Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Үндэсний эвсэл" хамтарч ажиллах анхны гэрээгээ Монголын либерал ардчилсан намтай үзэглэж мэдээлэл хийлээ.   Энэ үеэр Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийлэв. 

Тэрээр "Нэгдүгээрт, бид сонгуулийн хүрээнд "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж байгаа. Хоёрдугаарт, үзэл санааны хувьд нийцэж, гарц шийдэл хамтын ажиллагаа, хөгжил дэвшил дээр өөрсдийн байр сууриа хүргэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр бол сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа эхэлснээс хойш хоёр дахь өдөр. Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нөхцөл байдлыг дүгнэвэл энгийн нэг баг, бизнесмен, ард түмний төлөөлөл УИХ-ын сонгуульд 16-хан хоногийн хугацаанд том тойрогт танигдах боломж маш хомс. Жишээлбэл, хамгийн том тойрог болох 10 мандаттай Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 80 гаруй сумтай. Эдгээр сумуудад механикаар энгийн нэг нэр дэвшигч сонгогчидтой уулзалт хийх боломжгүй. Үндсэн хуулиараа бүх иргэн төлөөллийн байгууллагад сонгогдох, төлийн байгууллагыг сонгох эрхтэй байна гэж заасан. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг байдалд намууд нэгдэж, нийлэх нь зүйтэй. Эхний нэгдэл нь Монголын ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам нэгдэж, эвсэл байгуулсан. Эвсэл байгуулах хугацаа хуулиар хаагдсан. Тиймээс ардчиллын төлөө намууд, ялангуяа үзэл санааны хувьд баруун болон баруун төвийн үзэл санаатай намууд нэгдэж ирэх сонгуульд орох нь нийт иргэдийн болон сонгогчдын эрх ашгийг хамгаалах боломжтой гэж харж байна. Энэ үндсэн дээр либерал үзэлтэй залуучууд Монголын либерал ардчилсан нам энэ удаагийн сонгуульд "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж орж байна. Хоёрдугаарт, үзэл санааны хувьд ярих нь зүйтэй. Өдрөөс өдөрт зүүний чигтэй нам төрийн эрх барьснаас гарч байгаа үр дүнг бид харж байгаа. Өвөлжингөө утаанд хордож, улирал харгалзахгүй зам дээрээ түгжирч, олон арван хүн амь насаа зуурдаар алдаж, төсвийн зардал 10 их наяд байдаг байсан бол 20 их наядаар өргөн болсон. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын тоо өсч, өгсөн амлалтууд нь огт биелээгүй. Үндсэн хуулиар олгогдож байгаа хариуцлага тооцох ганц боломж нь зургадугаар сарын 28. Эрх баригчид хүчээ нэгтгэж биднийг 92 хувийн аз жаргалтай Улаанбаатарт амьдруулж чадж байгаа эсэхийг иргэд дүгнэнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17