Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /05.15/ мэдээлэл хийлээ.  Тэрээр "Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-нд  2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардаж авсан. "Үндэсний эвсэл" Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил, дэвшилд хүргэх зорилготой. Улс төрийн намуудын хоорондох хэрүүл тэмцэл, талцлыг зогсоож, улс орныхоо төлөө хил хязгаарын шугам татаж ажилладаг байх зарчим барьж байна. Үндэсний эвсэлд  ямар нэгэн улс төрийн үүд хаалга гэж байхгүй. Бүгдтэй нь Монголын төлөө хууль тогтоомжийн дагуу хамтраад ажиллана. Мөн С.Данзангийн анх санаачилж байсан иргэн баян бол улс баян гэх үзэл дээр суурилж бодлогоо боловсруулсан. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя гэсэн улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг дэвшүүлсэн. Бидний уриалгад  Монголын либерал ардчилсан нам нэгдсэн. Нийтдээ зургаан улс төрийн намууд хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. "Үндэсний эвсэл"  хамтарч ажиллах эхний гэрээгээ  Монголын либерал ардчилсан намтай үзэглэх гэж байна" гэв. 

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн болгон нэр дэвших эрхтэй.Заавал аль нэг намын харьяалал бүхий гишүүн байх шаардлагагүй. Бусад хуулийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн аль ч улс төрийн нам, эвслээс нэр дэвших эрх нь нээлттэй. Нэр дэвших боломжтой, боломжгүйг Н.Номтойбаяр миний бие өөрөө тайлбарлахаас илүүтэй цагаан дээр хараар бичигдсэн хууль тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтаар ял авсан этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. 2020 онд юу болсон бэ гэхээр маш энгийн. Улс төрөөс зайлуулахын тулд надад заавал нэг хэрэг тохох шаардлага үүссэн. Эхлээд тодорхой мэдээлэл өгье. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3,9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх  ньхөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр байсан. Хууль, журмыг нь судлаад үзвэл 2,6 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр,  төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа нэрээр өмнө нь хулгайн замаар ордог байж. Тэрийг тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа би журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх шийдвэр гаргасан. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3-аар эхлээд 7,7 жил, дараа нь 5,5 жилийн хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхээр хуралдаад үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хууль л ингэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин