"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 17-аас 06 дугаар сарын 02-нийг дуустал зохион байгуулахаар болжээ. Энэ тухай өнөөдөр "Зууны мэдээ" сонины дэргэдэх "Үндэсний мэдээллийн төв"-д зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

“Бурхан багшийн лагшин эрдэнэс” сэдэвт үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Бурхан багштай холбогдох танка, цутгуур, зээгт наамал гэсэн бурхан урлалын төрөлд хамаарах үзмэр мөн бичиг үсгийн ховор нандин 40 гаруй үнэт үзмэрүүдийг дэглэх юм байна. Үүнээс гадна  энэ сарын 20-24-ны өдрүүдэд БНСУ дахь “Буддагийн Олон улсын музей”-д хадгалагддаг Бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ болон бурхны зарим шарира гэх ринсрэлийг Монгол Улсад залан тус үзэсгэлэнд дэглэн үзүүлнэ гэдгийг онцоллоо. 

Шарира гэдэг нь буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандараас олддог үр тариа шиг сувдан болор үрэл юм байна. Энэ нь Бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог бөгөөд шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үздэг ажээ. Тиймээс үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэдийг Бурхны Шарира-г ойроос үзэж эрчис долгионыг мэдэрч болно гэв. 

Мөн үзэсгэлэнгийн нэгэн онцлох зүйл бол Богд Хааны Ордон музейд хадгалагдаж буй Их эрдэнийн шүтээн гэх бурхан багшийн шүд эрдэнийг дэлгэн үзүүлэх юм байна. Бурхан багшийн нандин шүтээн учир адис жинлав, эрчим энергийг хүртэж болохын хувьд Их эрдэнийн шүтээн ринсрэл нь хосгүй үнэтэй ижилгүй содон үзмэр юм.

Түүнчлэн Бурхан багшийн лагшин эрдэнэс үзэсгэлэн нь “Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой”, Бурхан багшийн их дүйчин өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Олон улсын музейн өдөр, Хаан ордны хавар гэх мэт олон тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: www.zms.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 52 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 15 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 23 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 33 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 25 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 43 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 9 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 9 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин