэр дурьдагдсан сумдад хөхний үзлэг оношлогоонд 7993, умайн хүзүүний үзлэг оношлогоонд 8576, нийт 16569 эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулсан байна. Мөн энэ талаарх лекц сургалт семинарт 31 мянга гаруй өсвөр үеийн охид хөвгүүдийг хамруулжээ. Түүнчлэн энэ ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, эмч мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, сургагч багш бэлтгэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгааг хэллээ.  

Эх сурвалж: www.zms.mn

энэ оюунгэрэл уг нь овоо санаачлаатай хэрэгтэй үлдэцтэй ажлууд хийгээд эхлүүлээд байгаа харагддаг, амжилт хүсье
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 53 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 44 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 10 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 10 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин