Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  “Өргүй Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн Т.Баярхүү “Өнөөдөр барааны үнийн өсөлт монголчуудын гол зовлон болж байна. Олж байгаа орлого нь зээлээ төлөх ямар ч боломжгүй. Авч байгаа цалин нь амьдралд хүрдэггүй. Зээлийн хүү, татварын дарамтад зэрэгт орж монголчууд өөдлөхгүй байна. “Өргүй монгол” хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болох хугацаандаа иргэд юунаас болж өрөнд ороод байгаа судалгааг хийж үзсэн.  Өнөөдөр Монголыг өр зээлэнд оруулаад байгаа мөнгөний бодлогын цаана Шадар сайд Ч.Хүрэлбаатарын буруутай тооцоолол гол зовлонг авчирсан  байдаг.

Тухайлбал, 2009 онд Монгол Улсын гадаад өр 2 тэрбум америк доллар байсан. Харин өнөөдөр 35 тэрбум америк долларын өртэй болсон. 33 тэрбум америк доллараар өр нэмэгдсэн. Бүх монголчуудыг орон сууцтай болгож, дундаж цалин 5000 ам доллар болгох хэмжээний ханшийн алдагдлыг Ч.Хүрэлбаатарын гайгаар алдсан.

Ч.Хүрэлбаатарын буруу бодлого, тооцооллоос болж тэтгэврийн хөгшид 43.2 их наядын зээл авч 750 тэрбум төгрөгийн хүү луйвардуулсан. Миний өр зээлийн талаарх 20 жилийн судалгаа явсаар байгаад эцэст нь энэ хүний буруу тооцоо судалгаан дээр ирээд тулсан байдаг” хэмээн хэлэв.

Эх сурвалж: www.zms.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 55 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 18 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 27 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 36 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин